
Монгол Улсын Ерөнхий Сайдын хүүгийн сүйт бүсгүйдээ бэлэглэсэн тансаг бэлэгний нийгмийн сүлжээн дэхь стори (зураг, дүрс ба текст, хөгжим бүхий сэтгэгдэл) олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, өмнө нь ямар ч улс төрч, нам, эвсэл, хөдөлгөөний Л.Оюун-Эрдэнийн эсрэг өрнүүлсэн улс төрийн акциудаас илүү том эффектийг нийгэмд үзүүлж байна. Үйл явдал ч хурдан өрнөж, МАН-ын бага хурал 5-р сарын 21-ний өдөр товлогдлоо.
Тэгвэл Ерөнхий Сайдыг хэзээ, ямар нөхцөлд огцруулдаг юм вэ? эсвэл өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгддөг юм бэ?
Үндсэн хууль, бусад хуулинд байгаа нэн тодорхой зүйл, заалтыг нуршихаас илүү Монголын улс төрийн сүүлийн гучин жилд бий болсон зүй тогтол, Монгол Ардын Намын дотоод соёл зэрэг хүчин зүйлсийг тооцон өгүүлье.
Ганц нэг тохиолдлыг эс тооцвол МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд бүр анх томилогдохдоо ямар нэг хэмжээгээр нийгмийн хүлээлтэд нийцсэн буюу тийм биш байлаа ч ямар нэг хулгай, луйвар, нийгмийн шүүмжлэлт мэдээллийн шуурганд өртөөгүй нэр цэвэр хүмүүс байдаг.
Н.Энхбаяр 2000 онд, С.Баяр 2007 онд, Сү.Батболд 2009 онд, У.Хүрэлсүх 2017 онд анх Монгол Улсын Ерөнхий Сайд болохдоо яг л тухайн цаг үе, нийгмийн хүлээлтэд тохирсон дүр нь байлаа. 2016 онд Монгол Улсын Ерөнхий Сайд болсон Ж.Эрдэнэбатын хувьд олон нийтийн огт танихгүй шахуу улс төрч байсан нь үнэн ч нөгөө талаас нийгэмд сөрөг имижтэй болсон хуучин улс төрчдийн нэг биш байв.
Өөрөөр хэлбэл улс төрийн ууган нам-Монгол Ардын Нам нийгмийн тухайн үеийн хүлээлт, эрэлтэд нийцсэн улс төрчийг Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилж, намынхаа локомотив болгодог. Түүнийхээ инерцийг дуустал нь зүтгүүлнэ.
Цагийн аясаар мөнөөх нийгмийн хүлээлтэд нийцсэн дүр нь хуучирч, эсрэгээрээ олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг нэгэн болох үе ирнэ. Энэ үед Монгол Ардын Намын үндсэн бүтэц, түүнийг бүрдүүлж буй лидерүүд мөнөөх шүтэн дээдлэх нь халаг байсан Ерөнхий Сайдаа ямар ч өршөөлгүйгээр зайлуулах бөгөөд удаах нийгмийн хүлээлтэд нийцэхүйц юм уу? эсвэл ямар нэг бараан түүхгүй нэгнийг оронд нь зална. Эс тэгвээс тухайн Ерөнхий Сайдыг эсэргүүцсэн олон нийтийн бухимдал нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байгаа, нэр хүнд нь унасан Ерөнхий Сайдыг нь хамгаалж буй эрх баригч нам руу чиглэх эрсдэлтэй байдаг. Л.Оюун-Эрдэнийн хувьд анхандаа залуу үеийн төлөөлөл-Ерөнхий Сайд гэсэн тодотголтой, барууны орнуудад боловсрол эзэмшсэн залуусаар багаа бүрдүүлсэн гялгар имижтэй ажлаа эхэлсэн. Энэ дунд “Ажлаа хий”-гээс эхлээд хэд хэдэн иргэдийн эсэргүүцэл, хэд хэдэн жагсаалтай нүүр тулсан ч намынхаа дэмжлэгтэйгээр даван гарсан.
Өнөөдрийн хувьд тэрээр “Данх” хочтой, үр хүүхдийнх нь тансаглал нийгэмд илчлэгдсэн, нэр хүнд муутай нэгэн болж хувирсан бөгөөд одоо өрнөж буй “Огцрох амархан” уриатай жагсагчдыг ямар нэг байдлаар хуурах, цаг хожих магадлал бараг л үгүй болчихоод байна.
Иймээс МАН-ын лидерүүд хийх ёстойгоо л хийж таарна. Иймээс ч маргааш хуралдах МАН-ын бага хурлын үр дүн бараг л тодорхой юм.
Мөн хамгийн гол нь асуудлыг том агуулгаар нь авч үзвэл дараах дүгнэлтийг хийж болно.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эцсийн шийдвэрийг хуулийн хувьд УИХ, УИХ-д үнэмлэхүй олонхи болсон нам гаргаж буй боловч нийгмийн уур амьсгал үүнд маш чухал нөлөө үзүүлж байна. Үүнийг л Монголчууд сайн ойлгох учиртай бөгөөд чухам иргэд л өөрсдөө зорилгоо тодорхойлж, нэгдэн тэмцэж чадвал ямар нэг Засгийн Газрыг огцруулж, УИХ-ыг тараах хялбархан бөгөөд тэр бүү хэл нийгмийн шинжтэй цогц реформ хийхийг шахаж шаардах, түүнийг нь эрх баригчид биелүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсгэх бүх хүч чадал өөрсдөд нь бий юм.
“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зүгээр ч нэг тунхаг биш билээ.
Улс төрийн аналитикч М.Гал-Арив
Сэтгэгдэл38
Цаг нь болжээ
оюун эрдэнэгүйгээр бух уул уурхай үйлдвэр заводыг төмөр зам хар замыг улсын мэдэлд авч бензин тос түлш бүгдийг авч нэг огоонд хийгээд баян хоосон гэхгүй гуравхан сая хүн нэг тогооноос хооллоёо монгол хүн хувийн эмнэлгээр яваад хувийн сургуулиар дамжаад үхээд дуусахнээ цөөхөн хүн шүү дээ орос гэдэг улсаас салгаснаас хойш барууны боолчлогч соёлд шинэгэснээс дуусч байгаа нь харагдаж байна ардчилал даяаршилаас хуруу дарам улс хожиж хөрөнгөтөн хүртэл нурлаа
Орсон бороо арилж ирсэн гийчин буцдаг.
М Си Эс дампуурсан гэж зарлаад бүх хөрөнгийн битүүмжил. Хонгконгийн хувьцаа эзэмшигч нь М Си Эс дампуурвал юу ч олж долоож чадахгүй гэдгийг хатуу сануулах шаардлагагүй. Шууд Оджаргалыг шоронд хийж байцаалт авч, хятадуудыг дампуурсан болохоор ямарч хувь монголоос олдохгүй зарлах цаг болсон. Дампууралд хүргэсэн хятадууд хариуцлага хүлээх ёстой тул тэд элдэв хэл ам гаргаж чадахгүй. Ингээд ухаа худаг ордоо төрдөө хурдан авах шаардлагатай. Монголын төр хүчтэйгээ харуул. Монголд дампуурлын тухай хууль бий тул улс төрд хутгалдсан Мафийн толгойлогч Оджаргалтай тэмцэх амархан шүү.
Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй... Оджаргал яаралтай барьж хорь...хариуцлага хүлээлгэ
Хэзээ ийм тансаг боловсрол муу ярианаас гаргалгаа хэлж мэддэггүй улс төрч бас өөрийгөө болон гэр бүлээ авч явж чадаагүй 3 сая гаруй монголчуудыг удирдахав.Инфлюсенцэр олон хүнд Нямбактер нь50 сая их тараасан үнэн байх
Зөв бичжээ
нохой долоо
Хүрэлсүх, Амарбаясгалан нар засгийг огцруулж ордын хулгайг хаацайлагчид шүү. Хулгайчдын хөрөнгө хураах, ордыг төрд авах сайн үйлийг болиулах Mcs bin санаархал боож үхэх гэж буй хүзүүгүй хулгайч сайхан билэг, сахал э би, цагаан мэтийн эцсийн улайран. Эдэнд монголчууд бууж өгөх эсэхээ шийддэг. Үүн й оронд хулхи ерөнхийлөгчөө зайлуул
Элий балай юм хуцаж гэнэ зайлаа новшнууд ажил хийцгээ
ХОГИЙН ДАНХ ЗАЙЛААСАЙ. ХАМТАРСАН ЗАСАГ НЬ ЦААШАА АЖЛАА ХИЙНЭ БИЗ. ШҮГЭЛДДЭГ ДАНХААС ОДОО ЮУ Ч ГАРАХГҮЙ ХУДЛАА ОРИЛОХОО АЖИЛ ГЭЭД БОДЧИХСОН ХОГИЙН ЛА ЛАР.
Олонхын санал авсан нь танхимаа бүрдүүлдэг хууль байгаа юм уу байдаггүй юм уу
ХОГИЙН ДАНХ ЗАЙЛААСАЙ. ХАМТАРСАН ЗАСАГ НЬ ЦААШАА АЖЛАА ХИЙНЭ БИЗ. ШҮГЭЛДДЭГ ДАНХААС ОДОО ЮУ Ч ГАРАХГҮЙ ХУДЛАА ОРИЛОХОО АЖИЛ ГЭЭД БОДЧИХСОН ХОГИЙН ЛА ЛАР.
"Tansag beleg" gej yuu ve? Hokkeichi Greitskiin ehner Ovechkinii ehner nuhriinhee recording evdsenii tulee 274000 dollariin bug just beleglesen medee baina Bid bolohoos ANU-d amidarch baigaa hen ch husvel zeeliin kartaar avch boloh begj I tulee tuv talbai duuren gasalj baina.Hudee neetsgee Uneeder talbai deer gartaa " gyalaih" yumgui suuj temtsej baigaa ohiduud 2036 ond aa nugee 6000 baina deminee geh tsag irvel haana daa " Dergedee deedelj niigemd tanigdlaa bish uu"
З.Энхболд: MCS ХХК 10 жилийн өмнө 1 тэрбум долларын өрөнд орчихсон юм. Тэр өрөө дарах гэж УХАА ХУДАГ ордыг барьцаанд тавьсан байдаг. 2015 оны 4 дүгээр сард би Таван Толгойн орд газрыг МCS, Хятадын Шинхуа компани болон Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарт өгөөгүй учраас 2015 оноос эхлээд 2016 оны сонгууль дуустал надад яг өнөөдөр Л.Оюун-Эрдэнэд үзүүлж буй эсэргүүцэлийг эдгээр бүлэг нөхдүүд хийж, сард 2-3 удаа жагсаал зохион байгуулж орилж чарладаг байсан юм. Засгийн газрыг огцруулах зохион байгуулалтыг нэр бүхий дээрх нөхөд анх удаа хийж байгаа юм биш, хийсээр ирсэн, цаашид ч хийнэ. Тиймээс би Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл нарт зориг өгөх гэж ярилцлаганд ирлээ...
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан Таван толгойн ордоо ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
Хүрэлүх Данх нарыг баривчилж унтуулаад Америкт аваачих бүрэн чадалтай хоёр хүн бол энэ хоёр
2018 он туркууд Монголын газар нутаг дээр Хүй Сю Жантай хамтарч Вейсел Акчайг баривчлах тусгай ажиллагаа явуулаад бүтэлгүйтэж байсан. Харин Эби Хүрэлсүхийг баривлан унтуулаад Америкт аваачих бүрэн чадвартай
Хүрэлүх Данх нарыг баривчилж унтуулаад Америкт аваачих бүрэн чадалтай хоёр хүн бол энэ хоёр
Ялаануудаа талбай дээр ирж Данхыг огцоруулах гарын үсэг зурна уу
Данхыг баривчилж унтуулаад Америкт хүргэ гэж Эбид хэлчихээч..
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороо Гоулдын лтны ордыг ерөнхий сайд асан Сү.Батболд, Нямтайшир, Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
Данх яаж тэмцээд байгаа юм бэ? Татвар тог цахилгааны үнэ нэмж хий улин хуцахаас өөрөөр яаж тэмцээд байгаа юм бэ? Юу ч харагдахгүй байна
Тог цахилгаан татварыг нэмээгүй байсан бол ард түмэн Данхын талд орохсон. Данхыг дэмжээд байгаа ганц нэг улс бол олон арван жил МАН-р бөөсгийгөө сугалуулан засуулж тэднийхээ яргалалт таллхидалтанд ээнэгшин дассан тэрэгний илжиг лууснууд юм.
М.Гал-Арив гэдэг ялаа Засгийн газар огцроход их баярлаж, хөлсний бичлэгээр хоолныхоо мөнгийг олж байгаа юм биз дээ.
Засгийн газрыг мөнгөний жагсагчид огцруулж байгаа нь ард түмний гарт засаг байгаагийн илрэл бишээ. Төрд байгаа олигархиудын иэмцэлээр асуудал шидэгдэж байгаа нь бас ард түмний засаглал бишээ.
За МАН-ын бага хурлын шийдийг л харж байя даа Ард түмний талд гарах нь уу, өндөр сэнтий горьдоод хүлээж байгаа дараагийн ээлжийнхний талд гарах нь уу
За МАН-ын бага хурлын шийдийг л харж байя даа Ард түмний талд гарах нь уу, өндөр сэнтий горьдоод хүлээж байгаа дараагийн ээлжийнхний талд гарах нь уу
Монгол түмний заяа их шүү, энэ худалч хулгайч данхыг зайлуулж улс орон маань аврагдах бхаа,,,иргэд бид гэнэн шүү,,,6 жил хуурагдаад, ядуурлын туйлд хүрлээ дээ, дарангуйлал ч тогтлоо, одоо болсон
Томчуудын зодоон Ерөнхий сайдад нөлөөлж чадах уу? Засаг тогтвортой 5Ш тууштай байг.
Ugui tegeed elbegdorj saihanbileg bayrtsogt nariin umdagnii usnuud ogtsor geheer l yaran sandraad ogtsrood barfival huuli juram turt yos gej baigaad yadiin tiim duraaraa yum gej baih uu
Ueee unguruusun Ebi Saihnbileg Bayartsogt nar KAPUT bolson. ANU-aas huugduj irehed ni shoron l ugtana. Denduu sonirholgui zalhmaar, luivarchin l orkuud sh dee, unendee. Sanaa bur ni hulgai hiihq. Really done with them.
Төр тогтворгүй байх нь ард иргэдийн амьдралд харш Үүнийг хүсэгчид муусайн ялаанууд
Ман-ын хэлгүй короля нар энэ луйварчин дарангуйлагчаа зайлуулж огцруулаачээ! Тэр олон мянган гишүүд нь хаачсан юм Намын чинь нэр хүнд шалбаагт Шударга 5 чинь хаана бна Аюурсайхан гээд луйварчин бна ичээчээ Хаххха
Ene tunhag ard tumenii medeld bj chadaa yu ?ue ueiin erh barigchidiin medeld orshisoor ireegui bil uu !
Ene neg oros mongol holij yridag sarlag hamart bas haanaas garch ireed ih medemhiirch bn ve ?
Энэ бол олон зуун жилээр ардчилал хөгжсөн УЛС,НИЙГЭМД БАЙДАГ Л ЗҮЙЛ Л ДЭЭ.,,,,,, ХАРИН МОНГОЛД АНХНЫХ БОЛОХООР бужигнуулж, сургамж ,анхааруулга өгч байгаа ХЭРЭГ,,,Тэглээ гээд төр ,засаг өөрчлөгдөж, нийгэмд чанарт өөрчлөлт гарахгүй дээ ..ХАРИН УЛС ТӨРЧДИЙН ЖИНХЭНЭ НҮҮР ЦАРАЙГ ИЛ БОЛГОЖ БАЙГАА ХЭРЭГ,,,,,,,
Оджаргалыг баривчлан одр газраа ард түмэн авах
гэрээ засаад төрөө зас