
НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 12 /Bloomberg/. АНУ, Хятад улс бараа бүтээгдэхүүнүүддээ харилцан ногдуулаад буй татвараа 90 хоногийн хугацаанд бууруулахаар тохиролцжээ.
Хоёр тал худалдааны хурцадмал байдлыг намжааж, эдийн засгийн асуудлаарх санал зөрөлдөөнийг тодорхой хугацаанд шийдвэрлэхээр тохиролцлоо гэж Женев хотноо нийтэлсэн хоёр орны хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
АНУ-ын тал Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулаад байгаа 145 хувийн татварыг 30 хувь хүртэл бууруулах бол Америкийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан Хятадын 125 хувийн татварыг 10 хувь болгохоор тохиролцжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0