.png)
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 9 /Reuters/. Орос, Украины хооронд 30 хоногийн хугацаанд урьдчилан болзолгүйгээр гал зогсоохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт уриалаад, хэрэв гал зогсоох саналыг хүндэтгэн үзэхгүй бол Вашингтон болон түүний түншүүд нэмэлт хориг арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ.
Украины тал 30 хоногийн хугацаанд нэн даруй гал зогсоох тухай АНУ-ын саналыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол ОХУ дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой пүрэв гарагт тохиож байгаатай холбогдуулан гуравхан өдрийн хугацаанд гал зогсоох санал тавьсан юм.
Д.Трамп нийгмийн сүлжээний хаягтаа бичихдээ, хэрэв гал зогсоох саналыг хүндэтгэн үзэхгүй бол АНУ болон түүний түншүүд нэмэлт хориг арга хэмжээ авах болно гэсэн байна. “Хүлээн зөвшөөрөхүйц гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөнө гэдэгт найдаж байна, шууд хэлэлцээний халдашгүй байдлыг хангах хариуцлагыг хоёр улсын аль аль нь хүлээх болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, энэхүү гал зогсоох хэлэлцээр нь эцсийн дүндээ Энх тайвны хэлэлцээрт хүргэх ёстой. Энэ бүхнийг маш түргэн хийх боломжтой, хэрэв миний үүрэг оролцоо шаардлагатай бол би тухайн мөчид бэлэн байх болно гэлээ.
Д.Трамп Украины дайныг зогсоох хүсэлтэй байгаагаа мэдэгдсээр ирсний зэрэгцээ хэрэв Орос, Украины талууд ахиц гаргахгүй бол хэлэлцээрт зуучлахаа бид зогсооно гэж мэдэгдэж байв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт Д.Трамптай утсаар ярихдаа “Киев 30 хоногийн хугацаатай гал зогсооход энэ мөчөөс эхлэн бэлэн байна” гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, Орос ямар ч нөхцөл болзолгүйгээр гал зогсоохоос эхлээд дайныг зогсооход бэлэн гэдгээ харуулах ёстой гэдгийг онцолсон байна.
Пүрэв гарагт Украины Гадаад хэргийн сайд хэлэхдээ, өөрийнх нь зарласан гурав хоногийн гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа Оросын тал амлалтаа хэдэнтээ зөрчсөнийг дурдаад, уг санаачилгыг “инээдмийн жүжиг” хэмээн нэрлэсэн бол Киев байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна гэж Оросын тал мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
Путлер бдду чамайг тоохгүй
Украинд тусалж, Оросын хоригийг чангалж байж дайн дуусна.
Шар толгойтой галзуу хүнийг хэн тоохов дээ
Путин бууж өг гээд зүтгээд байгаа хүн юу боллоо гэж гал зогсоох билээ
Ардчилсан намын орон гаран сэтгэцийн өвчтэй хэлснээсээ ухардаг худалч троллуудаас дээр дебилээ.
Орос түрэмгий дайнаа зогсоо
Украйныг дэмжигч нараа. Та нар америк яаж ядуурсан байгааг хар. Усан онгоцны үйлдвэрлэл гэдэг далайн худалдаа, далайн хүчирхэг цэргийг илэрхийлдэг. Өнөөдөр дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа усан онгоцны 75% хятад дангаараа эзэлж байна. Хятадын төмрийн үйлдвэргүйгээр ийм амжилтанд хүрэхгүй. Хятадын төмрийн үйлдвэрийг Монгол хангаж байна. Америк нь хятадаас 507 дахин цөөн усан онгоц үйлдвэрлэж байна. Америк цэргийн усан онгоцоо хийж чадахгүй түвшинд очсон. Америкийн цэргийн усан онгоц живээд эхэлвэл далайн худалдаа юу болох вэ? Украйн гэж улсын хувь заяа дууссан.Украйн гэж улс Америкаас зэвсэг авах гээд чадахгүй түвшинд очно. Ийм бодит тоог харвал Украйн ялагдана. Хэдэн жилийн өмнө Америкийн ерөнхийлөгч "Монголчуудаа та нар наад тавантолгойнхоо коксжсон нүүрсийг хятадад хямдхан зарахаа зогсоож өгөөч" гэж хэлж байсан удаатай. Монголын таван толгойн нүүрсээр хятадын төмрийн үйлдвэрүүд маш их ашиг хийж байна. Монгол нүүрсээ зогсоовол хужаа усан онгоц үйлдвэрлэл зогсооно.
US steel хүртэл дампуурсан байгааг бүгд мэднэ. Манай тавантолгойн коскжсон нүүрсээр хятадууд хямдхан сайн чанрын төмөр хийсэн. Тэр төмрөөр усан онгоцыг хямдаар хийж ирсэн хятад хүчирхэгжсэн. Гэтэл монголчууд бид тавантолгойнхоо нүүрсний дэлхийд үзүүлж байгаа нөлөөг мэюэхгүй сууж болохгүй. Бүхэл бүтэн америк далайн хүчирхэг улс байж чадахгүй түвшинд очжээ.