Зам тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ тэрээр: "Орон нутгийн зам их эвдрэлтэй байгаа. Энэ талаар?
–Мэдэж байгаа. Төсвийн хүрээнд засварлаж байгаа. Гэхдээ төсөв маш бага байна. Бид замын ажлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор хоёр, гурван замын төсөл зарлагдсан. Сүлжээнээс харсан байх. Жишээлбэл, Чойр–Улаанбаатар чиглэлийн замыг зарласан. Мөн Ханбогд–Мандалговь чиглэлийн замыг зарлаж байна. Ийм учраас замуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээс өөр боломж одоогоор байхгүй.
–Урсгал засварын төсөв яагаад бага байдаг вэ?
–Зам ашигласны татвар бага байдагтай холбоотой. Үнэндээ замаар бараг үнэгүй шахам явж байгаа шүү дээ. Ингэж хэлэхээр хүмүүс бухимддаг. Гэхдээ олон улсын жишгээр замын татвараа бүрэн авч чаддаг бол илүү чанартай замтай болох боломжтой.
– Зам засварын хангалттай санхүүжилт бүрдүүлэхийн тулд хэдий хэмжээний төлбөр авах шаардлагатай вэ?
–Ядахдаа суудлын автомашинаас 20 мянган төгрөг, ачааны машинаас 50 мянган төгрөгийн хураамж авч байж зам засварын төсөв бүрдэнэ. Гэтэл 1000 төгрөгийн төлбөрөөсөө хүртэл уурлаад байгаа хүмүүсээс 20 мянган төгрөг авах амаргүй шүү дээ.
–Зун болохоор иргэд олноор зорчдог Лүнгийн замын ажил ямар шатандаа явж байна вэ?
–Лүнгийн замын зураг төсөл бэлэн болсон. Зургаан эгнээ зам барина. Техник, эдийн засгийн үндэслэл нь гарсан. Байгаль орчны үнэлгээ нь хийгдсэн. Санхүүжилтийн хоёр эх үүсвэр ярьж байгаа. Нэг нь Дэлхийн банкны санхүүжилт. Гэхдээ Дэлхийн банк санхүүжүүлэхээр бол тодорхой хугацаа шаардлагатай. Сангийн яам, Улсын Их Хурал болон Дэлхийн банкны холбогдох шат дамжлагуудыг давна.
Хоёр дахь хувилбар нь гадаадын хөрөнгө оруулагчдын санал. Тэд “Лүнгийн замыг өөрсдийн хөрөнгөөр бариад өгье. Харин 10–12 жилийн хугацаанд мөнгийг нь хэсэгчлэн төлөөд явбал болно” гэсэн санал тавьсан.
Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулна. Миний бодлоор зээл авахын оронд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлээд төлбөрийг нь үе шаттай хийх нь илүү боломжтой санагдаж байгаа. Богино хугацаанд хэрэгжүүлэх давуу талтай. Лүнгийн замыг онцгой анхаарч байгаа. Учир нь энэ замаар баруун бүсийн есөн аймагтай холбогддог. Хүн амын тоо, ачааллыг харгалзан зургаан эгнээ байхаар төлөвлөсөн.
–Энэ төслийн төсөвт өртөг хэд гэж тооцоолсон бэ?
–Урьдчилсан тооцоогоор 370 сая ам.доллар.
–Замын хяналтыг хэрхэн тавих вэ? Дарханы зам шиг асуудал гарах уу?
– Тийм асуудал гарахгүй. Шинэ трасс одоо байгаа замын хажуугаар явна. Одоо байгаа замыг хуулж эвдэхгүй. Өмнөх төслүүдээс хангалттай сургамж авсан.
–Эрдэнэт чиглэлийн замын ажил олон жил яригдсан. Цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
– Өмнөх парламентын үед төсөвт нь суулгаж баталсан учраас төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Санхүүжилтийг боломжийн хэмжээнд үе шаттайгаар олгож байгаа.
– Энэ жилийн төсөвт хэдэн километр замын ажилд хөрөнгө тусгасан бэ?
– Одоогоор зөвхөн эхлэл тавих хэмжээний хөрөнгө тусгасан." гэв.
Н.Отгончимэг
Ням - 06 сарын 07,
2026
Сэтгэгдэл17
цалин, тэтгэвэр маань өндөр хөгжилтэй орных шиг байдаг бол замын татвараа өгөөд байхаас яахав, өндөр орлоготой сайд Дэлгэрсайхан чи өөрөө тэрбум тэрбумаар нь хандивлаад байвал ч зам сайхан болно л доо
Авлигчин, хулгайч ардын намын хувалзнуудыг байхгүй болгочихвол, ард түмний амьдрал сайхан болно доо!
Лаларууд бага цалин тэтгэврээрээ дандаа түрээ барина. Гэсэн ч япон машин унаад хаа сайгүй зугаална
Цалин тэтгэвэрээ олон улсын хэмжээнд хүргэчихээд олон улсын хэмжээний татвар аөвах ёстой. Бас замаа олон улсын стандартанд нийцүүлэх ёстой. 20 гарсан эхнэртэй МАН ын хөгшин хар азарга Хятадаас орж ирсэн цагаач пизда ядуу монголчуудыг ядуу дээр нь улам ядуу болж устгаад хятадуудыг оруулж ирэх Бээжингийн даалгавраар ажиллаж байгаа нь илт байна.
6 egnee zamaar udriin tsag yabah mashin " olgoh" uu Odoogoor 10-15 tsagiin hoorond 50 m-t neg mashin yavuulj baigaa Odoogiin trasstai zeregtsuuj 2 ursgaltai zam baihad ovoo hurebe hemnene biz dee
6 эгнээ ч арай амьдралгүй тоо байна. 4 эгнээ хангалттай
Цоохор дээлт тангад , энэ мончгор хамарт хагшин азарга хоёр хичнээн зуун сая малын амийг тасалж нүгэл үйлдэж баяжсан алуурчид. Хойд насандаа тамд унах нь тодорхой .
цалин тэтгэвэр нь олон улсын жишигт болбол татварыг нь огое дэлгэрээ !!!!!! дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution
Давхар дээлээ болиоо
Дарханы замд хийсэн новшийн 26 тойрогоо хэзээ хусах вэ?
Олон тэрбумын замаар олон км давхичхаад замын хураамж төлж чадахгүй лаларууд гэртээ хэвт л дээ. Гадаад орнуудад төлбөр хэд байдгийг мэдэж аваарай. Үнэтэй машин унаж гайхуулсан гуйлгачингууд замын хажуугаар шороон замаар явж бай
энэ пз доромжлох юмаа
энэ бөөс хичнээн удаан ард түмнийг доромжлох вэ
Дэлгэрсайханы хамаатнууд өвөрмонголд голдуу байдаг . Цагаач удмын пязда
МАН замын татварыг 3 дахин , машины татварыг 5 дахин нэмсэн. Одоо дахиад бас нэмэх хор найруулцгааж байна. Хэрвээ дахин нэмбэл Хүрэлсүх Учрал Дэлгэрсайхан нарыг ард түмэн буудаж алаад Саарал ордныг чинь шатаах болно гэдгийг хатуу анхааруулья
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ЗАМТАЙ БАЙЖ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ТАТВАР АВНА. ЗАМ НЬ ЧИНИЙ НҮҮР ШИГ БАРЗГАР, НУЛ ХАГАРХАЙ ЦООРХОЙ, ЗАРИМ ГАЗРАА 2 МАШИН ЗӨРӨХ БОЛОМЖГҮЙ ...