Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11 цагт Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын спорт танхимд эхэлсэн.

Урьдчилсан хэлэлцүүлэгт 2 прокурор, 9 яллагдагч, 13 өмгөөлөгч, иргэний хариуцагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг нийт 400 гаруй хүн оролцож байна. Урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр нээлттэй үргэлжилж байна.
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл(5)
Бэлтэс мөрөн компанийн ямар эх үүсвэрээр орлого олохыг нь таньж мэдээгүй байж мөнгөө өгч байдаг тэнэг юм.
Хөвсгөлийн шүүгч прокурор нар нь энэ хэрэгт оролцсон авлигач хүмүүс болохоор энэ хуралд ойртуулахгүй байгаа нь туйлын зөв юм ! Залилагч нарыг маш хатуу шийтгэ тэгвэл олон хүний дотор нь онгойх гээд байна !!!
shuux yag melxii shig udaan
"Бэлтэс мөрөн" бол усан тэнэг мөртлөө сувдаг шунахай,хомхой сэтгэлтэй,амар хялбар аргаар мөнгөтэй болох муу шуналтай, тархи нь ажилладаггүй монголчуудыг бага ч болов ухааруулах үйл хэргийг хийсэн гавьяатай.Гэвч тэнэг дээрээ хаширдаггүй сувдаг шунахай монглчууд койны луйвөарчдад бас л луйвардуулж л байна. Энэ бүхний цаад уг шалтгаан нь хохирогч гэгдэгч өсөхийн өлөн,сувдаг шунахай,хомхой сэтгэлтэй адгууснуудын сэтгэлд байна. Тэдний шуналын сэтгэлд гэрэл гэгээ орохгүй бол дахин дахин шунаж хохирсоор л байх болно. Тэдэнд хандаж нэг үг хэлэхэд АНУ н автомашины Форд үйлдвэрийн эзэн,алдарт менежер Генри Форд" Хүмүүс амар хялбараар мөнгө олох гэж хичээх юм. Мөнгө олох хамгийн ойр дөт хялбар арга бол хөдөлмөрлөх юм "гэж айлдсаныг сануулъя.
Ийм танхимд шүүдэг, ёстой орк улсаа!! Үнэн арчаагаа алдсан пм