Цочирдмоор мэдээ сонсох нь тэр. Бага насны дөрвөн хүүхэд архи ууж "тасраад” нэгийг нь түргэн, гурвыг нь Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар аваад явлаа гэсэн мэдээг манай сонины редакц руу нэгэн уншигч утасдаж мэдээлэв.Нийлж наргисан хүүхдүүдийн нэг нь долоон настай, хоёр нь ес, нөгөө нь 15 настай. Хүүхдүүд нийлж архи уугаад зогсоогүй хоорондоо зодолдож долоон настайгаа Гэмтлийн эмнэлэгт хүргэгдтэл гөвшиж орхижээ. Яагаад хүүхдүүд архи ууж, нэгнийгээ эмнэлэгт хүргэтэл нь зодов. Монголын нийгэм ийм л эмгэнэлтэй байна. Тэдэнд хэн архи өгөв. Хуулиар бол насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалахыг хориглодог. Гэтэл манайхан мөнгө л олж байвал насанд хүрсэн хүрээгүй нь хамаагуй архи, тамхи зарна. Долоохон настай хүүхэд хундага тулгаад гудамжинд архи ууж сууна гэж хэнд ч төсөөлөгдөхгүй байх. Дэргэдээ байгаа долоон настай хүүгээ нэг хараарай. Гэхдээ энэ хүүхдийн буруу биш. Хуулиа мөрддөггүй, үр хүүхдэдээ анхаарал тавьдаггүй эцэг эхийн буруу. Тэд гудамжны хүүхэд биш байсан.
Харж харгалзах эцэг эх, ах дүүстэй, хангалуунаа байг давгүй амьдралтай айлын жаалууд байсан гэх. Жил ирэх тусам архичдын тоо өссөн үзүүлэлттэй гардаг. Архины албадан эмчилгээний төвийг дахин байгуулах хэмжээнд хүртэл нэмэгдсэн архичдын арми харин эрс залуужиж, нэг үгээр нийгэм бүхэлдээ архичид болчихсон байна. Үүнийг дээрх дөрвөн хүүхдийн асуудал нотлох биз. Хүүхдүүд гэдэг бол хойч ирээдүй, шинэ зүйлийг эхлүүлж болох цагаан цаас юм. Гэтэл тэднийг хар бараан асуудал юунд нөмрөв. Тэднийг хэн хайхарч байна.Өчигдөр 15:30 цагийн үед Баянзүрх дүүргийн XIII хорооны нутагт 27 дугаар сургуулийн хашаанд дөрвөн хүүхэд архи ууж байна гэсэн дуудлагашуурхай албанытасагт иржээ. Дуулага авсан Хөдөлгөөнт эрггүүлийн цагдаа нарыгочиход жаахан хүүхдүүд шал согтуу байсан гэх. Гэтэл долоон настай хүүгийн толгой хагарч, ам, хамраас н цус гараад тогтохгүй байсан учир Түргэн тусламж дууджээ.
Баянзүрх дүүргийн хүүхдийн түргэн тусламж, 103-ын түргэн хоёр зэрэг очсон байна.Түүнийг эмнэлэг рүү авч явсан Тогоохүү эмчээс хүүгийн биеийн байдлыг тодруулахад “Бид 17:30 цагийн үед очиход цагдаа нар ирчихсэн байсан. Долоон настай хүүд үзлэг хийхэд толгойны дагз хэсэгт том хавдар үүссэн, хамар амнаас нь цус гараад тогтохгуй байсан учир Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Хүүхдүүд архи уусан юм билээ. Үлдсэн гурвыг нь цагдаа аваад явсан бид мэдэхгүй. Гэр бүлийн хүмүүст нь мэдэгдсэн байх. Эмчилгээ хийгээд эхэлсэн гэсэн юм. Хамгийн том эмгэнэл энэ биш гэж үү. Долоон настай хүү согтуудаа хүнд зодуулж бэртээд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн мэдээнд хэн ч итгэхгүй биз. Төсөөлөхөд ч бэрх. Үлдсэн гурван хүүхдийг хөдөлгөөнт эргүүлийнхэн Баянзүрхдүүргийн Цагдаагийн хэлтэст авчирч өгчээ.
“Насанд хүрээгүй учир тэднийг эрүүлжуүлэхэд оруулаагүй. Хэргийг дүүргийн хүүхдийн байцаагч бүртгэн авч маргаашнаас шалгаж эхлэх байх. 15-тай хүү есөн настайдүүтэйгээ хамт архидсан байсан.Хүүхдүүдийн ээжийг дуудаж хүдээлгэж өгсөн. Гэмтсэн хүүхдийн аав ээж эмнэлэг дээр байгаа байх. Тэр хүүгийн талаар мэдээлэл алга” гэж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүр хариулсан юм.Эх сурвалжийн мэдээлснээр архи уусан хүүхдүүдийг цагдаа нар aвящч явах үед 15 настай хүү агсарч “Би хурандаа хүний хүүхэд. Архи уух нь та нарт хамаагүй. Та нарыг ажлаас чинь халуулна даа, харж байгаарай та нар. Миний аавыг мэдэх үү. Хурандаа цолтой “Хамер” унасан хүн бий” гэж орилж чарлан хараалын үг урсгажөгсөн гэнэ. Түүний эцэг эх нь хэн байх нь хамаагүй.
Хамгийн гол нь тэр 15-хан настай. Монголын ирээдүйг ийм бүрхэг харанхуй, согтуу ирээдүй хүлээж байна гэж үү. Долоо, ес, 15-хан настай хүүхдүүд гудамжинд тойрч суугаад архи ууж байхдаа юу ярьж байсан бол. “Төлөө” гэж байсан болов уу. Тэдэнд архи уух сэдлийг хэн төрүүлэв. Гудамжны гэгдэх хараа хяналтгүйдээ эрдсэн жаалууд архи үнэртүүлчихээд чанга чанга хашгирч яваатай нэг биш таарсан. Архинд живж буй монголчуудын хүүхдүүд нь хүртэл томчуудынхаа гашуун тавиланг яагаад давтах ёстой гэж үү. Арай ч ийм байж болохгүй. Монголын ирээдүйг лонхны хувь тавилан хүлээгээгүй л байгаасай.
Эх сурвалж: "Өдрийн шуудан"
Сэтгэгдэл0
15 nastai huuhed ni hiisen bh. tegeed duu naraa arhiar shahaj zodson bna
TURIIN LUIVARCHDAAS BOLJ ,MONGOL ULS SUNUZUN ODO ORSHUULAH ULDSEN
etseg ehiin byryy , huuhded anhaaral tavj chadahgui hajyyd n arhi darsaa hetruulen yyj agsam sogtyy taviad bhaar huuhed iim l uym syrch bgaanshd
XURANDAA EZEGN ARXI UUDAG BAIJ TAARXNEE TER EZEGTEIN XATUU TOOZOXN ZUITEI YM SCHIG AABIXA XELDEG UGIIG XELJ BAIGAA YM BISCHUU XUMUUJIL ENDEC XARAGDAX YM SCHIG EZEGTEIN TOOZOO XIJ XARUZLGIG ÖGÖÖCE GEJ XUCEJ BAIN,,,,,
XUUXDDE ANXAARAL TABIAGUI XURANDAA MONGOLIN ZALUU ZEREG ERCHUUDED YMAR XUMUUJIL ÖGCH CHADAX BOL.....