Домог болсон эр. Ёстой эгэлгүй нэгэн. Намтар нь баялаг, гайхмаар, бахархмаар гэхээсээ харамсмаар. Цэл залуудаа улс төрд тэгж тодорч мандаж гарч ирснээрээ цэл залуугаараа хохироод дууссан. Гэхдээ өөртөө гутарч явсангүй. Санаа сэтгэлээр унаад бор дарсанд орж хамаг амьдралаа сүйтгээгүй. Эр зоригийн бахархал болсон нэгэн эрхэм бөлгөө. Сүхбаатар, Чойбалсангийн бунхант индэрт заларч баярын жагсаалд гар даллаж зогссон эрхэм шүү дээ. Нам-засгийн өндөрлөг рүү хүрэх нь хүрсэн, хүрэх биш дөхсөн. Удсан бол оройд нь гараад ирсэн байхыг хэн байг гэхэв.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, ГЯЯ-ны сайд байсан хүн шүү дээ.
Тэндээсээ буруутаж буугаад БНУАУ-д (Унгар) Элчин сайдаар явсан, тэндээс нь буруутгаж матаж буулгаад Улсын Прокурорын газарт хэлтсийн дарга, Улсын барилга эдийн засгийн комисст хуулийн зөвлөх, хуулийн мэргэжилтэн, тэндээсээ МУИС-д төр эрхийн тэмхмийн багш, франц хэлний багш хийж байгаад төрсөн нутагтаа сум нэгдлийн даргаар саналаараа явж, тэгснээ ШУА-ийн Мэдээллийн тасагт эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн дарга, тэгснээ Авто тээврийн 1-р баазад жолоочоор гээд жирийлгээд байж.
“Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын хүрээнд бичиж буй номын хэсгээс.
Яг гурван жил тээврийн тэрэг барьсан байгаа юм. Кабиндаа францын ном, уран зохиол авч явдаг, францын жуулчдын (1969 оны зун шиг байгаа юм) автобус төөрөөд зам асууж, зам газарчилахад нь франц номыг нь цаадуул нь олж үзчихээд францаар ярилцаж бөөн сенсаац дэгдээлгэсэн тухай аман хууч яриа ганцаар тогтохгүй (өөр өөр зохиомжоор) яригддаг юм билээ. Цаад гадаад зочид нь Өвөрхангай руу Хархорин, Эрдэнэзуу, Улаан цутгалан орж явсан бололтой юм ярьдаг.
Машины кабины хаалга дэлгээтэй жолоочийн суудал дээр франц роман дэлгээтэй байсныг нэг франц нөхөр олж хараад бариад ирж гэнээ, тэгээд асуужээ, мань хүн хариулжээ гэсэн яриа түгээмэл. Ги де Мопассаны роман гэж мэтгэх хүн ч таарч байсан.
Номын баримт материал цуглуулж явахдаа аман түүх хоёр янзыг олж сонссон. Эхний нэг түүхээр бол францын жуулчдын дотор францын “Пари Матч” (“Paris Match”) сэтгүүлийн нэг ажилтан явсан гэх. Тэрээр социалист Монголын хөдөөгийн нэг жирийн жолооч нь франц роман машиндаа уншаад явж байдаг тухай сэтгүүлдээ сонирхуулж бичсэнийг (энэ монголчууд чинь яасан их гэгээрсэн, боловсорсон ард түмэн бэ, Монголыг даан ч ийм гэж зүүдэлсэнгүй, нүүдэлчин Монголын тухай уламжлалт европ сэтгэлгээ хоцорчээ гэх мэт утгаар) зөвлөлтийн “Азия и Африка сегодня” сэтгүүл 1969 оны №9 дугаартаа хөрвүүлж тавьсан. Хоёр дахь аман түүх. МАХН-ын урилгаар Францын Коммунист Намын (ФКН) төлөөлөгчид айлчлан ирээд Өвөрхангай руу аялаж явахдаа замдаа төөрсөн. Аварзэдээр зам заалгуулсан. Төлөөлөгчдийн дотор ФКН-ын төв хэвлэл “Юманите” (L’Humanitе-“Хүмүүн төрөлхтөн”) сонины сурвалжлагч явсан, тэр нь нутагтаа очоод тийм мэдээ сониндоо тавьсныг орос нөхөд олзуурхан орчуулсан гэсэн бас нэг верси байна. Франц хэлтэй монгол жолоочийн тухай францын хэвлэлд мэдээ тавигдсанаар хэрэг дээрээ Аварзэд нь тэр үедээ эх орныхоо нэр хүнд, имижийг дэлхийд өргөсөн гавьяатай хэрэг мөнөөсөө мөн л дөө.
“Азия и Африка сегодня” сэтгүүлийн архивын сайт руу нэвтэрч үзтэл нэвтрэх тоолонд олон янзын тайлбар гарч ирээд байна. Асуулга тавихад эхний хариулт нь ийм байна:
- Францаар тайлбарлах гэж оролдож байсан Аварзед нэртэй Монголын жолоочийн тухай Та зөвлөлтийн зохиолч, эсвэл фельетоны инээдтэй түүх хайж байж магадгүй.
- Тэгвэл түүнтэй чинь төстэй инээдтэй, бас аян замын нэг тэмдэглэл “Азия и Африка сегодня” сэтгүүлд нийтлэгдсэн байгаа гэсэн байх юм.
Энд “юмористический рассказ”, “сатирические заметки” гэж бичсэнийг би л лав ойлгосонгүй. Яахлаараа юмор, сатир болоод явчихав. Яагаад инээдтэй түүх гэж? Оросын сэтгүүл юуг нь онцлов. Түүх сөхвөл социализмын үед гадаадынхныг тэгтлээ гайхшруулсан түүх тийм олохгүй. Миний мэдэхээс НҮБ-д эх орноо төлөөлж ажилласан И.Очирбал “хэрэг тарьж” хөөгдөж ирээд Өмнөговь аймагт сум нэгдлийн орлогч дарга байхдаа америкийн анчидтай хээр таарч нүдийг нь орой дээр нь гаргасан гэж ахмад Элчин сайд И.Очирбал гуай номдоо дурссан байдаг. Хоёр дахь С.Аварзэд гуай. “Хоцрогдсон Монгол”, “тээврийн тэрэгний жолооч”, “тэгээд франц хэлтэй” гэсэн утга л ээрээд байна.
“Азия и Африка сегодня” сэтгүүлийн архивын сайт руу эргэж оръё. “Шофер из Улан-Батора” (зохиогч Б.Кораблев) гэсэн найруулалд Монголын алдарт жолооч С.Аварзэдийн тухай өгүүлнэ. Гадаадын жуулчид, төлөөлөгчидтэй харилцаж байхын тулд франц хэлийг удаан жил уйгагүй үзэж, тэгснээрээ 1960-аад оны Монголын тухай бичсэн зөвлөлтийн сэтгүүлчдийн дунд домог болсон хүн гэсэн байх юм. “Шофер из Улан-Батора” (автор Б.Кораблев) найруулал бол зөвлөлтийн утга зохиол-нийтлэлийн өгүүллэг. Зөвлөлтийн мэргэжилтний дэмжлэг, монголын анхны жолооч нарын хүч хөдөлмөрөөр босч ирж төлөвшсөн Монголын авто тээврийн салбар дахь интернационалч найрамдлын тухай энэ бүтээлд өгүүлнэ гэжээ. Бас нэг тайлбар.
Монголын алдарт жолооч “Сономин Аварзед”-д зориулсан нийтлэл хэмээн бичээд францаараа “L'Asie et l'Afrique aujourd'hui” сэтгүүл ийм нэртэй гэсэн тайлбар байна. Энэ бол Сономин Аварзед-ийн эгэлгүй, бүр гайхамшигт түүх бөгөөд Монголын Гадаад хэргийн сайд асан тэрээр өршөөлгүйгээр унаж, тушаал бууж жирийн жолооч болсон.
Зорчигчдоо хүлээн кабиндаа сууж байхдаа ямагт франц ном уншдаг байсан. Энэ бол Монголын төрийн зүтгэлтэн, Гадаад хэргийн сайд, мөн жолооч Сономин Аварзед (1922–1989) гэсэн нэг тайлбар сайтад явж байна. Нэрийг нь оросжуулж бичсэнийг нь би зассангүй. Цаашаа юу гэсэн бэ гэвэл 1958 онд өндөр суудлаасаа унаад жирийн жолоочоор нэг муж руу (аймгийг оросоор муж гэж буулгажээ) цөлөгдсөн. Ачааны тэрэгний ердийн нэг жолооч кабиндаа францын уран зохиол оригоор нь уншаад сууж байхыг хараад Монголд аялаж явсан францын хэвлэлийн сэтгүүлчид үнэхээр гайхсан гэжээ. Орос тайлбарт нэг нууц байна. Юу гэвэл тэр өндөрлөгөөс шууд уруудаад жолооч болсон ажилчин хүний дүр гараад ирж байна. Уг нь сайдаасаа буугаад шат дамжлага дамжсаар 10-аад жилийн дараа тэр үед ШУА-д ажиллаж байхдаа өөрөө сайн дураараа жолооч болсон юм билээ.
Оросын сайтын тайлбарт бичжээ. Энэ бол дорно дахины судлалын, бас дипломатын анекдот маягийн түүх. Завсарлагаанаараа машиндаа суугаад франц ном шимтэн унших жирийн жолооч Монголд угтсан нь франц сэтгүүлчийг үнэхээр гайхшруулсан.
Цаашаа бичжээ. Аварзед өөрөө бол зөвлөлтийн гайхамшигт боловсролыг хүртсэн, франц, орос хэлийг оролцуулаад хэд хэдэн хэл эзэмшсэн. Эрдэмтэй хүний сэтгэл хөдлөм энэ түүхийг түүх-намтар судлалын нийтлэлдээ байнга дурдаж буй гээд энэ түүхийг нарийвчилбал гэж байгаад дараахи мөрүүдийг тэрлэжээ.
- Бие хүн: Сономин Аварзед (1922–1989). БНМАУ-ын Гадаад хэргийн сайдаар 1957-1958 онд ажилласан Монголын улс төрч.
- Хувь төөрөг: Улс төрд буруутаж буугаад цөллөгт байсан, жирийн жолоочоор ажилласан, Аварзед нь мэдлэгт тэмүүлэхээ орхиогүй, гадаад хэлэнд суралцахаа орхиогүй.
- Хэл яаж сурсан бэ: Багштай ажиллах боломж байсангүй. Тэгэхлээр нь сурах бичиг, толь бичиг ашиглаж бие дааж франц хэл үзсэн, радио нэвтрүүлэг сонссон, тэр үед Монголд ажиллаж байсан гадаадын мэргэжилтнүүдтэй харилцаж байсан.
- Францын сэтгүүлч: Жирийн жолоочтой танилцлаа гэсэн чинь франц хэлээр уйгагүй ном уншдаг болж таараад, гайхсандаа гадаадын сурвалжлагч энэ тухай өгүүлэл бичиж, монголчуудын боловсролтойг бахархан магтжээ.
- Энэ түүхийн мөн чанар: Сурахад ийм хүнд хэлийг тэр уйгагүй хөдөлмөрч чанараараа сурч эзэмшсэн төдийгүй францчуудыг үнэхээр гайхшруулсныг чөлөөтэй тайлбарлан гаргажээ.
- Ач холбогдол: Монголын жирийн хөдөлмөрчдийн дунд мэдлэгт тэмүүлэх, өөрийгөө гэгээрүүлэх үлгэр жишээ болсон түүхийг зөвлөлтийн ба гадаадын уншигчдад зориулав гэжээ.
Энэ түүхийн ориг текст нь “Азия и Африка сегодня” сэтгүүлийн архивт бий, томхон номын сангийн фондуудын каталог шүүхэд гараад ирнэ. Оросын Улсын номын сангийн болон ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн электрон каталогт байгаа.
Монголын Гадаад хэргийн сайд асан Содномын Аварзэд бол улс төрийн хувьд буруутаж буугаад жирийн жолооч болсон ч оюун ухааны болон гадаад хэлний гайхамшигт ур чадвартай. Дипломат байсан болон Хятадтай хилийн демаркац тогтооход оролцсоноо нууж танилцсан эрдэмтэй жолоочийн тухай зөвлөлтийн найруулалд бичлээ гэжээ.
-Зохиогч миний бяцхан тайлбар байна. Зөвлөлтийн сэтгүүлийн бичлэг тодорхой зорилготой. Аварзэд гуайгаар социалист монголын ажилчин ангийг дэлхийд сурталчлах коммунист үзэл суртлын зорилго агуулсан мэт. Тэрээр Москвад ОУХДС-д олон улсын эрх зүйч-дипломатчаар 6 жил суралцахдаа франц хэлийг нэгдүгээр хэлээр сонгон авч заалгасан гэдгийг энд бичилгүй жирийн ажилчин жолооч хүн социалист Монголд бие даагаад франц хэл сурчихсан гэж өгүүлжээ. Гэтэл бас зөвлөлтийн гайхамшигт боловсролоос хүртсэн гэж байгаа. Энэ мэт зөрчилтэй мэдээ байна. Ард ч бий.
-Улс төрийн агуулгаараа ноцтой нэг түүхийг зориуд орхигдуулжээ. Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд Монголын төлөөлөгчдөө ахлаж оролцсон, хилийн асуудлаар Зөвлөлтийн Элчин сайд В.М.Молотовтой ана мана үзэлцэж бууж өгөхгүй байсаар огцорсон гэдгийг “Азия и Африка сегодня” сэтгүүл мэдээгүй байлаа гэж үү? Харин ийм найруулал хэвлэснээрээ С.Аварзэдэд Зөвлөлт засгийн газар хонзон санаж хоцроогүй, одоо цагаатгахад болно гэсэн далд дохиог тухайн үеийн БНМАУ-ын эрх баригчдад өгөхийг зорив уу? Ийм хар надад бууж байна. Сэтгүүлийн архивын сайтын тайлбарууд руугаа эргэж оръё. Зохиолын баатар бол нэртэй жолооч-орчуулагч Дашзэвэгийн Аварзэд. Хэд хэдэн гадаад хэл (франц гэх мэт) мэддэг, БНМАУ-ын “заслуженный шофер” (гавьяат тээвэрчин гэж дээр үед байсан даа, тэр юм болов уу), капитал завсарт орохгүйгээр олон зуун мянган километр туулсан саятан жолооч нарын нэг.
Түүний тухай “Азия и Африка сегодня” сэтгүүлд бичсэнээс гадна тэр үеийн зөвлөлтийн нийтлэлчдийн хэд хэдэн эмхэтгэлд орсон гэжээ. “Дашзэвэгийн” гэж яагаад тэгж андуурагдав, бас саятан жолооч, гавьяат энэ тэр нь хэтрүүлэг үү? Тэгснээ ганц энэ сэтгүүлд бус өөр ном эмхэтгэлд бичигдэж байсан болж таарлаа.
Тэгсэн л байгаасай. Яагаад заавал франц хэлээр гэдэгт ийм тайлбар байна. Аварзэд нь жолооч мөртлөө төрөлхийн хосгүй гэдгээрээ алдартай. Тэрээр олон жил хүнд ачааны машин жолоодсон, гэхдээ төрөлхийн авьяастай, гадаад хэл идэвхтэй үзсэн, ялангуяа франц хэлийг, гадаадын төлөөлөгчидтэй харьцаж байсан, гадаадын хэвлэл уншдаг гэж онцолжээ.
Сайтын мэдээлэл үзэж байтал үнэмшихэд хэцүүхэн Ганжуурын Аварзэд гэдэг Хөдөлмөрийн баатар жолоочийн тухай Леонид Широков гэдэг сэтгүүлчийн бичсэн бас нэг найруулал “Азия и Африка сегодня” (1969 оны № 1) сэтгүүлд гарсан гэж байна. Бас л орчуулагч-жолооч, Европын хэд хэдэн улсаар, түүний дотор Францад машинаараа аялсан, олон улсын рейст явж байсан. Францад ажлын шугамаар очихдоо зөвхөн ачаа хүргэх биш, францын оршин суугчидтай ярилцдаг, хэлний бэрхшээлийг үл харгалзан францын ажилчид, сэтгүүлчидтэй хэл амаа ололцдог, франц үг олныг мэддэг, сайхан сэтгэлээ илэрхийлж чаддаг, энэ нь социалист лагерийн орнуудын хөдөлмөрчдийн ах дүүсэг ёсны тухай, Зөвлөлт-Монголын хүн ард энх тайвны төлөө гэсэн зөвлөлтийн суртал ухуулгын онц сайн жишээ гэхчлэн бичжээ. 1969 он шүү дээ. Бичиж буй номын хэсгээсээ сонирхууллаа. Дараа Монголын анхны цаначдын нэг (4 хүн) С.Аварзэд 440 км зам туулж Буриадын Наушкаас Улаанбаатар хүртэл 1941 оны нэгдүгээр сард хөр цасан дунд аялаж ирсэн түүх хөндөнө.
Д.Баярхүү:
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл51
Шүд Баярхүү гуай та ганц чаддаг геноцид алан хядагч еврей Нээтнаахуйгаа л долоосон чинь дээрдээ! Ккк
Нээрээ энэ жилийн Ялалтын баярын өмнө 5 сарын 8-нд нацист алиалагч наркофюррер еврей Зеленский чинь яагаад ой мод руу зугатаагаад нуугдчихав? Өөрөө бичлэг хийсэн байсан! Ккк
2026 оны 5 сарын 8-н, ой мод зугатаан нуугдсан Зеленский өөрөө хийсэн бичлэг! 😂😂😂 https://youtu.be/t3fbDpWcKbA?si=Ns86klJevqBgK5NF 😂😂😂
зеленский эхнэрээсээ салж буй. байшин барьж байгаа, тэрийгээ эхнэртээ өгөх. тийш явсан байлгүй
Чи одоо тэнэг юм уу, хаашаа юм? Тэс хөндлөн юм бичээд. Чи чаддаг юм бол нэр нүрээ ил гаргаад ир. Өөдгүй муу, хулчгар. Ядаж зөв бичиж сурчихаад энэ нэр хүндтэй хүнийг доромжлоорой.
🎲-г гүйцээх. одоо байнга үргэлж. дахин дахин. 🕰 тулчихсан.
Энэ их солиотой өвгөн.Оросгүйгээр Монгол улс хаа холдох юм бэ.Энэ нэг төрлийн сэтгэцийн өвчин шүү дээ.Нэг үзүэн ядсан юмаа учир утгагүйгээр сурталчилж ухуулах нь нэг төрлийн синдром байх шүү ер нь Мөнхийн хөрш шүү.Мөнхийн эрх ашиг бидэнд хэрэгтэй .тодорхой зай барих бас тодорхой ойртож сайн харилцаатай байх ЁСТОЙ .гүйцээ
belle de jour франц кинонд халимаг боксчин гардышд. ‘мухраа нь үзүүл’ гэж мэгээл 🤩😆. мухар үхэрт худаг бүү үзүүл
Ah nar uurlaad bna ali hediine.Dumbs lowered price allready.Benefit vslue it or poor need eat anything where appear
зед ямар сонин бичдгийм. авар - аймшиггүй, зэд. зэд тахилчдад өгөх хөлс бөлгөө
Ah nar uurlaad bna ali hediine.Dumbs lowered price allready.Benefit vslue it or poor need eat anything where appear
Hymdjannunetsengui bolgoid b s geed tom ah uurlaad bna
жамуухай адуу ихтэй тэмүүжин хонь ихтэй
Hymdjannunetsengui bolgoid b s geed tom ah uurlaad bna
Hymdjannunetsengui bolgoid b s geed tom ah uurlaad bna
Hymdjannunetsengui bolgoid b s geed tom ah uurlaad bna
Hymdjannunetsengui bolgoid b s geed tom ah uurlaad bna
арван ембүүг хараад алгаа тосдог аавуудаа арван хошууг дамжуулахаар адуучин хүүдээ ч өгөөсэй дээ хө хорин ембүүг хараад хормойгоо тосдог ээжүүдээ хорин хошууг дамжуулаад хоньчин хүүдээ ч өгөөсэй дээ хө
Hymdjannunetsengui bolgoid b s geed tom ah uurlaad bna
Давст уулаас болоод Цэдэнпилтэй хонь чоно болсон хүн ! намын жанжин шугамаас нь хазайсан хүн яаж өөдлөх вэ дэ ! харин амьд яваад байсан нь их юм !
Төрийн тэргүүн Цэдэнбалыг буриад зохиолч Ренчин Бямбаев яагаад жижигрүүлдэг байсан юм бол?
Цэдэнбал дарга өөрөө Аварзэдийг монголын талаас хэлэлцээ хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орууулсаныг мэдэх үү?! Бүр бодлоготойгоор оруулсан. Юмны учир мэдчихээд юм бичиж бай!
Социализмын "эзэнгүй цуурхалуудын" нэг байна.Дараа нь Ренчин Бямбаев төв музейн өмнө гудамж шүүрдэж байгаад Франц жуулчидтай ярьж алмайруулсан тухай бичээрэй.Оросууд Францыг шүтдэг нь үнэн ч оросжсон Монголчууд францжсан гэдэг бол үлгэр.Оросууд онигоо гэсэн бол Францын L’Humanitе коммунист хэвлэл ч яг тодорхой юу ч алга.
basis фундам. францын хувьсгал ялаад 5-р respublica үзэж буй, одоо нэг cement -ээ хийх нь үү.
aujourd'hui a u jour d’hui ожор’дүй hui гэж бичигддгийм байжээ
өн өдөр. өн. (öng). цаг агаар дулаан, зуд турхангүй үе. өнтэй. өн шим. ургамал ногооны өсөж бойжих нөхцөлийг хангаж чадахуйц хөрсний шим.
From Middle English today, to-daie, todæig, from Old English tōdæġ, tō dæġe (“today”, literally “on [the/this] day, [this] day forward”), equivalent to to + day. Compare Saterland Frisian däälich (“today”), Dutch vandaag (“today”), Old Saxon hindag (“today”, literally “[this] day forward”), German Low German vandage, vandaag (“today”), Swedish i dag, idag (“today”)
अद्य adya эхний үсэг आ (ā) आ(आट् (āṭ)) dya
In Old French, “hui” was used for “today,” and it came from the Latin word “hodie,” meaning “today.” 🇫🇷 “Aujourd'hui” was a frequent Old French expression because the Latin word “hui” became less common—people literally needed to say “on the day of today” to clarify things when speaking! better an egg today than a hen tomorrow.
1930-40-өөд онд хэдэн францууд Шинжаанаар явж байхдаа Балт вангийн охинтой таарч мань хүүхэн тэдэнтэй францаар ярьдаг бичлэг бас байдаг
үй зан түбэдэд. үйзэн монголд. сэцэнхан аймгийн үйзэн вангийн хошуу, сайнноёнхан аймгийн үйзэн вангийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Баянгол сумын нутаг.
үйзэн гүүний унага хойно хурдан л байлгүй яахав
ги де мопассаны ‘амьдрал’ зохиол монгол хэлнээ буй. аварзэд гэж хүн орчуулсан уу?
BUZAR MUUHAI HULMAS OROS PISDUUNUUD TUUHIIG DANDAA HUDLAA ZOHIOJ BAIDAG MUU ERIIN ARD TUMEN
бабр зохиож болно л гээд байсышд. ардын уран зохиолч цол авах байх. ма зүүн суга орос ма баруун суга хятад
зохиох боломжгүй ээ. тайлал буруу.
Баярхүүг муулаад байгаа этгээд энэ хүний бичсэнийг ойлгох нь бүү хэл гарчигийг нь хүнээр уншуулчхаад хүнээр коммент бичүүлхээсээ ичихгүй байна уу айн ?
Баярхүүг муулаад байгаа этгээд энэ хүний бичсэнийг ойлгох нь бүү хэл гарчигийг нь хүнээр уншуулчхаад хүнээр коммент бичүүлхээсээ ичихгүй байна уу айн ?
Профессор Баярхүү Францыг магтах гээд эвээ олохгүй будлиад байгаа нь сайны шинж биш - муу ёр . Эзэнээсээ үүрэг \ дараа н шан \ авчихаж - УРАН ыг магтах гээд эвээ олохгүй байна . Дараагийнх нь уран ...
8. Unuuduriin Tusuv Tatvar Humuunleg Sanhuu Mungunii Bodlogiin " Sharp Stone Age Off-ramp, Off-script"-uudiig Uchral bushuu turgen zas l daa. Umnuh ZG-aas irsen um uu, odoo ingej butelguiteed baigaa um uu buu med. Yamar ch baisan "Immediate Sharp Reset" heregtei b. Anyway Elections are LOOMING...
За энэ Баярхүү гуайн шинэ номны танилцуулга бололтой. Оросын Азия и Африка хэвлэлийн элдэв нийтлэлүүдийн цуглуулга юм уу, хаашаа юм? Уг нь бол Аварзэд сайдын амьдрал, түүхийг өөрийн нүдээр, өөр өнцгөөс харуулсан ном байх учиртай баймаар! Гэтэл үзэл сурталд идэгдсэн, үнэн зөвийг гуйвуулсан, өнгөрч баларсан зөвлөлтийн нийтлэлүүдэд дэндүү их ач холбогдол өгсөн мэт санагдлаа. Олон Аварзэдийг хольж хутгасан орос нийтлэлүүд өнөөдөр хэнд сонин гэж?
Ер нь бол мэдлэг боловсролтой хүмүүсээ гудманд хөөж гаргаад хар бор ажил хийлгэж хэн ч биш болгодог нь монголын эмгэнэл болохоос бахархал биш. Мэргэшсэн, боловсролтой, чадалтай хүмүүсээ хайрладаг, гамнадаг, хамгаалдаг байх ёстой. Аварзэд сайд шиг хүн жолооч хийхдээ тултал нь хавчиж, хүчилж чаддаг харгис нийгэм - үүнд эмгэнэж, үүнээс ичих ёстой. Бахархах биш.
Монголын жирийн жолооч францаар ном уншдаг гэж нүд нь орой дээрээ гарсан франц хүмүүс Аварзэд гуай үнэндээ хэн байсныг, яаж яваад жолооч болсныг нь мэдээгүй л дээ. Үнэн түүхийг нь сонссон бол гайхаж шагших биш, өрөвдөж эмгэнэх байсан байх. Олон жилийн өндөр боловсролтой хүн болохыг нь мэдээд нөгөө гайхшрал нь ор мөргүй алга болж, харин тийм эрхэм хүнээ хог шиг үздэг монгол нийгмийг жигших байсан болов уу.
1-r Sanal. Humuunlegiin, dain urugjihiin esreg g.m.-in asuudlaar gadaad taizan deer Mongol uls tasraltgui Duu Hooloigoo Idevhitei gargaj NUB deer Huuk-iin zarlasan Amar Amgalan Enh Taivanch orshih Pax Mongolica-aa Olon ULSIIN MONGOL DOCTRINE NOMLOL boltol ni batalgaajuulan ajillaya.
2. USA-Iran-ii Daind mash olon uls zuuchlagchaar ajillahaar Uraldsan ch Pakistan "shalgarch" , ene erhee Busdad aldahguin tuld idevhtei diplomat ajillagaa yavuulj buigaas manaihan. Suraltsah Sanal tavij b. 7 honogt 2 udaa Tehran orj "shuttle diplomacy" yavuulj b. ES ni bas China-d ailchlah ni b. Qatar bie daaj Iran-d ochih gej b. Manaid zuuchlal hiih medleg bolovsroltoi gol ni CHADAMJTAI diplomatuud olon bii shuu. Ene Bayarhuu Bekhbat g.m. Erdem Nomtoi Bolovsroltoi Edniigee hav "darchaad" eruusuu daichlahgui umaa, ene teneg Tur Zasag. Uursduu hiihgui, uy ch chadahgui. NUB-iin AZ-iin Baingiin Bus bil uu, gishuun boloh Quota-aa shivshigteigeer Hudaldan Borluulchihsan cu orond ni uy ch dolooj chadalgui uldsen gedeg bil uu?
3. Rio-toi shal uur mayagaar hariltsaj 1 musun buulgaj avah Sanal, nairsag hariltsaatai ulsdaa tavih delhiin hemjeend unelegdeh Sanal, songuuli oirtsontoi holbootoigoor MAN-ii nereer Uchralaar tavigdah 1" Sanal.... geed olon sanal bn. Ireh songuuliuudad yaaj ch bulhaitaad MAN yalagdah ni todorhoi baigaa ni tun haramsaltai bn.
4. Hamgiin hund haalttai baisan Covid-iin ued userlee userlee gehed Mahnii Inflation 18% baijee. Unuudur 19,8%+ bn.
5. Covid-iin hund ued 1200 orchim AAN-uud Haalgaa barij baisan bol unuudur Taivan ued 4000 AAN haalgaa barij haagdlaa gej Parliament deer yarisaniig evrei naiz maani bichij avchee.
6. Tatvar nemehgui gechiheed 10 garui-g nemsenees gadna avtomashin zeregt 5-8 cabin nemjee. Manjiin Tatvaraas Zanaltaigaar iluu davuulan menus Ard Tumenee Horsoltoigoor tonon deeremdej yaduuruuljee
7. Tetgever, tetgemj, tsaling nemehgui baihiin tuld 50%+ bolchihson Inflation-iig sanaatai DOOGUUR zarlaj Inflation-iig irgedee yaduuruulah ulsguh gudmand gargah, arhind jivuulj uhuuleh HUSHUURUG (a lever or a leverage) bolgoson bn. Iim nuhtsuld Bank Sanhuugiin Salbar l uyan hatan, dain baildaangui ch "ontsgoi EMERGENCY deglemd" orson met ajillaj uls eh ornoo avrah estoi atal chadsangui. Unendee Ouyk-iin ZG, Zasaglal-iin ueees ch muudaj doroitloo.
Ийм явган яриануудыг Оросын КГБ, буриадуудын НАХЯ зохиож тараадаг. Ийм хог бичих шаардлага байхгүй.Нэг хүн франц мэддэг байсан бол мэддэг үгүй бол үгүй л биз.Одоо орон нутгийн Франц байтугай цэвэр Англи Хятад Турк Японтой хүмүүс өчнөөн байна. Хэнд хамаатай юм?
Ер нь их сайхан хүн байсан. Бал дарга ч их үнэлдэг байсан. Хурц зантай. Дипломат аядуу зан дутсан байх. Монгол, Тувагийн хилийг цааш нь 30 км ахиулах гэж зүтгэсэн.Давст уулыг 2 талын хэлэлцээрээр 1932 онд Туваад өгчихсөн юм байж. Гитлертэй уулзаж, Риббонтроптай гэрээ хийж байсан Молотовтой ширүүн хэрэлдэж барилцахаа шахсан гэдэг.. Хрушев: " Танай гадаад харилцааны сайдын араншин Москвад гайхал төрүүлж байна." гэсэн цахилгаан ирүүлж байж. Одоогоор бодоход Америкийн элчинтэй барилцахаа шахаж хэрэлддэг хүн Гадаад хэргийн сайд байж чадах уу? нөхцөл байдлыг ухаантай хүн ойлгосон байх бие муу гэдгээр ажлаа орхиод олон хоног болсон гэдэг. 2 сарын дараа ГЯЯ-ны сайдаас нь буулгасан. Аварзэд сайдад сайнаар ханддаг Бал дарга Сайд нарын зөвлөлийн орлогч даргынх нь ажилд хэвээр үлээгээд 5 сарын дараа өөрийн нь хүсэлтээ Европд Элчин сайдаар илгээсэн. А гуайн бичсэнээр бол Цэнд даргын шахалтаар Элчингээсээ татагдсан юм билээ. А гуай Бал даргыг хэлмэгдүүллээ гэж огт ярьдаггүй магтсан үг л үлдээж.
Баярхүү яахав юм бичиж л байхаас. Харин нөгөө мэдлэг боловсролтой Ганаа маань яагаад юм бичихгүй сураг тасарваа? Угаас жаахан мэдлэг муутай хүмүүсийн бичсэн зүйлүүд онцгүйл байна. Ганаа чиний нийтлэлүүд Монголчуудад үгүйлэгдэж байна.
Галзуу хүний өгүүлэл шиг ойлгомжгүй юм бичих юм. Хэт их ухаантай хүн болох гэсэн оролдлого уу
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00