ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 19 /BBC/. АНУ-ын хууль тогтоомжийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр гадаадын 6000 гаруй оюутны визийг хүчингүй болгосон гэж Төрийн департаментаас ВВС телевизэд мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, зөрчлийн дийлэнх нь танхайрсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хулгай хийсэн, “терроризмыг дэмжсэн” зэрэг үйлдлүүд байв. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа цагаачид болон гадаадын оюутнуудын эсрэг хатуу арга хэмжээг үргэлжлүүлэн авч байгаа үед ийм алхмыг хийжээ.
Төрийн департамент “терроризмыг дэмжсэн” гэдэг нь ямар утгатай болохыг тодорхой дурдаагүй боловч Д.Трампын засаг захиргаа Палестиныг дэмжин жагсаал хийсэн зарим оюутныг еврейн эсрэг үйлдэл хийсэн гэж үзэн визийг нь хүчингүй болгосон байна.
Нийт 6000 оюутны визийг цуцалснаас 4000 орчим хүний виз хууль зөрчсөний улмаас хүчингүй болсон гэж Төрийн департамент мэдэгджээ. Мөн “терроризм үйлдсэн” гэсэн үндэслэлээр мөн 200-300 хүний визийг цуцалсан гэдгийг дурдсан байна.
Энэ оны эхээр Д.Трампын засаг захиргаа гадаадын оюутнуудад визийн ярилцлагын цаг товлохоо түр зогсоосон юм. Харин зургаадугаар сард цаг товлохыг сэргээхдээ бүх өргөдөл гаргагчаас нийгмийн сүлжээний хаягуудаа олон нийтэд нээлттэй болгохыг хүсжээ. Ингэхдээ “Америкийн иргэд, соёл, засгийн газар, институци, үүсгэн байгуулах зарчмуудад дайсагнасан шинж тэмдэг байгаа эсэхийг хайж олно” гэж мэдэгдсэн байна.
Төрийн департаментын ажилтнуудад мөн “гадаадын террористууд болон үндэсний аюулгүй байдалд учирч буй бусад аюул заналхийллийг дэвэргэж, тусалж дэмжиж байгаа, эсхүл еврейчүүдийн эсрэг дарамт үзүүлж, хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийг” шалгахыг үүрэг болгожээ.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тавдугаар сард хууль тогтоогчдод хандан хэлэхдээ, нэгдүгээр сараас хойш “олон мянган” оюутны визийг хүчингүй болгосныг мэдээлжээ. Харин Ардчилсан намынхан оюутны визийг хүчингүй болгож буй Д.Трампын засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэж байна.
2023-2024 оны хичээлийн жилд дэлхийн 210 гаруй орны 1.1 сая гаруй оюутан АНУ-ын коллежуудад элсэн суралцсан болохыг гадаад оюутнуудын талаарх мэдээллийг цуглуулдаг “Open Doors” байгууллагын мэдээлэлд дурдсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Хятад оюутан байхгүй хэцүүдсэн. Хятадын ардын чөлөөлөх армийн тагнуул хийж мэдэх оюутан олон байдаг биз.
Хятадын коммунист нам хятад оюутнууддаа тэтгэлэг өгч америк руу жил бүр олон мянгаар нь суралцуулахаар явуулдаг. Хятадын коммунист нам америкт сурч байгаа хятад оюутнуудаараа дамжуулан америкийн технологи оюуны өмчийн хулгайлж байдаг. Дональд Трамп америкийн технологи оюуны өмчийг хятадад алдахаас сэргийлж оюутнуудад оюутны виз олгож америкт сурахыг нь хязгаарлаж байгаа юм.
зөв ш дээ.
HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // VISIT THE HACK ANGEL Have you been impacted by a cryptocurrency scam? THE HACK ANGEL are here to assist. They specialize in recovering assets from all types of cryptocurrency fraud. I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $970,000 of my hard-earned money. THE HACK ANGEL were great in assisting me in recovering my Crypto after I had lost so many coins to con-artists claiming to be recovery experts. The best way to recover your lost Crypto’ is to first of all gather all the necessary details of the scam. Then get in touch with reputable recovery specialists like THE HACK ANGEL. A legitimate recovery expert on cryptocurrency recovery services. After submitting all relevant information and requirements to the professional recovery expert, a total of $830,000 was recovered from the $970,000 taken from my wallet account. I was overjoyed to have recove