sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 5-р сарын 6-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дурдсан баярын хугацаанд гал зогсоох санаачилга хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд холбогдох зааварчилгааг бүх армид өгсөн гэжээ.


Гэхдээ Украины арми хэрэв ОХУ-ын армийн байрлал руу дайрах оролдлого хийвэл шууд адил түвшний хариу довтолгоонд өртөх болно гэж тэрбээр онцолсон байна.


Одоогийн байдлаар ялалтын баярын хугацаанд гал зогсоох шийдвэрт нэгдэхээр бэлтгэх талаар Украины талаас ямар нэгэн мэдэгдлийг ОХУ аваагүй байна гэж Дмитрий Песков мөн хэлжээ.




С.Сарнай