sonin.mn

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн 5-р сарын 8-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний хэлэлцээтэй холбоотой асуултад хариулав.


Тодруулбал тэрээр: "АНУ дур зоригоор татварын бодлого хэрэгжүүлж байгааг Хятадын талын эрс эсэргүүцэх байр суурь тууштай юм. Хэрэв АНУ хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаа бол ганц талын тарифын арга хэмжээ нь өөртөө болон дэлхий дахинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөг зөв ойлгож, олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм, шударга ёс, олон талын ухаалаг дуу хоолойг зөв ойлгож, яриа хэлэлцээнд чин үнэнч хандаж, буруу үйлдлээ засаж, ганц талын татвараа цуцлахад бэлэн байж, үйлдлээрээ харуулж, Хятадын талтай адил чиглэлээр урагшилж, эрх тэгш зөвшилцөн хоёр талын анхаарал хандуулж буй асуудлыг зохицуулах хэрэгтэй. Хэрэв хэлсэн үг хийсэн үйлдэл нь адил биш байвал, цаашлаад яриа хэлцэл хийхээр халхавч болгож, дарамт шахалт үзүүлэн, шантаажлах оролдлого хийвэл Хятад улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, зарчимт байр суурь, олон улсын шударга ёсыг золиослон байж ямар нэгэн тохиролцоонд хүрэхийг хөөцөлдөхгүй юм" гэжээ.