
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр мэдэгдэл хийхдээ, АНУ Ираны гол цөмийн байгууламжууд болох Фордо болон бусад цэгүүд рүү агаараас довтолгоо хийснээ зарлалаа.
Түүний хэлснээр, “бүрэн хэмжээний бөмбөг” хаягдсан энэ ажиллагаа “маш амжилттай” болсон гэнэ. Энэхүү довтолгооны гол бай нь Ираны уран баяжуулалтын гол төв болох Фордо хотын цөмийн байгууламж байсан аж.
Ираны улсын мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, тус байгууламжийн зарим хэсэг “дайсны агаарын цохилтод өртсөн” бөгөөд нөхцөл байдлыг судалж байгаа талаар мэдээлжээ.
Вашингтон дахь эх сурвалжуудын мэдээлснээр, Гуам арал руу B-2 загварын нууц бөмбөгдөгч онгоцуудыг илгээсэн бөгөөд эдгээр нь Ираны хатуу бэхлэгдсэн байгууламжуудыг устгах чадвартай цорын ганц нисэх хэрэгсэл гэнэ.
Түүнчлэн өнөөдөр Ираны Гадаад хэргийн сайд Истанбул хотод Туркийн Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ, “АНУ энэ мөргөлдөөнд оролцвол маш маш аюултай үр дагавар дагуулах болно” хэмээн мэдэгдэв.
Израиль-Ираны хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед АНУ-ын энэ алхам бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж болзошгүй байгаа талаар ажиглагчид анхааруулж байна.
М.Гал
Эх сурвалж: Bbc.com
Сэтгэгдэл15
Дурдагдсан үйл явдал нь 2020 оны 1-р сарын үед тохиолдсон байж болзошгүй: – Дональд Трампын засаглалын үед АНУ Ираны генерал Касем Сулейманиг хөнөөсөн. – Үүний дараа Ираны цөмийн асуудал хурцадсан боловч шууд бөмбөгдөлт хийгдээгүй. – Зарим хуурамч мэдээ тухайн үед “Фордо” байгууламж бөмбөгдөгдсөн гэж тарааж байв.
АНУ ч ёстой Супер гүрэн юмаа.
Одоо муусайн Оросуудыг хандыг нь хага дар!
Хаха чадах уу. Даанч дэндүү жулдана.
HlOrosuudig chadahgui shdee.
ANU baidliig hurtsatgaj baigaa ni enh taivan bailgah huselgui bgaagaa haruullaa
Духлаа мэдээлэл бна шүү. Сонин. мн
Sonin,mn hudlaa medeeldeggui yum
АНУ болон Европчууд хэлэлцээ хийе гэж хуурч байгаад цохилт өгдөг болжээ. Оросын бөмбөгдөгч онгоцнуудыг бас хэлэлцээ хийе гэж байгаад бөмбөгдсөн. Иран руу бас хэлэлцээ хийк гэж тайвшируулж байгаад гэнэдүүлэн дайрсан. Одоо энэ цөмийн байгууламжыг нь бас Цөмийн асуудлаар хэлэлцээ хийе гээд Ираны Гадаад хэргийн сайд Европод яг очиж байх үеэр бөмбөгдсөн бнаа.
Дайнаар хеецелдех нь хамгийн тэнэг хучирхийлэл юм!!!
Оёо нар өмдөндөө чацага алдаж бгаа биз эднийг ч дуусгах хэрэгтэй
Савсаг Трамп
яанаа нөгөө no war-ын нөхдүүд одоо анусын элчингийн гадаа жагсах хэрэгтэй байдаг,нөгөөх нь тэднийг санхүүжүүлдэг эзэд нь байдаг ингээд ацан шалаанд орж,баг хууларч жинхэнэ дүр нь тодрох болж дээ???
мал минь тэр илжирсэн лал дэглэмийг чинь өмөөрөх нохой ч олдохгүй
Монгол улс персүүдтэй ах дүүгийн ган бат холбоог ил хаант улсын үед байгуулсан. Иймд одоо ч энэ бодлогодоо үнэнч байх хэрэгтэй. Бидний мах цусанд перс ах дүүсийн ген бий. Тэд бидэнд зэвсэгийн ухаан зааж өгсөн учраас Хубилай хааны цэрэг өмнөд Сүн улсыг сөнөөж Даян дэлхийн улс болгосон түүхтэй. Иран улсыг дэмжих хэрэгтэй Монголчуудаа.Бидний дунд перс ах дүүсийн маань ген үлдсэн болохоор өөр зам байхгүй.