Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж албан даалгаврын биелэлттэй танилцлаа.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Орлогоо нэмэгдүүлж, зардал бууруулах гурван үе шаттай төлөвлөгөө боловсруулсан байна.
“Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад компани нийт 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлогоо давуулан биелүүлэхээр ажиллаж байна. “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг компанийн борлуулалт 32 тэрбум төгрөгөөр буурсан. “Эрдэнэс Тавантолгой” 199 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 320 тэрбум, бусад компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хойшлуулжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1.3 их наяд, бусад компани 45 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилт. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд данхар бүтэцтэй, бүтээмж муутай байгааг олон нийт шүүмжилж байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд 188 мянган иргэн санал ирүүлснээс 38 мянга нь төрийн өмчийн компаниудыг татан буулгах, үргүй зардал, нүсэр бүтцийг цомхотгох санал өгсөн байна.
Засгийн газар иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, ажил хэрэгч саналыг сонсож, дэмжиж ажиллана. “Эрдэнэс Монгол” нэгдэл газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд шударга хуваарилах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Та бүхэнд дөрвөн их наяд төгрөгийн үр ашиг гаргах боломж байна. 2025 онд орлого нэмэгдүүлэх төлөвлөгөөг дөрвөн их наядаас бууруулахгүй байхыг үүрэг болгож байна” гэлээ. Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн болон төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстойг Ерөнхий сайд сануулав.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэл ирэх жилд экспортын хэмжээ, улсын төсөвт оруулах татвар, хураамжаа нэмэгдүүлж Үндэсний баялгийн санг арвижуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулаад нэгдлийн хэмжээнд боловсруулах үйлдвэр болон худалдан авах ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, удирдлагатай байх нь зүйтэй гэлээ.


Лхагва - 08 сарын 20,
2025

Сэтгэгдэл2
Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулахын тулд өөрсдийнхөө программыг зохион бүтээж нэвтрүүлж ажиллах хэрэгтэй. Маш үрэлгэн байгаа цаад шалтгаан бол эмхлэн цэгцэлсэн систем буй болгоогүй, системийг программ хангамжаар хангаагүйтэй шууд холбоотой шүү.
HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // VISIT THE HACK ANGEL Have you been impacted by a cryptocurrency scam? THE HACK ANGEL are here to assist. They specialize in recovering assets from all types of cryptocurrency fraud. I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $970,000 of my hard-earned money. THE HACK ANGEL were great in assisting me in recovering my Crypto after I had lost so many coins to con-artists claiming to be recovery experts. The best way to recover your lost Crypto’ is to first of all gather all the necessary details of the scam. Then get in touch with reputable recovery specialists like THE HACK ANGEL. A legitimate recovery expert on cryptocurrency recovery services. After submitting all relevant information and requirements to the professional recovery expert, a total of $830,000 was recovered from the $970,000 taken from my wallet account. I was overjoyed to have recove