
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны II улиралд багтаан хэрэгжүүлэхээс гадна төслийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах төлөвлөгөөтэй.
Төслийн барилгын ажлыг эхлүүлэхэд ажиллах боловсон хүчний бэрхшээл манайд бий болох нь гарцаагүй бөгөөд Метро төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, “Духуа инженеринг” компани хамтран хэрэгжүүлэхээр болсон.
Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, БНСУ-ын Халла их сургуульд тус бүр хоёр жилийн хугацаатай оюутнуудыг сургаж, эхний ээлжинд 200 инженер бэлтгэнэ. Метро төслийн хүрээнд дараах шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудал байгааг НИТХ-ын Ээлжит бус VI хуралдаанд Сэлбэ хот орон сууцжуулалтын төслийн захирал У.Баатар танилцуулав.
Тэрбээр, нийтийн тээврийн чиглэлд метро, трамвай, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, хөнгөн болон салбар төмөр замын 6 төсөл хэрэгжиж байна.
Мөн Авто зам, гүүр, уулзварын төслүүдийн хүрээнд Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзварын төслүүд багтсан. Хот байгуулалт, орон сууцны чиглэлд Сэлбэ хот, Баянхошуу, Ханын материал орчим, Хүннү хот зэрэг томоохон төсөл хэрэгжих бол Эрчим хүчний төслүүдийн хүрээнд ДЦС-5, дулааны тархмал эх үүсвэр, хог болон лаг шатаах үйлдвэр, Баруун далай нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станцын төслүүд. Мөн Дэд бүтэц, усны менежментийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд
- Санхүүжилт шийдвэрлэх;
- Газар чөлөөлөлт
- Хууль, эрх зүйн орчин;
- Норм, стандарт нутагшуулах;
- Галт тэрэгний удирдлагын системд ашиглах LTE-R Сүлжээний 700МHz давтамжийн зурвасд Дээд түвшинд 10МHz, Доод түвшинд 10МHz зурвасыг чөлөөлөх шаардлагатайг онцоллоо.
Сэтгэгдэл4
👍
Ардчилсан Монгол залуус тийм хэцүү тоо тооцоолол ихтэй инженер мэргэжлийг эзэмших гэж ёстой яршиг л бн!! Тал дүүрэн малаа хариулаад , идээд, талбай дүүртэл орилж хашгираад зогсож болж байхад бүтээхгүй ,чадахгүй юм гэж байхгүй!! Хүчтэй Засгийг огцруулж чадаж байхад инженер болох гэж явдаг ёстой яршиг бн аа!!??
Урвагч Элбэгдоржийн үг, үйлдэл хоёр зөрсөн гэдэг үнэн. Урвагчийг таних амаргүй. Гэвч бид эндээс урвагч Элбэгдоржийг харлаа. Иймд хойч ирээдүйдээ Элбэгдорж урвагчийн үндсэн шинжүүдийг түүж бичиж үлдээх хэрэгтэй. Урвагч хүний үндсэн шинж 1-рт Ардчилал гэж ард түмнийг янз бүрээр ятгана. 2-рт сонгуулийг хууль бус гэж бослогод уриалж, өөрөө толгойлж жагсдаг. 3-рт гадаад улсад 3 жил хараар ажиллахдаа сурсан гэж худал ярина. 4-рт төрийн толгойд гараад баахан хүүхэд өргөж авдаг. 5-рт өмнөх төрийн удирдагч нарыг байнга хэрэгт гутгах гэж гүтэгдэг. 6-рт хээл хахууль хэмээх үг байсаар байхад шинээр ( огт байхгүй үг)авилга гэсэн ойлголт гаргаж бусдыг дарамтлах бүтцээр ажиллаж эхэлдэг.7-рт өөрийн дайсан болох эх орончдыг сэмхэн нууцаар алдаг. 8-рт улсын хамгийн том хөрөнгийг хувьдаа авах гэж өөрийн луйварын бүлэг байгуулж, сэмхэн хувьцааг нь ард түмнээс завшсан байдаг. 9-рт өөрийн гар хөл болох эрх мэдэлтэн залуу тэнэг удирдагч( Сайханбилэг шиг нөхөр) бэлдсэн байдаг. 10-рт банкны хулгай хийдэг.
Бодлогогуй нам, тархигуй тер, ухаангуй удирдлага!!!