Засагт хан аймгийн Цогтоо вангийн хошууны алдарт бөхчүүд болох Нөмрөгийн гурван Сундуйн хөшөөг төрсөн нутаг Завхан аймгийн Түдэвтэй суманд 2014 оны 8-р сард түүний үр хүүхэд, ач зээ нар нь бүтээн босгож баяр наадам боллоо.

2000 онд Нөмрөгийн гурван Сундуйн талаар Таван цагариг сонинд ярилцлага өгсөн юм. Хөшөөг нь Нөмрөг суманд биш Түдэвтэй суманд босгосон нь гурван Сундуй 1899-1905 оны хооронд гурвуулаа одоогийн Түдэвтэй сумын нутагт байдаг Ойгон нуурын хөвөөнд төржээ.

Энэ гурвын нэг нь улсын заан, нэг нь улсын начин, нэг нь аймгийн хурц арслан байлаа. 1956 оны засагзахиргааны зохион байгуулалтаар Нөмрөг сумын 3 багийг Түдэвтэй суманд шилжүүлснээр хөшөөг нь Түдэвтэй суманд босгожээ.

1921 онд Нийслэл хүрээнд болсон анхны цэргийн наадамд Засагт хан аймгийн Сартуул гүний хошуу одоогийн Завхан аймгийн харъяат солгой хэмээх Сундуй түрүүлж, улсын заан цол авснаас хойш 2000 он хүртэл Завхан аймгаас улсын цолтой 44 бөх төржээ.

2000-2014 оны хооронд 14 бөх улсын цол авсан байна. Бөх сонирхогч хүний хуввд үүнээс дүгнэхэд монгол бөх түргэн хөгжиж байна гэж боддог. Учир нь:

1.Бөхчүүдийн мэдпэг боловсрол сайжирсан.

2.Бөх болон тамирчид бэлтгэдэг дээд сургуулиуд байгуулагдаж, сургалт сайн болсон.

3.Бөхчүүд байнгын бэлтгэл сургуулилт хийдэг.

4.Бөхчүүд өөрийн удам судрыг сайн мэддэг.

5.Монгол хүн багаасаа сэргэлэн авхаалжтай, хүүхэд наснаасаа эхлэн барилдаж ноцолддог, хараа мэдрэмж сайтай байдаг тул бөхийн бүх төрлүүдээр барилдах чадвартай.

1960-1970-аад оны үед дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, улсын арслан Л.Сосорбарам, У.Мижиддорж, Ж.Чойжилсүрэн, Ж.Хайдав, П.Дагвасүрэн, М.Мөнгөн, улсын заан Д.Мягмар, Р.Давааням, улсын харцага Л.Дашдаваа, Д.Сэрээтэр зэрэг бөхчүүд их дээд сургууль төгсөн боловсролтой болсноор амжилттай сайн барилдаж байжээ.

1990-ээд оноос Их шавь, Шонхор, Аварга БТДС-иуд байгуулагдаж, дээд боловсролтой бөхчүүд төрөн гарснаар бөхийн спорт хөгжихөд дөхөм болсон. Монгол улс ардчилсан нийгэмд орж, зах зээл хөгжиж, хувийн пүүс компаниуд олноор байгуулагдан залуу бөхчүүдийн цалин хангамж, нийгмийн асуудпыг дэмжин хүмүүсийн
амьдрал дээшилснээр бөхчүүд байнгын бэлтгэл сургуулилтандаа анхаарах болсон.

Манай залуу бөхчүүд удам судартаа сайн барилдаж байсан бөхчүүдийг мэдсэнээр бэлтгэл сургуулиа тогтмол чанартай хийвэл сайн барилдаж болох юм гэсэн бодол төрснөөр удам дамжсан улсын цолтнууд олноор төрлөө. Эндээс нутгийн хүний хувьд удам судрыг нь мэдэх 4 бөхийн талаар дурьдвал:

Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт улсын арслан Шагдар, ээж Нанзад гэдэг хоёр сайн бөх байв. Ээж Нанзад арслан 5 охин дүүтэй байсан бөгөөд дүү нар нь Нанзад гуайг ээж гэж авгайлдаг байснаас "ээж" Нанзад гэж олон түмэн хүндэтгэн нэрлэдэг байжээ.

Таван охин дүү нараас нь гарсан удмын бөх нь аварга Г.Эрхэмбаяр, улсын начин Б.Бадамсүрэн нар юм. Гарди М.Баяржавхлангийн ээжийн аав заан Хандрэгзэн гэж хүн бий. Мөн гарди Ш.Жаргалсайханы ээжийн аав заан Хаян гэдэг хүн байсан. Энэ хоёр гарди өвөө нартайгаа адилхан харагддаг.

Монгол хүүхдүүд багаасаа барилдах авхаалж самбаа сайтай, сэргэлэн хурц хараатай байдаг шинж нь дархан аварга Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, гарди П.Сүхбат, Б.Гончигдамба, заан З.Дүвчин, харцага Ө.Даваабаатар зэрэг бөхчүүдийн барилдаанаас харагддаг.

Сүүлийн үед монгол бөхийн хөгжил, сургалт сайжирснаар улс, аймгийн наадамд залуу бөх, аймгийн заан арслангууд, улсын начин цолтой бөхчүүд түрүүлэх нь олон боллоо. 2014 онд Аварга дээд сургуулийн оюутнуудаас 10 бөх аймгийн наадамд түрүүгрк, аймгийн арслан болон хурц арслан цол чимэг авсан ба сүүлийн үед тус сургуулиас улсын наадамд олон бөхчүүд улсын начин, харцага цол авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2014 онд зарлиг гаргаж, даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт дархан аварга цол олгосон нь зөв шийдвэр болсон гэж үздэг. Монгол бөх их хөгжиж байгаа тул шинээр дархан аварга болоход хэцүү болсон.

Завханы дөрвөн гардийн М.Баяржавхлан, Ш.Жаргалсайхан хоёр нь Нөмрөг, Идэр сумдынх, Ц.Цэрэнпунцаг Цагаанчулуут сумын харьяат бөгөөд гэр бүлийн хүн нь Нөмрөг сумынх ажээ. Харин Б.Гончигдамба гарди Их-Уулынх билээ. 2014 онд Завхан аймаг дөрвөн гардитай болсноор 2020 он гэхэд Завханы таван арслан гэж бичихэд ойрхон байна.

Бөх сонирхогч Б.Бүдээбазар

Эх сурвалж: "Бөх" сонин