
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 8 /TASS/. ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг Москва, Вашингтоны аль аль нь ихээхэн нааштай хүлээн авч байгаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдэд мэдээлжээ. В.Путин мөн Владимир Зеленскийтэй уулзахыг эсэргүүцээгүй гэдгээ цохон тэмдэглээд, гэхдээ ийм уулзалтыг хийхийн тулд тодорхой нөхцөл болзлуудыг хангасан байх ёстой хэмээн хэлсэн байна.
Д.Трамптай удахгүй хийх төлөвтэй байгаа уулзалтын талаар тэрбээр хэлэхдээ “АНЭУ бол Д.Трамптай уулзахад тохиромжтой газар юм. Ийм арга хэмжээг зохион байгуулах тал дээр бидэнд туслахад бэлэн олон найз нөхөр бий. АНЭУ-ын Ерөнхийлөгч бол тэдний нэг. Бид удахгүй шийдвэрээ гаргана гэж бодож байна, гэхдээ АНЭУ бол нэлээд тохиромжтой газар байх болно” гэв.
Мөн хоёр талын аль аль нь уулзалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг дурдаад, “хэн нь түрүүлж хэлсэн нь хамаагүй” гэж хэлсэн байна. Түүнчлэн В.Зеленскийтэй уулзах боломжийн тухайд, түүнтэй уулзах боломжтой, гэвч харамсалтай нь ийм нөхцөл байдлыг бий болгоход хийж гүйцэлдүүлэх ёстой нэлээд зүйл хүлээж байна хэмээн хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлэхдээ, Путин, Трамп нар ойрын өдрүүдэд уулзана. Хоёр удирдагчийн уулзалтыг урьдчилсан байдлаар ирэх долоо хоногт товлосон бөгөөд дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн уулзалтыг хийх газрыг тохиролцсон бөгөөд Кремль үүнийг “хэсэг хугацааны дараа” зарлана гэлээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Энэ муу золбин оросын сүүдрийг нь төөрүүлээд сүнсийг нь зайлуулаад,,,зүйл дуусгах ёстой юм байгаамдаа,,,Буданов нэг юм бодож байгаа байхаа,,,
Гаагын шүүх гээд балай юм Путиныг Оросоос гарвал баривчлах гээд байгаа ! Тэгэхээр сая эмир нь ирсэн Эмиратад балай Трамптай уулзаж болох юм ! Нэг уулзсан дээрээ зэвсэг тёхник гуйх хэрэгтэй ! өөр юугаа ярих вэ дэ !
putin nohoi tsag hojij bna . muu buzar chin
Путлер яргачин удаан амьдрахгүй дээ.
70 гарцан Халзаадайд одоо сайндаа л 12-15 жилийн хугацаа байгаа биз.. Ямар дундад зуун биш дээ 15 жилийн дотор бүхэл бүтэн Украин түмэн устаж алга болно гэж хэзээч үггүй