sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Хятадын “China Huaneng” компани дэлхийн хамгийн гүн хавцал болох Төвөдийн Ярлунг Цангпогоор дайран өнгөрөх хурдны замын чухал хэсгийг тавьж дуусгалаа гэж “Global Times” сонин мэдээлжээ.
Уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалт 2 тэрбум юань (310 сая ам.доллар) давж, долоон жилийн хугацаа зарцуулжээ. 67 км урт энэ зам нь Төвөдийн Өөртөө Засах Орны зүүн өмнөд хэсгийн Ньингчи хотоор дайран өнгөрөх бөгөөд 6 мянга гаруй метрийн гүн хавцалд тавьсан зам юм.
 
Шинэ хурдны замын гол объект нь 2.1 км орчим урттай хонгил ажээ. Энэхүү хурдны замын ачаар Ньингчи хотоос Медог хошуу хүртэл туулах зам 346-аас 180 км болж багасах аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг