
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” нь монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тухайлбал, бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм.
Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан байна. Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм байдлаар үзүүлбэр үзүүлдэг. Тодруулбал, нийт 120 гаруй цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлэн, бүжин наадаж байна. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой.
Сэтгэгдэл4
үзэгчгүй хоосон наадам.
ЭНЭНИЙГ Л ҮЗЭХЭЭР ЖУУЛЧИД МОНГОЛРУУ ХУШУУРАН ИРЭХ ЮМ ГЭНЭ ЭЭ ! БӨӨН АЛДАГДАЛ ТӨСВИЙН МӨНГИЙГ ИНГЭЖ ҮРЭН ТАРАН ХИЙЖ БУЙ НЯМБААТАР ЁСТОЙ Л МОДОН ТОЛГОЙТОО ДОГ ОО
Монголчууд золбин амьдралаасаа сальж бүтээлч хүмүүс болоосой
Тужийн нарс тэр чигтээ шатаж байна. Тужийн нарс тэр чигтээ шатаж байна. МАНын манж хятад цустай бүдүүн данжаадууд наадам хийж жаргаж суух гэж. Таарч дээ. Энэ улсад эзэн байна уу?