
Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 3.3 жилдээ (1153 өдөр шөнө) орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч хатагтай Тэмми Брюсын мэдэгдэл, Оросын сөрөг хүчний Global News сайтад Z-эх орныхоо тухай тодорхойлолт өгсөн зэргээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Өдөр бүр Украины зэвсэгт хүчний жанжин штабаас (ЗХЖШ) нийтэд түгээдэг ногоон, хөх, бор өнгийн хүснэгтүүд Орос-Украины фронтын байлдааны тухай бодит байдлыг илтгэдэг.
Маш их хохиролтойгоор Оросын арми Луганск, Донецкийн засаг захиргааны хил хүрэх гээд махравч украины хариу цохилт, амдаж сөнөөх, угтуулж сөнөөх, агаараас дроноор гэнэтийн бэлэг барих гээд бүх төрлийн “хавханд яаж ч чадахгүй тэлчилж байгаа аварга араатан” лугаа байлдахчаан болж байна. Оросын цэргийн амьд хүчний хохирлын 70% орчим нь дроны довтолгооноос үүдэлтэй. Нэг өдөр дунджаар 1000 орос цэрэг алуулж, шархдуулж байхад зөрүүлээд 1000 шинэ цэрэг фронт руу илгээх боломжгүй болж байна. Оросын ТВ-ийн “Соловьев Live” ток-шоу хэлэлцүүлгээр ярьж байна:–Манай арми Украинд хэд хэдэн удаа бутцохиулж ухарсан, туслахаар ирсэн хойд солонгосын олон мянган цэргийн 70%-ийг алуулсан хэмээн хүлээн зөвшөөрч, В.Соловьев өөрөө хараах бус шогшорч, санаа алдаж, хоолойгоо зангируулан нулимс мэлтэгнүүлж харагдав.
Одоо Орос орон түүхийнхээ хамгийн хүнд үед (1991 онд ОХУ байгуулагдсанаас) орж байгаа ба энэ дайны бүх цаг үеийн туршид дроны хамгийн олон бөөгнөрүүлсэн цохилтын бай нь Орос улс өөрөө болж хувираад байгааг оросын ба гадаадын цэргийн шинжээчид нэгэн дуугаар тэмдэглэж, анхааруулж байна. Оросын БХЯ нэгэн шөнийн дотор 160 гаруй дрон, нисэгчгүй онгоц устгалаа гэснийг бодохул цохилт тасрахгүй амссаар байгааг нь илтгэнэ.
Харин устгасан гэсэн мэдээлэл нь оросуудынхаа сэтгэлийг засах гэсэн оролдлого (заль, хуурамч мэдээ) болохоос оросын агаарын довтолгооноос хамгаалах систем (ПВО) хүчрэхгүй болсон, яаж ч чадахгүй байгаа, цаашдаа хамгаалж чадахгүй гэдгийнх нь халхавч төдий хэмээн оросын сөрөг хүчнийхэн тавлан бичиж байна.
Учир нь Орос даяар шөнө болгон дэлбэрэлтийн чимээ чих дэлсэж, энд тэндгүй түймэрт автан, бүр Петрбург дахь атомын үйлдвэрийн байгууламжаа дрондуулж, дэгдсэн түймэр нь хэдэн хоног үргэлжилсэн гэж мэдээлжээ. Одоо оросын шатахууны үйлдвэр, бааз, агуулах, цэргийн аэродром, пуужинт цэргийн анги, цэргийн дэд бүтэц бүгд шөнийн там туулан байна. “Адская ночь” гэж оросууд өөрсдөө нэрлэх болжээ.
Курск мужаасаа украины цэргийг үлдэн хөөсөн гээд байсан чинь харин дроны хүчирхэг атакийн бай нь мужийн төв дэх сум, галт хэрэгслийн асар том агуулах болчихлоо. “Танихгүй дронууд” гэж оросууд өөрсдөө нэрлээд буй баахан дрон онилсон, ончтой цохилтоор Курск дэх цэргийн байгууламжуудыг хайр найргүй устгажээ.
Украины зэвсэгт хүчний 141-р бригад дайсныхаа танк, амьд хүчнийг дроноор цохиж гаршсан бол одоо ОХУ-ын нутаг дахь цэргийн баазуудыг онилжээ. Сума хотыг пуужингаар довтолсон Оросын армийн пуужинт цэргийн бригад хариу цохилтод өртөж бараг устгагдаж дууссан бололтой. Украин руу пуужин дрон харваж буй оросын бүх анги салбар цохилтын бай болно хэмээн украинчууд шүд зуужээ. Эхний ээлжинд ОХУ-ын пуужингийн 112 ба 448-р бригадын объектууд өртлөө. “Искандер-М” пуужин Украины хотууд руу хөөргөдөг 112-р бригад гэдэг нь Оросын Иванов мужийн Шуя хотод байрладаг, түүнийг штабтай нь устгажээ. Цаашлаад Моздок, Доод Новгород, Саратов гэхчлэн Энгельс дэх аэродромоос нь халиад Оросын ПВО сулхан, “Панцир”-ууд нь ажиллаж чадахгүй байгаа бүх хот, суурин дахь бөмбөг пуужингийн агуулах Украины цохилтод өртөж таарах бололтой.
“Дайныг 100 хоногт багтаан дуусгах Трампын төлөвлөгөө”-г америкчууд ч өөрсдөө нулимж байх шиг! Оростой хэлэлцээний ширээнд суух тухай бодох ч хэрэггүй, суулаа ч ямар ч тохиролцоонд хүрэхгүй нээ гэдгийг хатагтай Тэмми Брюс Төрийн Департамент хэвлэлийн заалнаас мэдэгдэв. “Цуст хядлагаа зогсоогоогүй цагт” горьдолтгүй гэж хэлсэн нь ОХУ-ыг тэгж нэрлэсэн хэрэг бөгөөд АНУ-ОХУ-ын хэлэлцээ үр дүнд хүрэхгүй байгаа нь ОХУ, Путин Украинд тийм цуст хядлага үйлдэж байгаагаас болж байна гэдгийг битүүхэн ойлгуулав (Англиараа “the carnage” гэсэн нь хөрвүүлбэл цуст аллага гэсэн утга илэрхийлнэ). Хэрэг дээрээ хэн нь энх тайванд бэлэн, гал зогсоохдоо үнэнч байгааг түрүүчийн Ням гаригийн тэр агаарын дайралт харуулав гэснийг бодохул ОХУ-ыг шууд нэрлэсэн хэрэг байв.
“Трампын Засаг захиргаанаас, мөн ТНБД Рубиогийн байнга хийдэг мэдэгдэлд үндэслэх тэр хэлэлцээ, тохиролцоо нь the carnage (“мясорубка”) үргэлжилсээр байхад бүтэхгүй ээ” гэжээ.
Төрийн Департаментын орос хэл дээрхи мэдээлэлд “Мясорубка” гэж орчуулсан нь оросуудын үйлддэг гэнэтийн аллага, агаарын дайралтыг жигшиж нэрлэсэн хэрэг бололтой. Энэ аллага зогсохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй, гэвч бид гал зогсоох талаар үргэлжлүүлэн ажиллана хэмээн хатагтай Т.Брюс хэлсэн нь Трамп дахин оросуудыг гуйж царайчилна, Украиныг дахин буруутгана гэсэн үг биш байгаа хэмээн америкийн нэг ТВ-ээр ярьж харагдав. Ингэхэд Путины зорилго юу вэ? Тэр яагаад хүчирхэг вэ? Түүнд ямар хүч чадал оршино вэ гэдэгт Израильд ажилладаг оросын сөрөг хүчний энэ сайт хариу өгчээ. Энд бичигдсэн нь Оросыг тэгж их шүтэн бишрээд, итгэж найдаад, өөрсдийгөө даатгаад байх үндсэн шалтгаан биш, Путины хүч чадал цаг зуурынх гэсэн далд санааг илэрхийлжээ.
Путины зорилго бол үйлдсэн гэмт хэргээ цайруулж, хар амиа авч гарахын тулд ямар ч хамаагүй үнэ өртгөөр Орос орноо нурааж, хэсэглэн хуваахаас ч буцахгүй байх явдал бөгөөд Путин бол төрийн дээд эрх мэдэл, санхүүгийн бүх нөөц, төрийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа оруулчихаад атгаж байна. Бүх Зэвсэгт хүчин, ФСБ, До яам, ард түмнээсээ нүүр буруулсан бүх генералууд бүгд Путинд захирагдаж байна. Прокурорууд, шүүгч нар, мөрдөгчид, ОМОН, тусгай хүчнийхэн Путины өмнө дуулгавартай ажиллаж байна. Путины тулгуур нь авилга хахуульд идэгдсэн нийслэлийн ба орон нутгийн сая сая түшмэд бөгөөд бас Бүх оросын хамба лам фээсбэшник Гундяев, шашны бусад байгууллагууд бүгд түүний тулгуур юм. Путин ба түүний хань хамсаатнууд бол дээд түвшинд төрийн урвалт хийсэн түүхэн “рекорд”-ыг эвдэж чадлаа. Орост Төрийн эрх баригчид нь эх орноо устгаж чаддаг гэдгийг харууллаа. Тусгай албаны үүрэг, ач холбогдол гэдэг ойлголт өөрчлөгдлөө. Харин ч эх орноо сөнөөх үйл явцын “гарант-баталгаа” нь Оросын тусгай албад болчихоод байна гээд уг сайтад дайн тулаанаас олон мянган км-т алслагдсан Оросын тосгод, хөдөө нутаг дайн болоод өнгөрсөн юм шиг нуржээ хэмээн олон дүрс зураг хавсаргажээ.
Өнөөгийн Орос Путины өнгөн дээр түүхийн гурван үе шат туулан оргилдоо хүрсэн гэх дүгнэлт Украины Freeдом ТВ хийжээ.
- Авторитари дэглэмд шилжсэн, тэндээсээ
- Тоталитари дэглэм болж бэхжсэн. Украины эсрэг бүрэн хэмжээний дайн өдөөснөөрөө
- Террорист дэглэмтэй улс болж хувирсан гэжээ.
Путины дэглэм хүчтэй байлаа гээд Орос орон ямар том сүйрлийн өмнө очсоныг “Шударга Орос-Үнэний төлөө” социалист улс төрийн намын дарга Сергей Миронов х.соm жиргээнд ингэж бичжээ:– Орост өвчтөнөө эмчлэх, сурган хүмүүжүүлэх хэн ч байхгүй боллоо гэж үү? Эрүүлийн мэндийн ба боловсролын системд боловсон хүчний том дефицит! Зүгээр л сүйрлийн байдалтай гэжээ. Путины Орос яагаад хүчтэй, тэд Украиныг ялж сална гэсэн итгэл үнэмшил оросууддаа суулгаж хэрхэн чадаад байдгийн цаад шалтгааныг оросын сөрөг хүчний сайт, украины ТВ, Путины гар хөл болсон улс төрч нь ийнхүү нэрлэсэн бол энэ дайнд Украин юу хүсч байгаа тухай тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн шинэхэн мэдэгдлийг сонирхоё. Ингэж хэлжээ:
- Украин нь энэ дайныг энх тайвнаар зохицуулах өргөн хүрээтэй, урт хугацаанд үргэлжлэх үйл явцын хүрээнд зарчмын гурван чухал байр суурь баримтлана.
- Зөвхөн гал зогсоох тухай биш, дайныг бодитой зогсоож төгсгөх тухай ярьж байна.
- Зарчмын нэгдүгээрт Оросын дээрэмдэж булааж авсан нутаг дэвсгэрийг Оросынх гэж Украин нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
- Хоёрдугаарт Украин нь өөрийн батлан хамгаалах хүч чадал, зэвсэг хүчин, эсвэл түншүүдээс хүлээн авах цэргийн тусламжаа хязгаарлуулах ямар ч алхамтай хэзээ ч эвлэрэхгүй.
- Гуравдугаарт ямар эвсэл холбоонд элсэх талаар Украины сонголтод ямар ч гуравдахь улс вето тавих эрх эдлэх ёсгүй.
- Зарчмын хувьд хэнд ч ойлгогдох ердийн гурван заалт ийм л байна. Энэ зарчмаа л Украин нь энх тайвны хэлэлцээнд дэвшүүлэн тавих болно гэжээ.
Төгсгөлд нь ганц мэдээ. Хамаг зэвсэг, хүнд техникүүдээ Украины нутагт төмрийн хог болгосон, үлдэх нь үүрэг гүйцэтгэж байгаа тул Ялалтын баярын парадандаа түрээс зээлээр Казахстанаас танк, хуягт авч жагсаах гэж байгаа тухай шуугиж байна. Юу болоод байнаа?
Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл70
Нэг орос генерал оросын дайсан америк биш хятад гэж хэлж байсан. Нэг америк генерал америкийн дайсан орос биш хятад гэж хэлж байсан.
Энэ хөлсний хямдхан бичээч Номиндарь гуай үнэнд гүйцэгдэж нацист Хохол фашист НАТО-гоо цайруулах юм олдохгүй бүүр аргаа барж байх шиг байнаа, ккк
Бөгспутин алиа марзан хөгшин орос баньд,,,,30 жил засаглаад,,,орос орныг ялгадсандаа живүүлвээ,,,,
Оросууд нь өөрсдөө цөхөрчихсөн байхад,,,орос элчингийн идүүр сахьсан монгол оркууд л “””орос агах ялж байгаа”””,,,агаагын зөв””””,,,,хэмээн уйлан донгодох юмдаа,,,,орос агаатай балайнуудаа,,,,орос агаа чинь ямар сайндаа л хойд солонгос хятадаас буу сум бууны махаа гуйж байлдхавдээ,,,,боддоо,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
Май сарын 9 ч дөхлөөдөө,,,холбоотон байсан гитлерийн германаа,,,америк англи монгол гурван улсын хэмжээ хязгааргүй их өгөөмөр тусламжийн хүчээр 4 жил байлдаж байж дарж авсаны 80 жилийн ойг,,,украинлуу дайран ороод 4 жил бут цохиулан дампуурсан бузар булай эмэгнэлт үйл явдлаар тэмдэглэн өнгрүүлэхнээ,,,,оросын фашистууд,,,
Хамагаас инээдтэй эмэгнэлтэй нь,,,,,орос агаатай монгол оркууд,,,,,оросагаагаа өмөөрөн тачаадахдаа,,,,,хошного трамп хойд солонгос иран гэх мэт хог шааруудыг магтан дуулахын сацуу,,,,”””монголыг хятадын аюулаас орос агаа хамгаална””””гэж нэг балайраад л,,,,”””орос агаад хятад туслаж яагаад болхгүй гэж”””бас нэг солиороод л,,,,
ГИТЛЕРИЙГ 1945 онд үг дуугүй бууж өгсөн ялалтын ой удахгүй болох гэж байна Энэ ялалтын ойн параданд олон орон оролцоно ОРОС -АМЕРИК элчин сайдаа солилцоно хоёрдугаар фронтын англи америк орос бусад улс бүгд очноо орос америкаас 300 000 000 000 миллиард хадгалуулсан долларынхаа оронд хэдэн арван боинг авна америк -орсын агаарын тээвэрт хэрэгтэй Украйны зорчигч тээврийн онгоцыг хүлээн авахгүй байхаа орсынхйг хүлээн авна орос сүүлийн хэдэн өдөр таван хот тосгоныг эзэллээ орос ялалтын баяр хүртэл нилээн хот тосгоныг эзлэнэ харж чих тавиарай номиндарь аа
ЯЛАЛТЫН ПАРАДАД ГАДААД УЛСААС ТАНК ОРЁШНИК,ИСКАНДЁР ТҮРЭЭСЭЭР АВЧ ЖАГСАНА ГЭНЭ ҮҮ. ФАНЁРААР ХИЙЖ БОЛНО Ш ДЭЭ. ХҮЧИРХЭГ АРМИ ДООГ ТОХУУ БОЛЖ ДУУСЛААДАА.ЯАНА ДАА.
Мөн сайхан шаажийнээ,,,ямар хотыг оросхятадхойдын хамтарсан улаан махнууд эзлэж гэнээ,,,оросд бойнг өгнө гэж хэн чамд хэлээв,,,,дураараа шаанаа бас,,,тэнэг орк,,,,,чи юу бичиж байгаагаа мэдэж байна уу,,, 300,000,000 миллард доллар,,,
хичнээн хорсоод орсыг дийлэхгүй орос агаа сумёкад искандер-м-ээр нэг дор курскийн дайны баатар гэгч алуурчдыг 70 баатар бологчдыг устгаж хэдэн зууг шархдуулав нэг газар 4000 градусын халуунд том танк хоёр хуваагджээ
хичнээн хорсоод орсыг дийлэхгүй орос агаа сумёкад искандер-м-ээр нэг дор курскийн дайны баатар гэгч алуурчдыг 70 баатар бологчдыг устгаж хэдэн зууг шархдуулав нэг газар 4000 градусын халуунд том танк хоёр хуваагджээ
орос агаа одессыг хурдан аваад өгөө чингэс бат хаан украйныг хүйс тэмтэрч ариун болгоныг нь монголчуудавсан
Слава Украйн.
Хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл байна аа!
Оросын талаас юу гэж байх юмбээ,,,одессыг хэзээ эзлэн авна гэж байна,,,сураг чимээ байна уу,,,,энэ жилийн ялалтын параданд армата танкаа жагсаана гэнэ үү,,,,,
одесс николаев харьков днепропетровск киев кривоград цөм орсын хотууд шүү баригдсан украйн байлдаж байгаа украйнууд цөм орсоор ярьж байгааг харж байгаа биз дээ
Гях,,,гяхх,,гяхх,,,мөн хуцдаг оркоо,,,,украин цэрэг украинаар ярьвал орос агаа чинь ойлгохгүйшдээ,,,дебыль ээ,,,хэн чамд энэ хотууд оросынх гэж хэлээв,,,
Украйны мэдээ орчуулсаны төлөө хэдэн доллар авдаг вэ Орос юм өгнө гэвэл хэдээр хийх вэ
Оросын элчин хэдийг өгдөг юмбэ,,,,
10 доллар олно. Ха хаа хаа хямдхан хүүхэн.
Дэл дебильээ,,,,чи энэ хүүхэнийг элдвээр хэлээд,,,,яаханвдээ,,,,
Орос 10 рубль Украйн 10 доллар өгнө тэгээд.яахийн.чи
орсод төгссөн үе үеийн инженер хуульч эмч төрөл бүрийн мэргэжилтэн хахууль авч худал юм бичихгүй орос тэгж сургадаггүй
Путин ч дотооддоо нухуулах нь цаг хугацааны асуудал боллоо
UAG
UAG
UAG
UAG
UAG
UAG
UAG
UAG
UAG
UAG
За тэгээд хохолууд ялаад байгаам бол трамп яагаад хохолуудыг чадлаа мэдэхгүй дарваганасан та нарын хохь,миний үгэнд орж алдагдсан газар нутгаа өгч бууж өгөхгүй бол дураараа болцгоо би эвлэрүүлэх гэж одоо дахиж зүтгэхгүй гэж сануулсныг нь нэг сайхан тайлбарлаач.эцсийн бүлэгт Орос дангаараа 30 хоног хохолын чухал обьектуудыг бөмбөгдөөгүй гал зогсоосон,пасха болох 3 хоног мөн өөрийн талаас гал зогсоосон,тэр болгонд хэлсэндээ байхгүй хохолууд өөрсдөө галлаад,дайраад байсан биз дээ,тэр хоногууд нь дууссан одоо жинхэнэ алуулах байлгүй,хэлэлцээрээ биелүүлдгүй хүнтэй дахиж хэлэлцээрийн талаар ярих шаардлагагүй ,дэлхийн газрын зурагнаас арчигдах болзлоо биелүүлсэн хохолтой Орос дахиж хэлэлцээ хийхгүй гэдэг нь тодорхой болсон
Гях,,,гяхх,,,гяхх,,,хошного трамп юу юм,,,бурхан юмуу,,,,хошного трамп бөгспутин хоёр аугаа ихийн солиотнууд,,,,юмшүүдээ,,,,даан ялангуяа бөгспутин бол бүр төгс балайрцын,,,,
Орос агаатай монгол оркууд””””одоо жинкнээсээ,,,орос агаа алаад өгнөө””” л гэж шаах бөгөөд “””тэгээсэй”””хэмээн тачаадан мөрөөднөө,,,,даанч бөгспутинд чинь тийм чадал чадвар нь үзээд өгье гэсэн ч алгадаа,,,,2022 онд киевийн дэргэд бут цохиулаад л орос агаа чинь чадлаа мэдэж авсан юмшүүдээ,,,бөгспутин чинь пуужин харваж хүүхэд хөгшид алахаас өөр чадах юм ҮНЭНДЭЭ л алгаа,,,,
Орос чинь учиргүй гялалзаж ялаад буй бол Трампыг царайчлах уу?
66.181.187.137Трампыг царайчилсан гэж хэн чамд хэлээв трамп чинь харин дайнаа зогсоогооч гэж Путиныг гуйгаад байгаам бишүү,украйны дараа польш гэх мэтээр ахиад берлин хүрэхээс нь өмнө зогсоох гээд байгааг нь ойлгодгүй ээ,2р дайны үед барууныхан атлантын далайд хүрэхээс нь өмнө 2р фронт нээж нэг зальдаж тогтоосон одоо бол дахиж хууртахгүй биз,баруунтай хохолтой байлдсан шиг байлдахгүй,израйл шиг хуу бөмбөгдөж дуусгах биз,ямар ч орешник,кинжалыг тогтоох хүч баруунд байхгүй гэдгийг нь мэдэж байгаа биз дээ,ёстой дуртай үедээ,дуртай газраа цөмдөх чадал Орост байна даа
Улаан талбайг нэг хусаад хаяач
хүчирхэг орсыг америк түших цаг нь болсон америкад дээр үеэс нааш америкийн бүрэлдэхүүнээс гарна гэсэн 15 улс байдаг орсын бзрэлдхүүнээс гарна гэж оростойгоо байлдаж байгаа орос үндэстнийг устгаж дэлхийд муу жишиг тогтоохыг зогсоох хэрэгтэй украйн бүрэн бууж өгч орсын бүрэлдэхүүндээ байх ёстой нато ёвропийн холбоог дорно зүгт өргөжүүлэхгүй гэсэн ёвроп америкийн аман хэлэлцээр гэрээ бмчмг хэлэлцээр зэвсэг хураасан бичиг хаа байна
Май сарын 9нд оросууд өөосдөө улаан талбайг дрондоод,,,,”””украин аллага хийлээ”””гэж чадна шүү,,,,,,,уул нь ч цэргийн парад бол гарцаа байхгүй хууль ёсны бай л даа,,,,
За худлаа шаагаад бай номиндариа
оросуудад хошногодуулсаар байгаа бүр сурцан байшдээ чи.
Битгий шаа
Уйлаад л шаагаад байна уу,,,,,уйл уйл,,,орос агаа чинь конец фильма,,,
номуундарь шаалгаад бай
Путиныг нэг л дутуу үнэлээд байгаа давсагнууд юм да ! Байдал муудах тусам Путинд ашигтай бөгөөд цөмийн зэвсэгээ хэрэглэх шалтаг шалтгааныг олгож байгаа юм ! Энэ зун Укрианы нэг хотод цөмийн цохилт өгөөд ухаан оруулахаа Путин мэднэ ! Бандeруудын өлгий Львов хотыг л агаарт хийсгэдэг юм шүү Путинээ ! Нэг том мөөгөн үүл харуулах цаг болсон ! Путиныг энэ Номин авгайгаас эхлээд олон хүн нэг л дутуу үнэлээд байгаа юм да ! үзүүлээд өгөөрэй !
Цөмийн дайны хэнээтэн . Алаад хачихна шүү новшоо.
ХАРСААР БАЙТАЛ ОРОС ЭХЭЛЖ ТУСГААР УЛС РУУ ХАЛДАЖ АЛЛАГА ҮЙЛДЭЖ ОЛОН ХҮНИЙ АМИАР ТОГЛОЖ БУЙ НЬ ИЛТ. ЯАХААРАА УКРАЙН ӨӨРИЙН ГАЗАР НУТАГ ХИЛИЙН ОТОРХИ ГАЗРАА ОРСОД ӨГӨХ ЁСТОЙ ГЭЖ? БОДООД ҮЗ ОРОСЫН ӨМХИЙ ХШНОГО ДОЛООГЧИД ОО
Ёстой 2 Тэгсэн мөртлөө газар нутгаасаа БУРХАН гуйсан ч бүү өг мөг гээд солиорч өгнөө..Монгол ХОНИНУУД
украйн бол лениний байгуулсан зөвлөлт улсын бүрэлдэхүүнд байгжуулсан улс мөн дрмбаассы тэргүүний ухамсартай уурхай бүхнийг нэгтгэж өгсөн гэтэл өнгөт хувьсгал хийжзасгийн эрхийг авсан хас тэмдэ гитлерийн тэмдэг биендээ шшивсэн азов айдар барууны жигүүр гэгч цэргийнхэн засгийн эрх аваад домбаассын орос хэлт уурхайчдыг 15 000 мянган уурхайчдыг алж эхэлсэн тэд тээмцсэн ялсан ЛЕНИНИЙ КОММУНИСТУУД ҮР САД НЬ ЯЛСАН ЧӨЛӨӨЛСӨН үүнийг ленин мэдэж баййсан украйнд тусгай бэлтгэгдсэн алуурчин эсер меньшевик авгай халимаг гаралтай ленинийг хортой сумаар буудаж хүнд шархдуулснаас нас барсан эмчилгээгүй болсон одоо тэр коммунмстуудын үр сад украйнаас алагдсан арав одоо хэдэн зуун мянган хүний өшөөг авч байна ленин гэний учраас түүний хөшөө бүрийг украйнд устгадаг
Тэнцвэртэй мэдээлэл гэж 2 талын мэдээллийг аэлэхээс нэг талын олон мэдээллийг хэлэхгүй ээ.
Ene NOMINDARI AVGAI UKRAINDAA OCHIJ BUUDUULJ UHVEL TAARNA. AVGAI BID HOYOROOR DAIN DUTAHHUI.AVGAI BID HOYOROOR DAIN BITGII HEL ULS CH DUTAHHUI.
Балай минь ээ,,,энд номиндарийг харааж суухаар,,,украинд очиж,,орос ахтайгаа мөр зэрэгцэн окопонд хэвтэж хүүр дэрлэн дрондуулаачээ,,,авгайгаа чирээд яваа,,,,,тэнэгийн дээд нь болсон танай авгай та хоёроор дайн байтугай танай хүүхдүүд ч дутахгүй ээ,,,,балай минь ээ,,,,
чингэс бат хаан украйныг эзлэн аваад хамаг ариун амин сүнс сүлдийгнь аваад орост өхчихсэн шүү дээ
Чи оросын хил даваад том дуугар тархиа зад трубадуулаад үхэх байлгүй чиний оросыг шүтдэг чинь оросуудад түй ч хамаагүй лалраа.
Орос орон сүйрчээ. Оросын ТВ-ийн “Соловьев Live” ток-шоу Оросын хилийн гадна байдаг уу?
Манай монгол оросод газар зүйн бүслэлтэнд 17-р зуунд орсноороо дэлхийд гарцгүй болж кольцооны шоронд орсон. Энэ нь дахин хэзээ ч монгол өндийхгүй байхын эхлэл тавигдсан юм. Гэтэл 21-р зуунд монголчууд онгоцоор дэлхийн хаана ч хүрээд эхэлсэн.яҮүнийг нуга дарахын тулд оросууд Чингис хаан нисэх буудлыг гартаа хийхээр манай урвагчдад нийлж бузар үйл хийж байна. Энэ биелэгдвэл бид дахин дэлхийд гарах гарцгүй болж монгол үндэстэн оросын колони болж, 30 хэдэн хэсэг болгон хуваан хэрчиж орос нэртэй ОХУ-ын хязгаарын шинэ мужууд бий болно. Залуусыг нь дайнд явуулж дуусгана. Ингээд монгол үндэстэн мөхнө. Харин одоо энэ дайнд орос ялагдвал Монгол дахин хүчирхэгжих зам руугаа орно гэдгийг бүх монголчууд хатуу ойлгох ёстой! Орос мөхөх нь манайд маш ашигтай!!!! Орос хурдан мөхөөсэй!!!! Хурай! Хурай!
Оросын дотор нь орж, цөмийн зэвсэгнээс нь нэгийг олж авбал Монголд боломж гарна.
Bayarllaa. Unen bodit medeelel niitelsen baina.
TOM HOSHNIGO DOLOOGCH HUGSHIN AVGAI TONILJ UHEESEI.
Эх Орон байгаа цагт Эх орончид байсаар байх болно Эх орончид байгаа цагт Эх орон нь мөнхөд байх болно,Украйны ард түмэн ялнаа,Учир нь тэд эх орноо газар нутгаа эзлэн түрэмгийлэгчдээс хамгаалж байгаа
Үгүй дээ, тэр газар шороо бол оросын хаант улсын нутаг байсан тул одоо ахиж украйнд очихгүй.
Ха ха танай сайт дураараа мушгин гуйвуулж бичдэгээ боиорой! Сатаны барлагууд болжээ!
Чамаар заалгах уу? орос троллоо
Ха ха танай сайт дураараа мушгин гуйвуулж бичдэгээ боиорой! Сатаны барлагууд болжээ!
Чамаар заалгах уу? орос троллоо
Ха ха танай сайт дураараа мушгин гуйвуулж бичдэгээ боиорой! Сатаны барлагууд болжээ!
Чамаар заалгах уу? орос троллоо
Орешник болон нууц зэвсэгүүдээ хэрэглэхээр Украин , түүнийг дэмжигч барууны улс орнуудын шээс нь савирна шд.
Хэзээ 3 хоногт уу? хаха
Neg ch dain darini utaa unerlej uzeeguu suganuudaa. End Putin Trump gej tom um yarihin orond odor bolgon tend amu nasaa aldaj sharhdaj gemtej baigaa heden zuun zaluusin talaar ta nar yu ch dursahgui maa. Urdah ajilaa hiij chadahgui utasaa uhaad oorinhoo ch oilgohgui umig bichuj baigaa ta nar shig malnuud end i gej soluorch suuh yamar ch erh bhgui.
номиндариа миний дүү бичээд бай. оросын трооллуудын шээс нь гоожиг. орос ялагдаж украйн ялах нь 7 буудлын Должин эмээд ч тодорхой болсон.
Бодит байдал ийм л байна. АНУ хэлэлцээрээс гарна гэсний дараа Путин энхийн гэрээ байгуулья гэсэн байна лээ. АНУ гийн дэмжлэггүй Украинаас айж байна гэдэг их л хэцүүдсэн гэсэн үг.