.jpg)
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт Ираны цөмийн байгууламжуудыг онилсон агаарын цохилтын төлөө баяр хүргэж, уг шийдвэрийг “түүхэн эргэлтийн мөч” гэж нэрлэв.
Тодруулбал АНУ гурван цөмийн байгууламжид цохилт өгснөө зарласны дараа Нетаньяху видео мэдэгдэл хийж, “Ерөнхийлөгч Трамп танд баяр хүргэе. Ираны цөмийн байгууламжуудыг онилох зоригтой шийдвэр тань түүхийг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Америкийн энэхүү хүчирхэг, зөв шийдэл нь дэлхий дахинд АНУ-г хосгүй хүчтэй гэдгийг харууллаа. Энэ бол зөвхөн дайн, цохилт биш, харин бүс нутгийг энх тайван, хөгжил цэцэглэлтийн ирээдүй рүү хөтлөх түүхийн эргэлт юм” хэмээсэн юм.
АНУ-ын зүгээс Ираны гурван цөмийн байгууламжид агаарын цохилт өгсөн тухайг Трамп өөрөө зарласан бөгөөд энэ нь олон улсын анхаарлыг татсан томоохон үйл явдал болоод байна.
Нетаньяхугийн энэхүү мэдэгдэл нь Израилийн Ирантай холбоотой аюулгүй байдлын байр суурийг дахин бататгаж буй хэрэг бөгөөд тус бүс нутгийн геополитикийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй юм.
Эх сурвалж: economictimes.com
М.Гал
Сэтгэгдэл8
Мөнгө хүмүүсийг захирдаг, еврейчүүд мөнгийг захирдаг.
Сайхан мэдээтэй өдөр байнадаа өнөөдөр нар буцна бас ираны дэглэмийн од нь харвасан өдөр боллоо гайхалтай
Юун сайхан мэдээ байх вэ? Аюгүйтвэл дэлхийн III дайныг өдөөх гал байхдаа гэж айж байна. Муу юм Монголоос холуур гэж тэнэгтдэг цаг биш болсон дэлхий мөхөл рүүгээ явж байна. АНУ болон изриалын еврей нараас Иран руу дайны галыг 2025:06:22 өдөр өрдлөө
Монгол улс персүүдтэй ах дүүгийн ган бат холбоог ил хаант улсын үед байгуулсан. Иймд одоо ч энэ бодлогодоо үнэнч байх хэрэгтэй.
Трамп зөв зүйл хийжээ, Иран ирээдүйн дэлхийн хөгжил дэвшилд маш том БҮДЭРХИЙ болох нь тодорхой байсан.
Цөмийн байгууламж нь 1800м өндөр уулын дор байдаг гэнэ эвдэж чадаагүй цацраг ч алдагдаагүй .харин зөрүүлээд 3000м дор цөмийн туршилт хийж газар хөдөлсөн байна юм ч эхлэх нь дээ
6 сарын 22 гэж.. дайн эхэлдэг өдөр дөө хөөрхий. Мөхлөө өөрөө л дуудаад байна да трамп гуай. Энэ Нээтнахуй бол угаасаа цайрсан амьтан эрлэг удахгүй аваад явчихна доо кк
Та нар намайг харгис гээд байлуу