БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль эцэслэн батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр "Энэ хуулийн анхны зорилго нь 1991 онд социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн үед түр хугацаанд хэрэглэхэд оршиж байсан. Тухайн үед өмч хувьчлал өрнөж, төрийн өмч эзэнгүйдэх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бидний нэрлэж заншсанаар БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчдийг томилдог байсан.
Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үед мөрдөж байсан хууль тогтоомжуудыг хүчингүй болгож, Үндсэн хуульдаа нийцүүлэн шинэ хуулиудаа баталсан.
Гэтэл БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг 2019 оноос дахин хэрэглэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус болсон хуулийг МАН ашигласан гэсэн үг.
Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлаж, БЭТ томилж эхэлсэн байдаг. Үүний дараагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг улсын төсвийг бүрдүүлдэг төрийн өмчит үйлдвэр, уул уурхайн компаниудад БЭТ томилох болсон. Цаашлаад орон нутгийн өмчит компаниудад ч БЭТ томилсон тохиолдлууд бий. Нийт таван удаагийн БЭТ-ийн томилгоо хийгдсэнээс зөвхөн Эрдэнэс Тавантолгой компанид дөрвөн удаа томилгоо хийгдсэн байдаг.
Энэ хууль хэд хэдэн асуудал дагуулж байсан. Нэгдүгээрт, Үндсэн хуультай зөрчилдөж байгаа. Хоёрдугаарт, хуульд “онц байдал зарласан үйлдвэрийн газар, байгууллага” гэсэн ойлголтыг нэмэлтээр оруулсан. Үүнийг зөвхөн төрийн өмчит компаниар хязгаарлахгүйгээр орон нутгийн өмчит компани, ХК, ХХК зэрэг бүх төрлийн хуулийн этгээдэд хамааруулан тайлбарлах боломжтой болсон. Энэ нь ардчилсан эрх зүйн зарчимтай зөрчилдөж, хувийн өмчид халдах эрсдэлийг бий болгосон.
Мөн уг хуульд бүрэн эрхт төлөөлөгчид өргөн эрх мэдэл олгосон байдаг. Сүүлийн жилүүдэд үүнтэй холбоотой маргаанууд гарч эхэлсэн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хариуцлагын тогтолцоонд нийцэхгүйгээр БЭТ-ийн гаргасан шийдвэрт хариуцлага тооцох боломж хязгаарлагдмал нөхцөл үүссэн.
Түүнчлэн хуульд “үйлдвэрийн газар, байгууллага” гэсэн нэр томьёог ашигласан байдаг. Тухайн үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага зэрэг чөлөөт өрсөлдөөнт нийгэм, эдийн засгийн тогтолцоо бүрдээгүй байсан учраас төрийн өмчит үйлдвэрийн газар, байгууллагыг л ойлгож байсан нь тодорхой. Харин өнөөдөр Монгол Улсад компани, хоршоо, нөхөрлөл, сан, холбоо зэрэг олон төрлийн эрх зүйн хэлбэртэй хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа тул энэ нэр томьёо хууль зүйн хувьд тодорхой бус болсон.
Гэтэл Засгийн газар энэхүү нэр томьёог өргөтгөн тайлбарлаж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад онцгой дэглэм тогтоох үндэслэл болгон ашиглаж ирсэн.
Ингэснээр хууль зүйн тодорхойгүй байдал улам гүнзгийрч, компанийн засаглалд захиргааны хяналт давамгайлах нөхцөл бүрдэж байсан.
Өнөөдрөөс эхлэн төрийн болон хувийн өмчит компаниудад Засгийн газар БЭТ томилох эрх зүйн зохицуулалт байхгүй болж байна. Харин тухайн байгууллагын гүйцэтгэх захирал алдаа, зөрчил гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох эрх зүйн тогтолцоо үйлчлэх ёстой" гэв.
М.Чой
Ням - 06 сарын 07,
2026
Сэтгэгдэл7
Манай энхрий хайрт МАХН-МАН хуучин засгийн үеийн тогтоолыг зориудаар баримтлан "Эрдэнэт" үйлдвэрт хэдэн жилийн турш БЭТ томилон мөн ч цадталаа идсэн дээ!!! Шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноор өмнөх үеийн бүх хууль тогтоомжууд хүчингүй болсонд тооцогдоно гэж Үндсэн хуулийн шилжилтийн хуульд шууд заасан байдаг!!!
Манай гурван өндөр , сайд нар ах дүүс , ойр шатар хүмүүсээ бидний татварын \ төрийн \ мөнгөөр тэжээх гэж эх зах - цадиг замбараагаа алдсан ш дээ , хүүхэн гуйа . Зөвхөн ЕС гэхэд л есөн зөвлөхтэй гэнэ . Ер нь жаран чавганцаар зөвлүүлэх юм бол ЕС байгаад яах юм . Соц . үед Цэ дарга гэхэд ганцхан туслахтай \ Батцэнгэл гэж \ байсан . Төртйн өмчийн хулгай зөвлөх , БЭТ , цүнх баригчаас эхлээд өөрсдийг нь хүртэл ...
Хорлонтой ажил байнадаа. БЭТ томилж олон сайн зүйлс авчирсан
Социализмын үед байсан тэр хуулийг анх хэрэглэсэн ардчилсан нам шүү отгонбилэгийг огцруулж бэт томилж байсан шүү дээ
Сайнзориг гишүүн yг хуулийн төслийг Цэнгүүн хүүхнээс өмнө өргөн барисан боловч Цэнгүүний хадам аав нь бэрийнхээ хулгайн төслийг оочeр дайруулж батлуулж өгөх шивдээ. Хүн муулахаас, гадаадад зугаалхаас өөр ажил хийхгүй 2 жил болж байгаа хүүхэн дээ
пороро б...а тэгээд гүйцээхгү яасийн худлаа поп гар шүү
ЭНЭ БИД ХОЁР ИЙМ ТОМ ХУУЛЬ БИЧЛЭЭ ЮУ ХООСОН ТОЛГОЙТ АЛЦГАР ГИЧИЙ