
Балданцэндийн Төмөрчөдөр гуайн хүүгийн бичиж өгснөөр нийтлэл болгон олноо толилуулъя. Ванга маягаар зөгнөсөн үү, Таны бодол?
Он цагийн буурал түүхэнд алдаа оноотойгоо алтан үсгээр бичигдэж орчлонгийн цагийн хуулиар одоо бидний өнөөдрийг бидэнд үлдээгээд одсон ухааны ундарга, оюун бодлын оргил шүтээн болсон үе үеийн баатарлаг жанжид, ухаант дээдэс, мэргэн буурлууддаа мэхийн мөргө юү!
Туулсан зуунууд дахь Монгол төрийн баяр баясал, уйтгарт гунигт өдрүүд, хоёр том гүрний дунд хавчуулагдан хүчээр гаргасан бодлого, боломжгүй цаг хугацаанд боломжгүй зүйлүүдийг хийх гэж зүтгэсэн эр зориг, холч ухаан, түүнд зориулсан их золиосыг нь бодохлоор эх орноо, энэ Монгол Улсаа хайрлахгүй байхын аргагүй дээ.
Монголчуудын философи сэтгэлгээн дэх төрийн тухай ойлголт нь анх Монгол газар нутагт төвлөрсөн төрт улс бий болсон Хүннү гүрний үеэс эхлэлтэй. Тэр цаг үеэс эхлэн Монгол улсын хөгжлийн тогтвортой залгамж чанарын хангах үндэсний хэмжээний хөгжлийн бодлого төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох нь нэн чухал байжээ. Тэгснээрээ төрийн удирлага зохион байгуулалтыг бэхжүүлэхийн төлөө их жанжин, эрдэмтэн мэргэд, энгийн иргэд, бурхан номын их хувилгаад бүгд санаа чилээж иржээ. Тэд болох үйл явцыг урьдчилан таамаглаж, ухаарч сэнхрэхийг сануулж байсаныг бид мартах ёсгүй. Үүний нэгэн тод жишээ болох түүхэн сонирхолтой баримт Та бүхэнд дэлгэе!
Тэртээх 1990 оны үед Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нарийн бичгийн дарга, МАХН-ын гишүүн Балданцэндийн Төмөрчөдөр болон түүний найз Дундговь аймгийн намын хорооны зааварлагч, намын гишүүн Палангийн Төмөрчөдөр нарын хооронд нэгэн сонирхолтой хууч яриа өрнөсөн нь одоо болтол сэтгэлд минь хадаатай явж ирсэн.
Тиймээс би энэхүү сонирхолтой гэмээр, бас зөгнөлтэй ч гэмээр түүхийг олон түмэнд сонирхуулах үүднээс сэргээн сийрүүлж үзэглэе.
Энэхүү бичвэрт дурдагдаж буй аавын минь найз Палангийн Төмөрчөдөрийн эцэг “Үст Палан” нь Боржигон цэцэн вангийн хошуунд бичиг үсгийн эрдэм чадлаараа алдартай нэгэн байсан бөгөөд түвд судар бичгийг монгол эх хэлнээ, тэр дундаа уйгаржин монголоор хөрвүүлдэг монголч эрдэмтэн байсан гэдэг.
Үст Палан нь хоёр хүүтэй, ууган хүү Палангийн Наваансанжаа нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Тавихын суга хэмээх газар төрж өссөн бөгөөд түүнийг аав нь гэрээр бичиг үсгийн эрдэмд сургахын зэрэгцээ бурханы номын эрдэмд шамдуулахаар 6 настайд нь Зүүн чойрын хийдэд шавилан суулгасан байдаг.
Наваансанжаа нь эрдэмтэн эцгийнхээ зааж сургасан эрдэм номыг насан туршдаа бахархалтайгаар эзэмшиж бичиг үсгийн боловролыг өөрийн ойр орчмын найз нөхөд зарим хүүхэд залууст заадаг байсан гэж нутгийнхан хуучилдаг. Тэрээр олон жил худалдааны байгуулагад ажиллаж байсан, ой тогтоолт маш сайтай, хурц ухаантай, бэлэн цэцэн үгтэй, нутгийнхаа ардын дунд ам дамжин яригддаг сайхан дурсамж, домог мэт яриатай, зовж зүдэрсэн нэгэнд тусласан шиг тусладаг сайн хүмүүн байсан гэж нутгийн ард олон одоо ч дурсан ярьцгаадаг гэдэг.
П.Наваансанжаа нь аавынхаа өвлүүлэн сургасан 4 аргын тооны ухаан, бичиг үсгийн эрдэмд гарамгай нэгэн байсан бөгөөд ном их уншдаг, Уйгаржин Монгол бичиг, орчин цагийн Монгол бичгээр ямар ч алдаагүй маш сайхан бичдэг хүн байсан гэж түүний охин Наваансанжаагийн Насанбаяр /Nasanbauar navaan / “Ажаа бид хоёр” хэмээх дурсамжийн номдоо өгүүлсэн байдаг.
Түүний дүү Палангийн Төмөрчөдөр нь бас л бичиг үсгийн боловсролыг гэрээр эхлэн эзэмшиж улмаар 1968 онд Намын дээд сургуульд суралцаж дүүргээд Дундговь аймгийн намын хороонд Зохион байгуулагч зааварлагчаар олон жил ажиллаж байгаад зуурдаар таалал төгссөн байдаг.
Палангийн Төмөрчөдөр нь ярихдаа :
Миний аав Үст хэмээх Палан гэдэг хүн Түвд сударыг хуучин Монгол бичиг рүү хөрвүүлдэг эрдэмтэн хүн байсан.
Тэр үед энэ нутагт Үст Палан, Балган гэж хоёр Монголч эрдэмтэн байсан гэдэг юм. Үст Палан нь миний аав. Бидэнд гэрээр анх бичиг үсгийн боловсрол 4 аргын тоо зааж өгсөн хүн шүү дээ.
Миний ах -П.Наваансанжаа нь 1973 оны үед нэгэн Монгол бичгээр бичсэн нэгэн зөгнөл гэмээр бичвэрийг тэр үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ширэндэв гуайд надаар хүргүүлсэн билээ.
Зөгнөн сануулж үлдээсэн хүмүүс нь ч тэнгэр болоод зууныг үдлээ,,би ч явах дөхөж байна,Эцэг өвгөдөөс захиас болгож үлдээсэн энэхүү зөгнөл сануулгыг эх болсон засаг, эгэл ардад сануулан хүргэх хүн нь лавтай Ширэндэв та мөн бөлгөө хэмээн тэрхүү захидлын нүүрэн тал дээр Уйгаржин Монголоор бичсэн байсаныг тодхон санадаг юм.
Ширэндэв доктор захидлыг аваад ихэд баярлан “Өвгөнд өгөөрэй” гэж 1973 оны үеийн 3000 төгрөгийг өгүүлж байлаа. Тэр үеийн 3000 төгрөг их мөнгө шүү дээ. Энэхүү түүхэн захиас, сануулга мөнгөнөөс ч илүү маш их ач холбогдол өгч байсан нь үүнээс харагдаж байгаа юм.
П.Төмөрчөдөр би хуучин Монгол бичиг гадарладагийн хувьд ганц нэг хуудсыг саваагүйрхэн уншиж билээ.
Зуны эхэн сарын шиврээ бороотой энэ л өдөр төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан бидний хэдэн ахмадууд энэхүү бичвэрийг үр хойчдоо сануулга болгон үлдээхээр ярилцаж сууна.
Үе дамжин ирсэн ухаантан мэргэдийн мэлмий, зүүдэнд зөн болон ирсэн энэ л сонин зүүд, зөгнөлийн тайлал цаг хугацааны хаа нэгтээ огтлолцож, магадгүй биеллээ олж Монгол төрийн бүрэн бүтэн байдал ганхаж болох юм. Энэ л цагт энэхүү зөгнөлийг эргэн санаж алдаа юугаа засан залруулах учиртай бөлгөө.
Мэргэд буурлуудын санааг чилээсэн энэхүү зөн совингийн халуун цөм ийм нэгэн утга оршиж байдгийг хатуу санасу!
Тэрээр “Энэ улааны төр 70 жил болоод нурна. Тэгээд дараагийн төр үхсэн морь толгой дээрээ залж үгүйрлийн үүдийг нээнэ. Төрхгүй хүүхдүүд гарч төрөөр тоглоно. Лусын хааны эрдэнэсийн авдрыг хоосолж дуусахаар галав юүлнэ. Тэр эрдэнэсийн авдар говьд байдаг. Гагц тэр эрдэнэсийн авдарны түлхүүрийг монголчууд атган суух боловч ихэс дээдсийн хувиа хичээсэн атгаг санааны үрээр харийнхантай нийлж хоослоно. Тэр цагт харц гаралтай нэгэн ухаант хөвүүн сав шимийн ертөнцийн голдирлыг дагуулж шунал тачаалын галыг унтраахыг хичээнэ. Энэ үед монголчууд нэгдэн нэгэн үзүүрт сэтгэлээр хорлолт хүмүүсийн савраас эрдэнэсийн авдраа авч чадвал монголчууд эд баялагийнхаа эзэн нь болж үеийн үед энх жаргаж, түмэн олуулаа хүчирхэгжин, мандах ёстой” хэмээн бичиж үлдээсэн байдаг ажгуу.
Үүнийг уншин таньж ярилцаж суусан хоёр буурал минь яг л өвгөдийн хэлсэнээр болох шиг энэ Ардчилсан шинэ үндсэн хуулиар олон өдөр маргаж, маргаж эзэн үгүй амьд эсэх нь үл мэдэгдэх морины дүрсийг зураад сүлд болгон батлах юм гэж хоёр өвгөн ихэд гайхан ярж бодлогшрон сууснаа:
- За яахав! Монгол түмний заяа их дээ. Засаж залруулаад явах хүн төрөх л учиртай юм. Цаг нь болоогүй хэрэг дээ. Үнэн худлыг цаг хугацаа харуулах биз. Монголын минь харсан заяа буян гэж нэг юм байх ёстой доо! хэмээн санаа зовнингуй сууж байсаныг нь би одоо хир мартаагүй.
Зууныг дамжин бидэнд ирсэн энэхүү захиас, энэ хоёр буурлын яриаг эргэн санах бүр тэрхүү захиас, зөгнөл бүгд биелээд ч байх шиг.
Өвөг дээдэс минь билгийн нүдээрээ ирэх цагийг яг л Ванга шиг харж байж дээ гэж бодогдохоор байгаа биз.
Бидний өвөг дээдэс, ухаант мэргэдүүд аливаа нөхцөл байдлыг урьдчилан харж чаддаг, ямар нэгэн бодлого шийдвэрийн ард ирж болох цохилтуудыг урьдчилан төсөөлдөг, болзошгүй эрсдэлээс хамгаалах бүхий л зүйлийг тооцоолдог бурхан шиг ухаантай хүмүүс байж дээ.
Одоо цагийн их бусгаа,төрийн бодлогын их алдаа завхралыг яаж ингэж урьдчилан харж таамаглаж байсан нь үнэхээр гайхмаар. Өвөг дээдэс, эрдэмтэн мэргэд бодлого шийдвэрийн алдаа оноог урьдчилан тооцоолж бодлого шийдвэрээ хэрэгжүүлдэг байж.
Тийм ээ! Монголд ч гэсэн хэдэн зууны цаадхийг урьдчилан харж чаддаг “Ванга “байсан юм. Бид түүний, тэдний захиасыг эргэн харж зүг чигээ хийх ёстой. Хөлгүй их далайн дундахи өнчин ганц арал шиг миний эх орон хаашаа л яваад байна даа.
Монгол түмний заяа түших болтугай!
Төмөрчөдөрийн Батсүх
Сэтгэгдэл30
Энэ үнэн байх аа. Инжинаш ч ийм агуулгаар шүлэглэсэн бөлгөө
Галзуу хүн ч үгээ хэлэх эрх чөлөөтэй болсон цаг!!
ОДООГИЙН ЕРӨНХИЙ САЙД АРАЙ Л ӨӨРӨӨР СЭТГЭЖ, БУУЖ ӨГӨХГҮЙ БУЗРУУДТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ШҮҮ. ОЮУН-ЭРДЭНИЙГЭЭ АРД НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИЖ ЗҮТГЭВЭЛ БАЙГАЛИЙН БАЯЛГАТ ҮХТЛЭЭ ШУНАСАН ХҮЗҮҮГҮЙ МЭТИЙН ХУЛГАЙЧДЫГ ХУГА ДАРНА.
Улааны төрийн Данх бол энэ яав ч биш байна. Өөр хүн байх ёстой.
1990-ээд онд бол ганц нэг хүн үнэмших байж дээ, одоо бол доог тохуу л болно доо....... Говь дахь МАН-ын мөлхөө султалчилгаа л юмуу даа, хөөрхий !
Гоё үлгэр байшт. Цасан гоо, долоон одойг бас сонсмоор бн.
ЕРӨНХИЙ САЙД ОЮУН-ЭРДЭНИЙН ХУЛГАЙЧИДТАЙ ТЭМЦЭЖ, АРД ТҮМЭНДЭЭ БАЙГАЛИЙН БАЯЛГААС ХҮРТЭЭХ ГЭСЭН АМАРГҮЙ АМЬ ДҮЙСЭН ҮЙЛИЙГ ХҮРТЭЛ ХЭЛСЭН БАЙНА ШҮҮ.
Алуурчин яргачин улааны төрийн Данх биш байна. Өөр хүн байх ёстой.
Сайхан ҮЛЭЭДЭГ нөхөр байнаа,,,,уул шугамандаа,,,чи,,,,бүүүрррр,,,,20 жилийн өмнө,,,анх оюутолгойн уурхай эхлэж байх үед,,,,энэ “”ванга”” үлгэрээ бичих байждээ,,,,,,,энэ нөхөр “”””монгол ялна””” чуудын нэг бололтой юмаа,,,,,,
Өвгөдийн зөн совинг үгүйсгэх аргагүй . Соц . төр арай дээр , ядахдаа тө - засаг нь эрхбиш архивтай , төрийн түшээд нь ядаж хулгай хийдэггүй , ахтай захтай байсан гэвэл Ширэндэв гуайд очсон тэр захиаг эхээр нь гаргаад тавьчихвал сонин л юм . Магадгүй ядаж ухаант хойч үед санаа өгч ч мэдэх юм . Тэх тэхдээ Ширэндэв гуай боловсролтой , түшигтэй төвч , тэдэн дотроо нуруутай төрийн хүн байсан юм шүү - магадгүй хувийн архивтай ч байсан байж болох - гагцхүү удам угсаа ямар юм бол ...
Ширэндэв гуай Хариад-Дунд хариад овогтон ш дээ ! Гарцаагүй л монгол хүн !
Дундговиос ч дуучин төдийгүй Сарандаваа ч тө рсөн л газар даа, хө !
Оюунэрдэнэ сайдыг огцруулж болохгүй, АН ыннхан гарч ирвэл Албан тушаал, арилгалаа өгөлцөж авалцаад ажил хийх хүн олдохгүй, өрөө хэсэж тэндэр авах хахууль, сандал суудлаа булаацалдаж төвхнөх гээд ард түмнийг Түй гэж ч тоохгүй хөсөр хаяна. Тун удаахгүй Дахиад л засаг солих тухай ярина.
Танай сайт бичсэн комментийг устгаад бгаа чинь” но “ той доо. Хэнийг хамгаалаад байнаа?!
Богдын бошго лүндэнд ч ийм агуулгатай захиас бдаг. шашны мунхруулга гэж үзэх нэг хэсэг байхад яах аргагүй далд зөн совингийн энэ асуудал бол шинжлэх ухаан ч тайлж чадахгүй бгаа тайлал шүү дээ. Тэр тусмаа монгол эрдэмтэн судлаачид бол эртний судар номыг зүгээр нэг тэнгэр харж бгаад биччихдэггүй, өнөөгийн бацаанууд шиг гар утсандаа найдаж, хүн чанараа гээлгүй уншиж судалж, бодож бясалгаж бошгоо бичдэг байсан гэдэг нь ойлгомжтой. Хэн нэгэн ингэж бичсэн бол би итгэхгүй, харин Төмөрчөдөр гуайн хүү нь бичсэн бгаа учраас итгэж байна. Одоогийн Ерөнхий сайд маань ойр зуурны биш, улс орны хэмжээний том төслүүд ярьж, хөөцөлдөж, маргаашийн Монголын төлөө яг Сингапурын Ли Куан Юү, Өмнөд Солонгосын Пак Ерөнхийлөгч шиг л зүтгэж байна. магадгйү өнөө биш юм гэхэд ирээдүйд түүний үйл хэрэг Монголын түүхэнд гарцаагүй үлдэнэ. Яаж ч үгүйсгээд нэмэргүй.
Одоогийн ЕС-ыг Женко Баттулга гэдэг төвди йн Гарз нохойн зулбасага Хэрээгээр дамжуу лан удирдаад бна шүү дээ !!! Тэхээр яамаар бна даа, улаан зулч минь !
Одоогийн ЕС-ыг Женко Баттулга гэдэг төвди йн Гарз нохойн зулбасага Хэрээгээр дамжуу лан удирдаад бна шүү дээ !!! Тэхээр яамаар бна даа, улаан зулч минь !
Энд нэг мэдрэл муутай хүний оронцог бна аа авгайгаа чинь жёнко бавсан уу охиныг чинь онжигдов уу цус ойртолттой хог бна л даа бас хүүхдүүд чинь цус нь ойртсон уу удмаараа атаач жөтөөч хогнууд бна даа
Harts garaltai ter hun ni hezee garch irhiin boloo. Ulger l bhoo
Harts garaltai ter hun ni hezee garch irhiin boloo. Ulger l bhoo
Энэ зөгнөл бол яг л таарч бна даа.Ухаант өвгөдийн захиас сургаал алтнаас ч үнэтэй шүү.Одоогийн бодит байдлаас харахад Ерөнхий сайд ОюунЭрдэнэ ухаант хөвгүүн нь мөн болой.
Одоо ч хэрийн юманд хүн үнэмшихээ больсон цаг. Хар цагаан хоёр хутгалдвал саарал өнгө үүснэ. Үнэн худал хоёр хутгалдаж самуун явдал үүсгэнэ гэмээр. Тэр аврах хүн тэгээд хэн бэ?! Би арай биш байх даа.
Тэнэгтнэ биз
Тэнэгтнэ биз
үнэн.байх!? Бид.ангал руу чиглэн явж байна. Зөв.замаа олохгүй л.байсаар.удлаа???
үнэн.байх!? Бид.ангал руу чиглэн явж байна. Зөв.замаа олохгүй л.байсаар.удлаа???
үнэн.байх!? Бид.ангал руу чиглэн явж байна. Зөв.замаа олохгүй л.байсаар.удлаа???
Энийгээ 2005, 2006 онд (тэр үед сошиал сүлжээ байгаагүй) сонин дээр бичсэн бол одоо үед жинхэнэ зөн билэгч гэж бишрэх байж дээ. 2022 онд Орос-Украйны дайн эхлээд хэдхэн хонож байхад тоймч Гантулга : Энэ 2 аль аль нь улаан армийн хойчис. Тэгэхлээр дайн мөд дуусахгүй гэж бсн. Энэнд нь үнэмших хүн тун цөөн бсн даа.Би ч удахгүй дуусах бх л гэж бодож бсн. Одоо харахад Гантулга гуай чинь зөн билэгч юм биш үү.
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан Таван толгойн ордоо ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
Ухаант өвгөдийн хэлсэн үг бичсэн захиас бол ирээдүйн зөгнөл мөн.Энэ бошго бол одоогийн болон өнгөрсөн түүхтэй яг тохирч байна. Монголын заяа их.Гадаадын дайснаас дотоодын урвагч дайснууд хамгийн аюултай юм байна гэдгийг бид мэдэрч нүдээрээ үзэж бн