
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8-р сарын 8-ныг Азербайжан, Армени, АНУ болон дэлхий дахины хувьд түүхэн өдөр болно гэж мэдэгдлээ.
Тэрбээр Truth Social дахь албан ёсны хуудсандаа бичихдээ, маргааш Цагаан ордонд Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нартай түүхэн “Энхийн дээд хэмжээний уулзалт”-д уулзах гэж буйгаа онцолсон байна. “Эдгээр хоёр улс олон жилийн турш үргэлжилсэн дайнд өртөж, мянга мянган хүний амь эрсэдсэн. Олон удирдагчид дайныг зогсоохыг оролдсон ч амжилт олоогүй — харин одоо, ТРАМПын ачаар боломж бүрдлээ” гэж тэр хэлжээ.
Трампын мэдээлснээр, АНУ-ын засаг захиргаа аль хэдийн хоёр талтай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд маргааш Цагаан ордонд энхийн гэрээнд гарын үсэг зурах албан ёсны ёслол болох юм. Мөн АНУ хоёр улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Өмнөд Кавказын бүс нутгийн чадавхийг бүрэн ашиглах зорилготой хоёр талт хэлэлцээр байгуулах аж.
“Армени, Азербайжаны агуу ард түмний төлөө зөв сонголт хийж буй эдгээр зоригтой удирдагчдаар би бахархаж байна. Энэ бол түүхэн өдөр байх болно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
М.Чой
Эх сурвалж: minval.az
Сэтгэгдэл10
Иванууд хөөгдөөд наасан хэ хэ.
овоо тэнэг гаруу
СОГТУУ ОРОСГҮЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ.
Erguu malnuud Trump show hiigeed ushugluud huunu ilon mask shig
Армени нутагаасаа 100 жилийн хугацаатай өгч байгаа. Тэнд АНУ-гийн цэрэг байрлана. Тэр нь сайхан уу
Сайхан шдээ. Согтуу ивануудын саврыг тас цохино.
Ази Түрэг үндэстнүүдийг доорд үздэг Оросууд цагтаа шүтдэг Еврейчүүдээ өмөөрч тэдний эсрэг боссон Германыг өдөж байлдсан шиг юм цагтаа Карабахд болсон.Оросууд Арменид тусалж Азербайжаны нутгийн 20%-г эзлээд үндэстний цэвэрлэгээ явуулсан.Азербайжан 1960 он хүртэл Оросын нефтийн 70%-г олборлодог байсан ч ядуу хэвээрээ үлдсэн бол юу ч үгүй Армени Грузин Москвагаас 10 дахин их мөнгө авч цатгалан амьдарцгаадаг байсан.
Ази түрэг үндэстнүүдийг бүх дэлхий нэг нүдээрээ үздэггүй. Тэр тусмаа өрөндөө баригдаж өтөнд баригдан түвдизмд түлэгдсэн навсгар монгол гуйлгачинг бол тоодог улс орон алга Армени ч бай азер нь ч бай монголыг блдвол нефтийн үйлдвэртэй , эрхбиш маш их юм хийж үйлдвэрлэдэг орнууд. Навсгар монгол гуйлгачинд иймэрхүү юм ярих нь томдоно Хээл хаууль бөгс долоолтын өмхий нийгэмьтэй хар шар гадаад дотоод хувалзуудаа тэжээсэн бузар системээ өөрчил
Кк. Сайхан гар шүү. Хоёр өөр шашинтай эцэг өвгөдөөсөө өс зангидсан улсууд мөнхийн найрамдал гэж байхгүй дээ. Трампийг хөөргөж байгаад хэдэн ногоон салгах нь дээ. Наад зах нь 4 жилийн дараа л дайтаад эхэлнэ. Орос дунд нь орж байдлыг намжааж 30 гаруй жил болсон сүүлдээ залхаа биз дээ хаясан өөрт нь ямар ч хэрэггүй юманд оролцож байхаар гараа хумхиад аль хүчтэй нь ялаг гээд орхисон байхоо
Солиорчихоч балай өвгөн чинь ! Анусууд энэ өвгөнөө тэр шар хад ру нь аваачаач ! Элийрээд байх юм !