
Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот Улсад АНУ тэргүүтэй холбоотнууд туслаагүй бол Зөвлөлтийн улаан арми Германы вермахтын армийг ялах нь эргэлзээтэй байсан юм. Энэ талаар бодит үнэнийг өгүүлье.
Нэг. АНУ Зөвлөлт улсад тусламж үзүүлэх шийдвэр гаргасан нь
1941 оны 8-р сарын 2-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтын санаачилгаар Зөвлөлт Холбоот Улсад цэргийн тусламж үзүүлэх Засгийн газар хоорондын хороо байгуулагдав. 1941 оны 8-р сарын 9-ний өдөр Британий Ерөнхий сайд У.Черчилль болон АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт нар уулзалт хийж Зөвлөлтийн улаан армийг цэргийн техник, зэр зэвсэг, буу сум, тэсрэх бодисоор хангах хэлэлцээр байгуулжээ.
1941 оны 9-р сарын 28- ны өдөр АНУ болон Их Британий төлөөлөгч А.Харриман, У.Бивербрук нар зөвлөлтийн удирдагч Иосиф Сталинтай 3 удаа ууулзалт хийв. Сталин тэдэнд хандаж Зөвлөлт Холбоот улс дайны эхний саруудад хүнд байдалд орж ухарч байгаа тухай мэдэгдээд энэ хүнд үед 30000 тонн хөнгөн цагаан, сар бүр 400 байлдааны нисэх онгоц, 500 танк өгөхийг хүссэн байна.
Мөн хоёрдугаар фронт нээж, Британий цэргийг Украинд оруулахыг хүсэв. АНУ зөвлөлтийн талын хүсэлтийг хүлээн авч 30 000 тонн хөнгөн цагаан болон олон мянган танк, нисэх онгоцыг өгөхөөр шийдвэрлэсэн аж. Сталин яагаад ийм их хэмжээний хөнгөн цагаан хүсэв гэвэл Германы арми 1941 оны 6-р сарын 22 ны өдөр Зөвлөлтийн хилийг гэнэт дайрч зөвлөлтийн байлдааны нисэх онгоцуудыг аэродром дээр нь зогсож байхад нь германы нисэх онгоцууд бөмбөгдөн буудаж ихэнхи онгоцнуудыг нь сөнөөж агаарт бүрэн ноёлох болжээ. Байлдааны нисэх онгоцын их биеийг бүтээхэд ордог хамгийн чухал материал бол хөнгөн цагаан юм. АНУ-ын Ерөнхийлөгч ф.Рузьвельт 1941 оны 10-р сарын 30- ны өдөр Зөвлөлт Холбоот улсыг цэргийн зэвсэг, бусад бараа бүтээдэхүүнээр хангахад зориулж 1 тэрбум долларын ленд лизийн хүүгүй зээл олгох шийдвэр гаргаж Сталинд энэ талаар мэдэгджээ.Сталин АНУ-ын Засгийн газарт дайны хүнд үед зээл олгож туслах болсонд талархсанаа илэрхийлсэн байна.
Хоёр. АНУ болон Британи улс Зөвлөлт улс руу цэргийн тусламжаа тээвэрлэсэн нь
АНУ болон Британий өмнө зээл тусламжаар олгосон цэргийн болон хүнсний бараа бүтээгдэхүүнээ хэрхэн ямар замаар тээвэрлэж Зөвлөлт Холбоот Улсад хүргэх вэ гэсэн хүнд хэцүү асуудал тулгарав. Дөрвөн замаар тээвэрлэж хүргэхээр тогтжээ. Эхний зам бол Хойд мөсөн далайн замаар шууд Зөвлөлт улс руу хүргэх зам байлаа. АНУ-аас Зөвлөлтийн Мурманск ба Архангельск руу ачаа тээвэрлэхэд 2 долоо хоног зарцуулж байв.
1941 оны 7-11- р саруудад бүх ачааны 40 хувийг энэ замаар тээвэрлэж байсан. Гэвч бүх ачааны 15 хувийг германий тэнгисийн цэргийн шумбагч хөлгүүд устган живүүлж эсхүл германий нисэх онгоцууд бөмбөгдөн живүүлж байлаа.
Удаах зам нь АНУ-ын баруун эргээс Зөвлөлтийн Владивостокийн боомт хүргэх байв.АНУ-ын далайн хөлгүүд зөвлөлтийн далбаан дор хөвж дайны бүх жилүүдэд 650 хөлөгөөр бүх ачаагаа тээвэрлэж байлаа. Нэг удаагийн явалтаар 20 хоног зарцуулна. Ирсэн цэргийн ачааг Владивостокоос транссибирийн 1000 км төмөр замаар тээвэрлэж зөвлөлтийн баруун фронтод хүргэж байв. Эн замаар нийт ачааны 43.0 хувийг тээвэрлэж байлаа. Нөгөө нэг зам нь АНУ-аас гараад Африкийг тойрч Иран хүргэх усан зам. Энэ замыг туулахад 80 хоног зарцуулж байв. Дараа нь цэргийн ачааг Ираны боомтоос засмал болон төмөр замаар Каспийн тэнгис хүргээд тэндээсээ зөвлөлтийн Баку хот хүртэл зөвлөлтийн тэнгисийн хөлгөөр хүргэдэг байв. Зөвлөлт улсад АНУ-ын тусламжийг хүргэхийн тулд Иран улсад Америкийн “General Motors” компани хэд хэдэн автомашины үйлдвэр байгуулж тэнд угсарсан олон мянган автомашинуудаа “Тегеран- Ашхабад”, “Тегеран- Баку” чиглэлээр явуулж хүргэдэг байлаа. Энэ замаар Иранаар дамжуулж дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот Улс руу 184 000 автомашин илгээж нийт нийлүүлсэн америкийн цэргийн техник бүтээгдэхүүний дөрөвний нэг нь тээвэрлэгдэж байв. 1945 онд дайн дуусах үед Зөвлөлт Холбоот улс Иранд АНУ-ын байгуулсан автомашины 2 үйлдвэрийг буулгаж, Зөвлөлт улс руу ачуулжээ.
АНУ Иракд автомашины нэг том үйлдвэрийг байгуулж Зөвлөлт улсад автомашин нийлүүлж байв. АНУ Иранд үйлдвэрлэсэн автомашиныг Зөвлөлт рүү Каспийн тэнгис хүртэл тээвэрлэх засмал зам, төмөр замыг хүртэл Иранд барьж байсан.
Хэрэв Зөвлөлт руу далай болон хуурай замаар тээвэрлэгдэж байгаа америкийн цэргийн ачаа германий халдлагад өртөж сүйрвэл АНУ хохиролын үнийг нь өөрсдөө төлж байв. Мөн АНУ Зөвлөлт рүү хүргэх тээврийн үнийг өөрсдөө төлж байжээ. Зөвлөлт Холбоот улс АНУ-аас 9.4 тэрбум долларын тусламж авчээ. АНУ-аас Зөвлөлт улс руу тээвэрлэсэн цэргийн ачааны зардал 11,3 тэрбум доллар болсон байна. АНУ болон Британиас хойд тэнгисээр дамжин Зөвлөлтийн Мурманскийн чиглэлд явж байсан Британий хөлөгүүдийг германы шумбагч хөлгүүд болон нисэх онгоцууд сүйрүүлж байв. Зөвлөлтийн хойд тэнгисийн цэргийн флотын хүч сулхан байсан тул зөвлөлтийн цэрэг далайгаар ирж яваа АНУ, Британий цэргийн ачааг хамгаалж чадахгүй байжээ. Их Британиас гарсан 35 хөлөг онгоцноос дөнгөж 11 нь зөвлөлтийн Архангельск боомт хүрч байв.
Германий тэнгисийн флотын шумбагч хөлгүүд болон нисэх хүчин 142 000 тонн ачааны багтаамжтай Британий 22 далайн хөлгийг живүүлж тэдгээр хөлөг онгоцон дээр ачиж явсан 210 байлдааны нисэх онгоц, 430 танк, 3350 автомашин, 99316 тонн бусад ачааг живүүлж байжээ.
Энэ бүх хохиролын үнийг АНУ төлж байв. АНУ-гаас гадна Их Британи Зөвлөлт улсад үлэмж их хэмжээний тусламж үзүүлж байсан. Их Британи 1941-1945 онуудад 4.0 сая тонн цэргийн ачаа болон хүнс, эм, түүхий эдийг Зөвлөлт улсад хүргүүлж байжээ.Их Британиас Зөвлөлт улсад 308 сая фунт стерлингийн үнэтэй цэргийн техник , 120 сая фунтын үнэтэй түүхий эд, хүнсний барааг хүргүүлжээ. Энэ бүх цэргийн болон хүнсний барааг Их Британи улс Зөвлөлт улсад үнэгүй шилжүүлсэн байна.
Гурав. АНУ-аас Зөввөлт Улсад нийлүүлсэн цэргийн болон хүнсний бүтээгдэхүүн
АНУ эхлээд Зөвлөлт улсад цэргийн техник нисэх онгоц, танк, автомашиныг хэдэн арван мянгаар нь нийлүүлж байсан бол сүүлдээ нэмж нарийн технологитой хамгийн сүүлийн үеийн радиостанц, локатор нийлүүлдэг болов. Сталин пайны жилүүдэд зөвлөлтийн бараг бүх эрчүүдийг сая саяар нь улаан армид татсан тул зөвлөлтийн хөдөө нутагт трактор жолоодож тариа тарьж хураах эрэгтэй хүн бараг үлдсэнгүй. Үүнээс болж Зөвлөлт улс талх тариагүй болж олон сая хүнтэй улаан армиа тэжээх хүнсгүй болж хүнд байдалд оров. Яг энэ хүнд үед АНУ үлэмж их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн Зөвлөлт улсад нийлүүлсэн. 1943 онд АНУ Зөвлөлт Улсад 4.5 сая тонн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэв. Ингэж Америк зөвлөлтийн улаан армийг өлсгөлөнгөөс аварсан юм.
АНУ-аас Зөвлөлт улсад нийлүүлсэн цэргийн техник болон бусад тусламжийг дурьдвал: АНУ Зөвлөлт улсад 622 мянган төмөр замын рельс, 11 000 вагон, 13 041 галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүн, үүний дотор 1900 паравоз, 66 тепловоз, 9920 платформ, 120 цистерн, 35 тээвэрлэгчийг нийлүүлжээ.
АНУ-аас Зөвлөлт улсад нийтдээ 427 000 автомашин нийлүүлсэн. АНУ-ын баргтаат замыг туулагч “Студебеккер”, “Додж” автомашинууд дээр 122 мм, 76 мм-ийн буу суурилуулснаар зөвлөлтийн улаан арми өмнө нь хэрэглэж байсан трактор, морьноосоо салж хамгийн орчин үеийн хурдан авто механиксан армитай болов. Эдгээр автомашинууд дээр алдарт “Катюш” БМ-13, БМ-8-48, БМ 31-12 –г суурилуулж хамгийн хурдтай, хамгийн аюултай зэвсэгтэй болов. Мөн хамгийн сүүлийн үеийн радистанц, радиолокаторын станцуудыг нийлүүлсэн. Зөвхөн америкийн “Студебеккер” автомашин 187 000 ширхэгийг Зөвлөлт улс хүлээн авсан байдаг. АНУ-ын алдарт” Willys MB” /Виллис / жип 52 000 ширхэг, алдарт “Додж” жип 25 000 ширхэгийг, 3.5 мянган “Форд” автомашин, 700 “GMC” автомашиныг Зөвлөлт улс хүлээн авчээ. АНУ мөн Зөвлөлт улсын улаан армид урьд өмнө нь хэрэглэж байгаагүй хамгийн сүүлийн үеийн 2 сая 500 000 телефон, 35 000 радиостанц, 9000 нисэх онгоцны радиостанц, 2000 радар нийлүүлсэн. АНУ Зөвлөлт улсын Тэнгисийн цэргийн флотод 500 цоо шинэ хөлөг онгоц, шумбагч онгоц, 2141 байлдааны нисэх онгоц, олон мянган зенитны их буу, далайн мина, далайн гүний мина, 128 акустик ба электрон соронзон төхөөрөмж, олон мянган радио локаторын хэрэгслэл, 1300 далайн хөлөг онгоцны дизель хөдөлгүүр, 2.5 сая тонн нисэх онгоцны бензин, 11.4 тэрбум долларын / одооны үнээр 148 тэрбум доллар/ нефть бүтээгдэхүүн нийлүүлж байв.
АНУ, Их Британи, Канад улсууд Зөвлөлт улсад хамгийн сүүлийн үеийн сөнөөгч нисэх онгоц “Харрикейнов” 3000 ширхэгийг нийлүүлэв. АНУ-ын байлдааны нисэх онгоцнуудыг Аляскаас зөвлөлтийн Якутс хот руу нисгэн хүргүүлж хүлээлгэн өгч байсан ба мөн Ирак улсад АНУ-ын “Дуглас” нисэх онгоцыг угсарч зөвлөлтийн талд хүлээлгэн өгч байжээ.
АНУ-ын “В-25”, “А-20” хүнд бөмбөгдөгч нисэх онгоцнуудыг АНУ- Бразил- Баруун Африк- Ирак-Иран чиглэлээр нисгэж Зөвлөлт улсад нийлүүлж байв. Персийн коридороор нийт америкийн байлдааны 5648 нисэх онгоцнуудыг Зөвлөлт улсад нийлүүлжээ. Америкийн “Аэрокобр” сөнөөгч онгоц германий нисэх онгоцноос бүх талаараа илт давуу хүчин чадалтай байв. Энэхүү америкийн нисэх онгоцоор Зөвлөлт Холбоот улсын гурван удаагийн баатар нисгэгч Александр Покрышкин 156 удаа агаарын тулаанд орж, германий 59 нисэх онгоцыг устгаж том гавьяа байгуулж байсан гэнэ. АНУ-аас Зөвлөлт улсад дайнд хэрэглэсэн бүх тэсрэх бодисын 50 хувь, зэсний 50 хувь, кобальтын 50 хувийг нийлүүлэв. Ялангуяа байлдааны нисэх онгоцны их биеийг хийхэд хэрэглэдэг маш их хэмжээний хөнгөн цагааныг АНУ Зөвлөлт улсад нийлүүлсэн байна. АНУ дайны эхэнд Зөвлөлтөд 30 000 тонн хөнгөн цагаан нийлүүлж байсан бол сүүлдээ энэ тоо 99 000 тонн болж өсчээ. Зөвлөлт улсад Их Британи 35 000 тонн хөнгөн цагаан, Канад улс 33600 тонн хөнгөн цагаан нийлүүлжээ. Зөвлөлт улс дайны жилүүдэд тэрхүү их хэмжээний хөнгөн цагааныг ашиглаж 137 000 байлдааны нисэх онгоц үйлдвэрлэж байв. Зөвлөлт Холбоот улс дайны жилүүдэд өөрсдийн болон Холбоотон улсуудаас нийлүүлсэн үлэмж их хэмжээний ган болдыг ашиглаж нийтдээ 110 000 байлдааны танкыг 19 танкны үйлдвэртээ үйлдвэрлэв. Энэ бол дэлхий дээр хамгийн олон танк үйлдвэрлэсэн дэлхийн дээд рекорд. Их Британи дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот улсад 1.693 тэрбум ам.доллар, Канад улс 200.0 сая ам.долларын үнэ бүхий тусламжийг нийлүүлжээ.
Дайны жилүүдэд АНУ болон Холбоотон улсуудын Зөвлөлт Холбоот Улсад нийлүүлсэн машин, зэвсэг, тоног төхөөрөмж, бусад барааны жагсаалтыг багцлан нэгтгэж гаргавал:
АНУ-аас:
-Байлдааны нисэх онгоц- 14 795 ширхэг
-ачааны автомашин-375 883 ш.
-жип автомашин-51503 ш.
-трактор-8701 ш.
-мотоцикл-35170 ш.
-зенитийн их буу-8213 ш.
-тэсрэх бодис-345 735 тонн
-ачааны вагон-11155 ш.
-галт тэрэгний зүтгүүр-1981 ш.
-радио станц-38051 ширхэг
-хээрийн телефон утасны аппарат-400711 ш.
-телефон утасны кабель-2.0 сая км урт
-радио локатор-445 ш.
-цэргийн гутал-15,417 сая хос
-автомашины дугуй (покрышка)-3,8 сая ширхэг
-байлдааны усан онгоц-552 ш.
-мөс зүсэгч усан онгоц-3ш.
-металл боловсруулах суурь машин-38,1 мянган ширхэг.
Их Британи улсаас:
-Байлдааны нисэх онгоц-7411 ширхэг
-танк эсэргүүцэх их буу-548 ш.
-зенитийн их буу-385 ш.
-радио станц-7041 ш.
-радио локатор-1648 ш.
-байлдааны усан онгоц-21 -ийг Зөвлөлт Холбоот Улсад нийлүүлжээ.
Мөн АНУ болон Холбоотнууд дайны жилүүдэд Зөвлөлт улсад 10.0 сая хүнийг 1600 хоног хооллох хүнсний бүтээгдэхүүн нийлүүлжээ (Эх орны Дайн 1418 хоног үргэлжилсэн). Дэлхийн энэхүү дайны үед АНУ ленд-лиз хөтөлбөрөөр Холбоотон улсууддаа нийт 50.1 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн. (Үүнийг 2010 оны үнээр тооцвол 650.0 тэрбум ам доллар) АНУ-ын ленд лиз хөтөлбөрийн цэргийн энэхүү үлэмж их хэмжээний тусламжийг Зөвлөлт Холбоот Улсад хорьдугаар зууны жар, далаад оноос буюу хүйтэн дайны үед ихэд үгүйсгэж, зөвхөн Зөвлөлт Холбоот улс ганцаар өөрийн хүчээр Германий орчин үеийн механикжсан хүчирхэг армийг ялсан мэтээр ярьж сурталддаг болов. Гэвч маршал Г.Жуковын цөөхөн хүнд ярьсан дурсамжийг жараад онд Зөвлөлтийн КГБ тэмдэглэж үлдээсэн байжээ.
Тэрхүү тэмдэглэлд “ Маршал Г.Жуков: Эдүгээ манай зөвлөлтийн хүмүүс дайны үед манай холбоотнууд Зөвлөлт улсад огт туслаагүй мэт ярих юм. Манай зөвлөлтийн арми америкийн тусламж ирээгүй бол цэргийн нөөц хүчээ бэлэн болгож дайныг үргэлжлүүлэх боломжгүй болох байлаа. Манай армид тэсрэх бодис, дарь байхгүй байв. Винтов бууны сум ч байхгүй байв. Америкчууд бидэнд маш их хэмжээгээр дарь сум өгч биднийг ялагдлаас аварч байв. Америкчууд бидэнд маш их хэмжээний ган болд өгсний дүнд бид бүх танкаа үйлдвэрлэж байлаа.
Энэ бүхнийг үгүйсгэж болохгүй” гэсэн байлаа. АНУ-ын ленд лизийн хөтөлбөрөөр ирсэн ачааг хүлээн авах зөвлөлтийн Засгийн газрын комиссын удирдагч А.Микоян: “Бидэнд америкийн тушенк, өндөгний нунтаг, бусад хүнсний бүтээгдэхүүн үлэмж их хэмжээгээр ирсний хүчээр манай цэргүүд шаардлагатай калори уураг авч байлдах чадвараа нэмэгдүүлж байлаа.Автомашин гэхэд л америкийн 400 000 автомашин хүлээн авч манай арми хамгийн найдвартай хурдан унаатай болж бидний маневр хийх чадвар, давшилт хийх хурд улам шуурхай хүчтэй болсон юм. Хэрэв америкийн тэхүү их хэмжээний тусламж ирээгүй бол дайн дахин хоёр жил үргэлжлэн сунжирч болзошгүй байлаа” хэмээн дүгнэж байжээ. АНУ дайны жилүүдэд Холбоотон улс болох Их Британид 31.4 тэрбум доллар, Зөвлөлт Холбоот Улсад 11.3 тэрбум доллар, Франц улсад 3.2 тэрбм доллар, Хятад улсад 1.6 тэрбум долларын ленд лизийн хөтөлбөрийн зээл тусламж үзүүлсэн байна.
Дөрөв. Жижиг Монголын том тусламж
БНМАУ энэхүү дайны үед Зөвлөлт Холбоот Улсад хэрээсээ хэтэрсэн их тусламж үзүүлж байв. Тэр үед монголчууд улаантнуудын харгис аллагад өртөж цөөхөн хүн амаа олноор нь хөнөөлгөсөн, мал сүргээ хамтралд хураалгаж ядуурсан, үйлдвэрлэл бараг байхгүй, дөнгөж 800 000 хүн амтай, азийн хөгжил дорой жижигхэн улс байсан.Гэвч Монголчууд байгаа бүхнээ дайчлан зөвлөлтийн фронтод өгч илгээж байлаа. Монголчуудын бэлгийн анхны цуваа 1941 оны 11 дүгээр сард, удаах цувааг 1942 оны 2 дугаар сард Зөвлөлт улсад хүргэн өгч, 137 вагонд монгол малын чанартай мах 155 тонн, ангийн мах 10 тонн, тос 40 тонн, архи 10 торх, дах 2718 ширхэг, тамхи 220 000 хайрцаг, нэхий хантааз 4102 ширхэг, нэхий дээл 1300 ширхэг , богино нэхий дээл 16300 ширхэг , бээлий 21000 хос, задгай эсгий 4500 ширхэг, суран бүс 17000 ширхэг , эсгий гутал 18000 хос, үстэй хантааз 19000 ширхэг , ботинк 2000 хос зэрэг нийт 7.200.000 төгрөгийн бараа хүргүүлэв.
1942 оны 12 дугаар сард 236 вагонаас бүрдсэн галт тэрэгний 4 цуваа бэлгийг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, хантааз тус бүр 30000 ширхэг, хүнс 660 тонн, 27000 зээрийн мах зэрэг олон нэр төрлийн бэлгийг хүргүүлсэн.
1942 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Улаан армид зориулан бэлэглэсэн бие төгрөг 7,2 сая байсан бол 1943 онд 8,3 сая төгрөг болон нэмэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед монголын ард түмнээс хувийн бэлэг бэлтгэж, фронтод явуулж байсан бөгөөд мөнгөн дүнгээрээ 1.913.705 төгрөг болж байв. Зөвлөлтийн Улаан армид туслах ажилд яам, төв, орон нутгийн салбар, нэгжээс 3241 хүн оролцож, бие төгрөг 405 мянга /1942 онд 80 мянга, 1943 онд 227 мянга, 1944 онд 98 мянга/, 40 орчим нэр төрлийн бараа болох цэргийн үстэй дээл 10 мянган ширхэг, чонын арьсан бээлий 5000 ширхэг, нисгэгчийн нохойн арьсан гутал 1000 хос, олон тооны бод, бог мал зэргийг хүргүүлжээ. Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжээр “Хувьсгалт Монгол улс” танкийн цувааг 1943 оны 1 дүгээр сарын 12-нд Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв. Эл цуваа нь “Т-34” болон “Т-70” маркийн 53 шинэ танкнаас бүрэлдсэн байлаа. 1943 оны 3 дугаар сард “Монгол ард” хэмээх нисэх онгоцны эскадриль байгуулах шинэ шийдвэр гаргав.
Монголын ард түмэн уг эскадриль байгуулахад шаардагдах хөрөнгийг 4 сарын дотор хуримтлуулж 1943 оны 9 дүгээр сард Зөвлөлтийн Смоленск мужид “Монгол ард” гэсэн үсгийг тод цагаан будгаар бичсэн “Ла-5” хэмээх хамгийн сүүлийн үеийн байлдааны 12 нисэх онгоцоос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Зөвлөлт Холбоот улсад хүлээлгэн өгчээ.
Монголоос адуу авах ажил 1941 оноос эхэлсэн бол 1942 оны гуравдугаар сараас Монгол Улсын удирдагчид Зөвлөлт Холбоот улсад төлөвлөгөөтэйгээр адуу нийлүүлж эхлэв. Дайны дөрвөн жилийн хугацаанд Зөвлөлт Холбоот Улсад нийт 485 мянган монголын адуу илгээжээ. Зарим эх сурвалжаар нийт 500 мянга гаруй монгол агт морь нийлүүлсэн гэдэг. Монгол эх нутгаа санасан монгол морь харь холын газраас эх орондоо давхиж ирсэн түүх гарч байв. БНМАУ ард түмнийхээ хэрэгцээнээс Зөвлөлт улсад үлэмж их хэмжээний мах, ноос авч фронтод өгсөн. Монгол Улсын тусламж нь дайны үед зөвхөн морьдоор хязгаарлагдаагүй. Тухайлбал, бүхий л дайны турш дэлхийн хамгийн том, баян орон АНУ-аас Зөвлөлт Холбоот улсад 665 мянган тонн махан консерв нийлүүлсэн бол 800 мянган хүн амтай жижигхэн Монгол Улс энэ хугацаанд 500.0 мянган тонн бэлчээрийн малын чанартай сайн мах нийлүүлжээ.
1941-1945 онуудад Монголоос Зөвлөлт Холбоот Улсад нийт 4 сая 500 000 хонь нийлүүлсэн. Зөвлөлтөд их хэмжээний мал сүргээ нийлүүлж 1944 оны өвөл Монголд зуд болсноос болж тэрхүү жилд мах, гурил хомсдож бараг өлсгөлөн болох дөхөж байсан гэдэг.
Дайны жилүүдэд БНМАУ-д 10 цагийн ажлын өдөр албан ёсоор зарлагдаж байв. Дайны туршид Монголоос Зөвлөлт Холбоот Улсад стратегийн ач холбогдолтой өөр нэг бүтээгдэхүүн болох монгол малын чанартай ноосыг их хэмжээгээр Зөвлөлт улсад нийлүүлсэн. Ноосыг нэн түрүүнд зөвлөлт цэргүүдийн дүрэмт хувцас шинель бүтээхэд хэрэглэж байв. Дайны үед Зөвлөлт Холбоот Улс АНУ-аас 54.0 мянга тонн ноос, Монголоос 64.0 мянга тонн ноос хүлээн авч байжээ. 1942-1945 онд Зөвлөлтийн Улаан армийн таван шинелийн нэг нь «монголын ноосоор хийсэн » шинель байсан. Дэлхийн II дайны жилүүдэд Монголд Зөвлөлтийн ард түмэнд туслах олон хэлбэрийн ажил зохион байгуулж 8 удаагийн цуваа илгээж нийтдээ 400.0 сая гаруй төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл болон биетээр 300 гаруй кг цэвэр алтыг зөвлөлтийн ард түмэнд өгч тусалжээ. Ингэж Монголчууд их хэмжээний тусламжийг дайны хүнд бэрх жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад ямар ч хариу нэхэлгүй , ямар ч зээлгүйгээр үнэ төлбөргүй өгч байсан юм.
ДҮГНЭЛТ
Дэлхийн хоёрдугаар дайн Герман улс 1939 оны 9-р сарын 1-ний өдөр Польш руу түрэмгийлэн дайрсан өдрөөс эхэлсэн бөгөөд энэхүү дайн 1939 -1945 онуудад үргэлжилж хүн төрөлхтөний түүхэнд хамгийн олон хүн ард амь үрэгдэж, үлэмж их хэмжээний санхүү, эд хөрөнгийн хохирол учирсан ажээ. Энэхүү дайнд дэлхийн хүн амын 80.0 хувийг эзэлж байсан 62 улс оролцож, дэлхийн 71 сая 100 000 хүн амь үрэгдсэн. Энэ дайнд хамгийн их санхүү эдийн засгийн хохирол үзсэн улсыг дурдвал, Зөвлөлт Холбоот Улс 610 тэрбум доллар, Герман улс 300 тэрбум доллар, Япон улс 157 тэрбум доллар, Их Британи улс 150 тэрбум доллар, АНУ 137 тэрбум долларын хохирол үзжээ. Дэлхийн улсууд энэ дайнд нийтдээ 1 802 тэрбум долларын хохирол үзсэн. Энэхүү дайнд хамгийн их хохирол үзсэн орнуудыг дурдвал, Зөвлөлт Холбоот Улс тэр үед буюу 1940 онд хүн ам нь 196.7 сая байсан бөгөөд дайны үед 34.4 сая эрчүүдийг цэрэгт татаж нийтдээ зөвлөлтийн цэрэг, энгийн иргэд нийлээд 26.6 сая хүн энэ дайнд амь үрэгджээ. Германы хүн ам 1940 онд 69.6 сая байсан бөгөөд 17.8 сая эрчүүдийг цэрэгт татаж нийтдээ германий цэрэг, иргэд нийлээд 8.4 сая хүн амь үрэгдсэн. Хятад улс тэр үед 517.5 сая хүн амтай байсан бөгөөд 17.2 сая эрчүүдийг цэрэгт татаж, цэрэг, иргэд нийлээд 15.5 сая хүн амь үрэгджээ. Япон улс тэр үед 71.3 сая хүн амтай байсан бөгөөд 9.0 сая эрчүүдийг цэрэгт татаж, цэрэг иргэд нийлээд 2.5 сая хүн амь үрэгдсэн. Польш улс тэр үед 34.7 сая хүн амтай байсан бөгөөд энэ дайнд 6.1 сая польш хүн амь үрэгджээ. Их Британи улс тэр үед 47.7 сая хүн амтай байсан бөгөөд энэ дайнд 5.8 сая эрчүүдийг цэрэгт татаж, цэрэг иргэд нийлээд 380 000 хүн амь үрэгдсэн. АНУ тэр үед 131 сая хүн амтай байсан бөгөөд цэрэгт 16.1 сая эрчүүдийг татаж, 417 000 хүн амь үрэгджээ. Дайн гэдэг хүн төрөлхтөний түүхэнд ийм л их хор уршигтай, хамгийн их хөнөөл хохирол учруулдаг ажээ. Дайн дахин бүү болог. Хорин нэгдүгээр зуун дайн дажингүй,тахал өвчингүй, оюун ухаан, эрдэм мэдлэг, хөгжил дэвшлийн амар амгалан зуун болох болтугай.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл80
ЗХУ ын тусламжтайгаар бид Халхын голын дайнд ялсан гэвэл хир сонсогдож байна
ОРОСУУД 2 ФРОНТОД ЗЭРЭГ БАЙЛДАХГҮЙН ТУЛД ЗҮГЭЭР БАЙСАН ЯПОНЫГ МОНГОЛЫН ХАЛХ ГОЛЫН ЭЗГҮЙ ТАЛД САНУУЛГА ӨГСӨН БАЙДАГ. МОНГОЛД БҮХ ТАЛААР ХОХИРОЛТОЙ. ЭДИЙН ЗАСАГ СҮЙРСЭН.ГАЗАР НУТГААСАА АЛДСАН.ОРОСД АШИГТАЙ БОЛСОН.
Д2Д үед Америк Англи хоёр ямар ч тусламж Орост үзүүлээгүй, харин ЗЭЭЛ өгсөн, доллараар биш АЛТ-аар хүүтэй төлөх зээл, бүүр хэзээ хойно 1943 оны үед шүү. Тэр зээлийг Оросууд 2003 онд зээлийн гэрээний дагуу АЛТ-аар хүүтэй нь хамт бүрэн төлж дуусгасан. Банкнаас зээл авч өрөнд орчихоод банкинд баярлалаа гээд байдаг тэнэг хүн хаа ч байхгүй, ккк
Баабар "Доржийн СҮХБААТАР" нэртэй болчихсон юм уу
Энэ Доржийн Сүхбаатар гэгч гадны хөлсний бичээч яг бодит байдал дээрээ үзээрийн муухай усан цэлдэн гахай байдаг, өөрөөсөө ичээд залуу үеийнхээ зургийг оруулдаг, ккк
Орос элчингийн тэжээвэрүүд аргаан барсаан,,,монгол хүнрүү элдвээр хэлэн дайрч байхшивдээ,,гях,,гяхх,,гяхх,,,,
За,,,,оросууд ч яахвээ,,,,,аугаа аиерикын тушёнк тахианы мөч зууж байж амь орж сэхдэг,,,, бүрррр туршлагатай гуйлгачид,,,хамгийн балиар нь,,,,тэгж сэхэж аваад эргээд нохой шиг шүдээ ярзайлгадаг хөгийн лалар үндэстэн юм байгаам,,,”””ИВАНЫ НЕПОМНЯЩИЕ ДОБРА””гэж,,,үнэн шүү,,,,
Доржийн Сүхбаатар танд их баярлалаа,,,сайхан нийтлэл бичжээ,,,
Дэлхийн 2-р дайнд хэрэв Фашистүүд ялсан бол орос монгол үндэстэн, эхний ээлжинд үндэс язгуураараа яргалуулна, Сүнс чинь ч үлдэхгүй,Даян дэлхийд зөвхөн фашистүүд ноёлоно Ноён сууна, Дэлхийн бүх хүн амын 20-30 хувийг боол болгон үлдээж бусдыг устгана,Москва,Ленинград Киев мэт том хот усанд живнэ, Том нуурын дундаас зөвхөн фашистүүдийн ялалтын хөшөө л цухуйж байна,Хүн төрлөхтөн жинхэнэ тамаа амсана, Ийм төлөвлөгөөг Фашистүүд бүр Москвад дөхөж ирэхээс өмнө боловсруулж батласан байв,ЗХУ-ыг устнана гэдэгтээ туйлын итгэлтэй байжээ,Европт ганц Англи эзлэгдээгүй, бүх колониудаасаа таслагдан өлсгөлөн нүүрлэсэн,АНУ-ын удирдлагын бараг бүх салаа мөчирт фашистүүд шургалсан,хэзээ ч төрийн эргэлт гарч болзощгүй аюултай үе байсан байна
Орос ахтай Дебыль ээ,,,тэгсэн бол ингэсэн бол гэж түүхэнд байдаггүй юмаа,,,санаагаараа зохион балайрахаа болио,,,,эмээ уу,,,дебыль ээ,,,
Хамгийн сайн орос бол үхсэн орос.
Мана уулаа алдаад ялсан юм уу
Д2Д эхний өдрөөс Монголчууд бид Оросын ард түмэнтэй хамт байж дайнд ялсан. Америк Англи хэзээ хойно 1943 оноос эхэлж Оросд тусламж биш жаахан зээл өгсөн. Бүх юм ойлгомжтой болсон хойно ялалтын бялуунаас хоцорж онигоонд орчих гээд Америк Англи хоёр 1944 оны 6 сард арай хийж 2-р фронт нээж хэдэн бууж өгсөн фашист Германчуудыг олзолсноос өөр гавьтай юм хийгээгүйэ чааваас
ЧИ,,,,Мэдлэг Боловсролгүй,,,Хэл усгүй,,,Уншихгүй,,, мэдэхгүй ,байж,,,мэдлэг боловсролтой,,,хэл устай,,уншиж судласан бичиж нийтлэсэн хүмүүнийг шүүмжилэнэ гэж юу байхавдээ,,,,дебыль ээ,,,
БИТГИЙ БАЛАЙРАЙ Ч. СТАЛИН БАЙНГА ХОЁРДУГААР ФРОНТ ХЭЗЭЭ НЭЭХ ТАЛААР ГУЙДАГ БАЙСАН. ТҮҮХ ШАЛ ӨӨР БАЙСАН БАЙНА ЛЭЭ. СҮХБААТАР НИЙТЛЭЛЧ ХАРИН Ч АЙМААРУУДЫГ НЬ СӨХӨӨГҮЙ БАЙНА. ОРОСЫН БӨ ГС ДОЛООГЧУУД ХЭРЭВ УХААН БОЛОВСРОЛ ХОЁР ХҮРЭХ БОЛ УНШААД АМИА ХОРЛООД ЭХЛЭХ БАЙХ. УЛИРСАН БАЛАРСАН ОРОСЫН ХОГИЙН МЭДЭЭЛЛЭЭР БӨӨСТЭЙ ТОЛГОЙ НЬ ДҮҮРСЭН БАЙНА ХӨӨРХИЙС.
Москвагийн дэргэдэх тулалдаанд монгол тувагаас өөр нэг ч улс зөвлөлтөд туслаагүй. Туслах тухай ярьж байсан нь англи америк. Харин жинхэнэээр тусалсан улс нь монгол л байсан. Москвагийн дэргэд герианы цэргүүд шинельтэйгээ хөлдөх нь хөлдөж зутрах нь зутарч байхад орос цэргүүд гэнэтхэн монгол хонины цагаан нэхий дээлт мөн эсгий гуталтай байлдаад эхэлсэн. Монголын тусламжийн нэхий дээл өмссөнийг ньГерман цэргүүд сибирээс маш том хүч ирлээ гэж андуурч байсан. Сталинградын дэргэд мөн л монголоос өөр нэг ч улс зөвлөлтөд туслаагүй. Харин сталинградын ялалтын дараа л англи америкчууд жинхэнээрээ зөвлөлтөд туслаж эхэлсэн. Энэ үед гитлер ялагдах нь маш тодорхой болсон
Яаж ингэж шал худлаа бичиж чадаж байна аа сүхбаатар өвөө гуай. 16 настай зургаа яаж тавьж чадаж байна аа. Өвөө гуай
чи битгий ингэж солиороо хө,ЗХУд хэзээ ч анус туслаагүй,бүх юмаа алтаар зарж баяжсан,нэг ширхэг хадаас үнэгүй өгөөгүй,тэр бүү хэл женерал моторос,форд бүтээгдэхүүнээ дайны турш германд нийлүүлж,банк санхүүгийн байгуулгууд нь яаж хамтарч байсныг нь мэддэггүй юмуу эсвэл мэдэн будилдаг юмуу, Орос улс тэр "тусламжийн" гэгдэх бүх барааны үнийг дөнгөж 2006 онд сая нэг юм цэвэр алтаар төлж барагдуулсан байдаг,мөнгө төлдөг тусламж гэдэг ойлголт,анус,та хоёрын толгойд л багтах ойлголт биз,анусын мөнгөөр нийлүүлсний дайны махан бүтээгдэхүүнийг МОНГОЛ улс ёстой жинхэнээрээ үнэ төлбөргүй нийлүүлсэн юм шүү,одоо бүр анусгүй бол дайнд ялагдах байсан ухааны юм бүү солиор,сохор зоосоор үүх түүхээ гуйвуулж,ард олны тархийг бүү бузарла,ингэж үнэн санаанаасаа туслаж байсны хүчинд МОНГОЛ улс хятадын савраас салж туурга тусгаар улс болсон гэдгийг бүү март
Ингэж олон нийтийн сүлжээнд балайгаа гайхуулах,,,,тэгээд,,,,зүгээр үү,,,дебыль ээ,,,
Hamgiin ineedtei ni Mongol tuslamj geed unegyi ogson! Odoo darluuldag!, Harin engej zondoo qm avsan ulsuuddaa odoo boltol oroo toloogyi baigaa! Zygeer l hyygee tolood yavj baigaa! Manai engej Mongoor bodoj ogson bol hamgii bayan oron odoo bayan bh baisan! Tegehd odoo darlaastai!
Миний бодлоор бодит унэнг л бичиж. Надад Оросуудын бичиж байсан АНУ, Их Британийн ЗХУ-д узуулсэн тусламжийн талаар хангалттай материал бий. Доорх 2 линк эхнийх нь https://novayagazeta.ru/articles/2017/05/04/72370-257-723-498-pugovits-postavleno-po-lend-lizu https://novayagazeta.ru/articles/2017/05/04/72381-velikaya-no-ne-tolko-otechestvennaya
Тусламж биш ЗЭЭЛ. Тэр зээлийг нь цэвэр алтаар хүүтэй нь хамт 2003 онд төлж дуусгасан. Банкнаас зээл авчихаад банкинд баярлалаа гэж хэлдэг тэнэг хүн хаа ч байхгүй!
Линд-лиз зээл. Гэхдээ энэ зээлийн 99%-ийг АНУ тэглэсэн байдаг. Манай зээлийг ОХУ 98-ийг нь тэглэсэн шиг. Юм унш. Худлаа суртал ухуулгаар тархиа дуургэ!!!
Дебыль оркоо,,,,ленд лиз АВААГҮЙ бас америк ӨГӨӨГҮЙ бол,,,оросууд,,,гитлерийн шатаах зуухаар дамжаад утаа болон замхарчихсан байх байсан байншдээ,,,ойлгоо,,,,авсан бол төлөх л ёстой,,,,тэгээд ч ленд лизийг оросуудаар бүрэн төлүүлээгүй 60 хувийг нь ЧӨЛӨӨЛСӨН,,,үлдсэн 40 хувийг төлсөн гэж оросууд л мэдэгдсэн болохоос ХӨНГӨЛҮҮЛЭЭД дуусгасан нэр зүүсэн юмшүүдээ,,,дебыль ээ,,,,,
ха ха Зөвлөлтүүд 1944 он хүртэл юу хийж хаана хүрээд ялалт хэнд ирэх нь тодорхой бсон үед яагаад яаравчлан 2р фронт нээснийг ойлгоогүй усан толгой бна дах
Эмээ уу,,,дебыль ээ,,,
Ядаж жоохон ч гэсэн уншиж судалж бж бичээсээдээ
Чи юугаа мэдхэвдээ,,,
ЗЭЭЛ Ч ТУСЛАМЖ ЗЭЭЛ ӨГӨӨГҮЙ БОЛ ОРОС НОВШ ЛБОЛОХ БАЙСАН
za odoo manai online expertuud hoorondoo baildaad ehenlne dee
Юу ч мэддэгүй нусан таг дураараа бодлоороо *аажээ. Хэрвээ түүх хөндөх гэж бга бол чиний бодол санаа түй ч хамаагүй зөвхөн баримтанд тулгуурлана
Гях,,,гяхх,,,гяхх,,,дебыль ээ,,,чи өөрөө нэг юм бичээчээ,,,чи,,,,чадахгүй чацга шдээ,,,,таг харанхуй байлаа,,оркоо,,,,
Дайн бол хэрэгтэй зүйл ! Дайнгүй удвал хүн төрөлхтөн ялзрана ! Одоо Орос Хятад хойд Солонгос Бeлорус Иран гэсэн энэ 5 улс Дундын Тэнхлэг гэсэн нэртэй цэрэг улс төрийн эвсэлээ яаралтай байгуулаад дэлхийн 3 р дайндаа ормоор байна ! Байгуулчихвал дэлхийн бусад 30 улс энэ эвсэлд нэгдэхээр байна ! Нэгдсэн нэг нууц төлөвлөгөө хамтарч зохиогоод нэг өдөр зэрэг хөдөлмөөр байна ! Хятад Тайван ру ! Хойд Солонгос өмнөд Солонгос ру ! Бeлорус Укрианы хойд тал ру ! Иран Ормузын хоолойг хаагаад Израил ру хуурай замаар гэнэт нэг өдөр довтолмоор байна ! Орос Натотой тулна ! Нэг өдөр зэрэг хөдөлбөл Амёрикийн хүч тарамдаад амжилт олж болно ! Эвсэлд нэгдсэн бусад улсууд ч зүгээр хараад суухгүй нь мэдээж ! Дайн бол хэрэгтэй зүйл ! Одоо нэг сайн дайтаж хүчээ үзэж хүнээ цөөлөх цаг болсоон !!
Dain ehlej bhd yun dain buu bolog .Finally witnessed dirty .Why knee down now and give up kkkad
Ядаж одоогийн зургаа тавиач худлаа тоо ядаж бодит тоо тавиач тэгээд ч тэр тусламжийн талаас илүү нь далайд живжихсэн тэгээд ч одоо хүртэл төлж дуусаагүй жоохон юм уншаач
Дэл дебыль ээ,,,,чамд энэ хүний бичсэнийг байтугай оросуудын бичсэн үлгэрийг ч уншаад ойлгох ухаан “”тфу””ч байхгүй,,,таг харанхуй орк шүүдээ,,,,,,
Тэнэгтээд байгаарай. Зөвлөлт ялах нь тодорхой болсон үед европын талыг ч болсон нөлөөндөө үлдээхийн тулд АНУ болон Англи дайны фронт нээсэн гэвэл ҮНЭН болно
Балайраад байгаарай,,,таг харанхуй оркоо,,,,номхон далайд японтой хэн байлдаж байв,,,хойд африкт германы эсрэг хэн байлдаж байв,,,алс дорнодоос цэргээ баруун фронтруу хаях боломжийг оросуудад хэн олгов,,,,хуцаад л,,,хэн оросуудыг хооллож буу сум машин оншоц өгөөв,,,,бүр,,, зүү утас товч хүртэл шүү,,,
Гадаад этгээд тусгаар улс руу дайрч хүчирхийлэх ямар байдгийг Путин энэ жишээнээс санаа авах ёстой. 2 р дайнд гитлэр орос руу довтолсон лугаа орос Украйн руу довтолж буйг үүнтэй жиших ухаан өмхий Путинд байна уу????
Орос гахайнууд,,,,идсэн хоолныхоо савруу нулимдаг хогын араншинтай лалруудшдээ,,,,
ЗЭЭЛ бол тусламж, зээл өгөөгүй бол орос яах бай ан гэж, хог дээр гарах байсан.
Халх голын дайн Монголд гутамшиг шүү Монгол газар нутгаасаа алдаж олон хүний амь бүрэлгүүлсэн. Монгол ялагдал хүлээж оросын золиос болсон
Оросын хүчинд монгол улс аврагдсан.
Гитлерийн германаас уу,,,,гях,,,гяхх,,гяхх,,,,
Ийм их тусламж авч байсан улстай байлдаж байсан Адольф хүүг л өрөвдөх юм !
Доржийн Сүхбаатар танд их баярлалаа,,,сайхан нийтлэл бичжээ,,,
Shaadag lalar we
Дебыль ээ,,,тэгсэн бол ингэсэн бол гэж түүхэнд байдаггүй юмаа,,,санаагаараа зохион балайрахаа болио,,,,эмээ уу,,,дебыль ээ,,,
Оросууд даян дэлхийг аварсан,Колоний системийг тас цохисон,Улс орон бүрийг одоогийн хөгжилд хүрэх замыг нээж өгсөн Одоо ч энэ үүргээ хэрэгжүүлсээр байна
Тэгээд,,,яагаад,,,, праг будапештад оросын коммунист колончилолын эсрэг бослого болсон байдаг билээ,,,
Энэ новш түүх гуйвуулахаа болиоч харин ЗХУ ялах нь маш тодорхой болонгуут АНЖ тэргүүтэй цөөвөр чононууд олзонд шунаж фронт нээсэн тийм л мундаг бсан бол 1941 онд фронт нээж цэргээ оруулахгүй яасан юм Сүхбаатар хулгайч түүх гуйвуулдагаа болино шүү
Эмээ уу,,,дебыль ээ,,,
Энэ новш түүх гуйвуулахаа болиоч харин ЗХУ ялах нь маш тодорхой болонгуут АНЖ тэргүүтэй цөөвөр чононууд олзонд шунаж фронт нээсэн тийм л мундаг бсан бол 1941 онд фронт нээж цэргээ оруулахгүй яасан юм Сүхбаатар хулгайч түүх гуйвуулдагаа болино шүү
Эмээ давхарлаад уу,,,,дебыль ээ,,,
Хөлсний бичээч сайн уншиж судалж харьцуулалт хийж бичнэ шүү. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч худал бичиж иргэдийн тархи угааж болохгүй. Энэ талаар бичих бол их судалгаа, геополитик ОУ харилцааг тэр үеийг нь судал. АНУ Гитлерийг тэгж дэмжиж байгаад, Герман хүчээ аваад эргээд тэдний эсрэг дайрахаас айгаад аргагүй Оросуудад тусламж нэрээр өр өгч, 2 фронтоор тээр хойно нээсэн юм шидээ.
За,,,,чи,,, битгий хуцаад бай,,,,ЮУ вээ чи,,юу гэж дууддаг юм чамайг,,,яаж ульдаг юм,,, чи,,,худлаа бичснийг нь чи батлаадахлдаа,,,,чадахгүй чацга царайлсан балай ЮМ байж,,,салтаандаа хоншоороо шаагаад,,,,дуугүй цагриглаж хэвт,,,
AHUн хувьд хүн тэжээвэл толгой цусдана гэдэг л болж шал дэмий Орос Хятадад тусалсан юм Одоо зүгээр гай болж байнашдээ Нэг н дайн хийгээд нөгөө цор цор хийгээд Энэнийхээ оронд Монголчууд ад туслахгүй
Сүхбаатарт таалагдахын тулд бичив. Фашист германыг буулган авахад Украйн улс онцгой гавъяа байгуулсаныг та энд дурдсангүй. Украйны 1 болон 2-р фронтын цэргүүд Берлинг буулган авсан. Тэд нар америкийн үнэ төлбөргүй зэвсэг техникээр бүрэн хангагдсан байжээ. Слава Украйне.
галзуу хүний өдрийн тэмдэглэл
Энэ нийтлэл нь даян дэлхийг фашизмаас аварсан, Монголчуудад үнэлж баршгүй тус хүргэсэн, мөнхийн хөрш Орос орныг харааж зүхэх, нэр хүндийг нь бууруулах, сүүлийн 300 жил дэлхийг боолчилж, хамаг баялагийг нь хуу тонон дээрэмдсэн Англи, Америк, Европыг худлаа магтан дуулах, өндөрт өргөх замаар түүхийн үнэнийг гуйвуулж, залуу үеийн тархийг барууны суртал ухуулагаар угааж мунхаруулахад бүхэлдээ чиглэгджээ. Ер нь энэ Сүхбаатар мэтийн нөхдүүд бол социалист нийгмийн үед олигтой ажиллаж амьдарч чадаагүйдээ хорсож, үзэн ядалтын хар тамхинд сэтгэл оюун нь бүрэн хэмжээгээр, хэзээ ч засрахгүйгээр мансуурсан этгээдүүд юм. Ингэж үзэн ядалтын хар тамхинд орсон хүмүүсийн ирээдүй ч бүрхэг байдаг ёс билээ.
Mash zuv yum bichij…
Special military operations
Special military operations
Special military operations
Монголчууд ах ах гээд л тархиа зад угаалгачихсан ганхан цонхоор л дэлхийг хардөг өрөвдөлтэй ард түмэн
Монголчууд ах ах гээд л тархиа зад угаалгачихсан ганхан цонхоор л дэлхийг хардөг өрөвдөлтэй ард түмэн
Өрнөдийхөн германыг. цаашлаад баруун европыг орост алдахгүйн тулд.мөн оросыг ялагдахгүй ялаад.баруун зүг түрж.герман байтугай эзлэх байсаныг зогсоож .гитлерийн германыг хуваасан гэрээ хийсэн өрнөдийнхөн 1941 ээ болъё гэхэд 1942.43 онд 2 р фронтоо нээхэд яасан юм.ийм л байна үнэн нь энэ
Энэ худлаа мэдээлэл байна.Доржийн Сүхбаатар гэж АНУ Английн бууны нохой энийг бичэхийн тулд эздээсээ хэдэн доллар авсан бол. Эдний зорилго бол түүхийг гуйвуулж оросыг доош нь хийж АНУ, Английг мандуулах зорилготой юм. Ийм учраас эдгээр ноходын бичсэн зүйлд итгэдэггүй.
чи биеэ бодоо хө Оросыг дотроо зүхсээр байгаад бие чинь муудцийм бил ээ ш дээ. Ялалтын тухайд их юм унш. Өрийнхөө ойлгосноор зүтгээд байдаг сонин бэлцээ шүү.
mongol ЦЭРГҮҮД ХЯТАДЫГ ЧӨЛӨӨЛЖ ЯВЛАА. ЧИ МЭДХҮҮ
Чамшиг амьтан дүгнэдгүйю юм олон улс орос улс дайнд ялсан гээд дэлхийн олон улс хүлээн зөвшөөрсөн юм шүү
За битгий хуц. Дүгнэлт хийх хүн чамаар дутаагүй. Хэн нь гол үүрэг гүйцэтгэсэн, хэн тусалсан гэдэг нь бүгд хэдэн мянган удаа тодорхой болсон зүйл.
За битгий хуц. Дүгнэлт хийх хүн чамаар дутаагүй. Хэн нь гол үүрэг гүйцэтгэсэн, хэн тусалсан гэдэг нь бүгд хэдэн мянган удаа тодорхой болсон зүйл.
Энэ хүн хогийг хог гэх нь магтсан болно. Ялгадас гэвэл зохино.Ийм нийгмийн хог шаар болсон ялгадсыг өсгөж хүмүүжүүлсэн хүн хогнуудыг там руу тонил гэж хараахаас.
Памперсийн хүүхдүүд номын ганц хуудас эргүүлж үзсэн биш түүхийн үнэнийг мэдэхгүй лдээ
Памперсийн хүүхдүүд номын ганц хуудас эргүүлж үзсэн биш түүхийн үнэнийг мэдэхгүй лдээ
Сайхан баримттай нийтлэл байна баярлалаа
Сайхан баримттай нийтлэл байна баярлалаа
Сайхан нийтлэл байна баярлалаа танд. Түүх баримттайгаа үлдсэн. Удахгүй орzууд дахиад өлсөж эхлэнэ тэр үед хэн туслахыг харыдаа.
Tuslamj bish zeel shuu. Tegeedch daraa lataar tulij ugsun doo hoo..
Герман 2-р дайнд хэнтэй цаг хугацаа заран чадал хүчээ баран дайтсан бэ? тэгээд ялагдсан өэ ? лав л Англитай, Америктай тэгж зууралдан байлдаагүй.Муу Лондонг тэр үед Германууд дураараа бөмбөгдөж байв. Дайны дараа Нацистын цэргийн ихэнх гэмтлүүд Англиар дамжин Америк луу болон далайн чанад руу оргон зайлж байв.