Домогт боксчин Майк Тайсон болон Эвандер Холифилд нар боксын дэвжээн дээр дахин уулзахад бэлэн болсон бололтой. Хүнд жингийн хоёр домогт тамирчин дахин нүүр тулах болсон нь спорт сонирхогчдын хүсч байгаа тулаануудын нэг аж. Гэхдээ албан ёсоор батлаагүй ч тулаан болохыг зарласан зурагт хуудсыг тараасны дараа үүнтэй холбоотой цуурхал цахим сүлжээгээр олон оронд цацагдсан байна. Спортын шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байгаа тэдний хийх тулааныг Саудын Арабын Эд Диръия хотод долдугаар сарын 11-нд хийхээр товлоод байгаа юм байна. Майк Тайсон, Эвандер Холифилд нар дахин тулаан хийх, боксын бээлий гартаа углах болсон шалтгаанаа эв нэгдлийн төлөө хийх тоглолт гэж ярьжээ.

 

Х.Оюунболд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин