Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагыг гүйцэтгэж буй “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэог үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүлээн авч уулзлаа. Түүнтэй хамт гүйцэтгэх захирлаар шинээр томилогдон ажилдаа орсон Китанака Такэфүми байлцав.
Уулзалтаар сайд Л.Халтар гүйцэтгэх захирал Като Такэо цар тахлын хүнд үед нисэх буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааг сайн хэрэгжүүлж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласныг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдтай уулзаж шинэ нисэх буудлыг богино хугацаанд ашиглалтад оруулах тухай ярилцсан. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нисэх буудал богино хугацаанд ашиглалтад ороход Като сан таны хувь нэмэр өндөр байсныг үнэлж байна. Буянт ухаа дахь нисэх буудлын 600 гаруй ажилтныг шилжүүлэн авч ажлын байраар хангасанд талархал илэрхийлье. Түүнчлэн нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулахын тулд яамд, агентлаг, төрийн холбогдох байгууллагууд, түрээслэгчид, агаарын тээвэрлэгч зэрэг бүхий л газруудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо бэхжүүлэх, сайжруулах талаар хичээн ажилласныг тэмдэглэж талархал илэрхийлэв.
Гүйцэтгэх захирал асан Като Такэо Монгол, Японы найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Энэ хугацаанд багагүй саад бэрхшээлийг даван туулж чадсандаа баяртай байна. Нисэх буудал нь Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Японы компани менежментийг хийж байгаа ч Монгол Улсын өмч, улсын нүүр царай, гадаад руу гарах үүд хаалга тул үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
Сайд Л.Халтар “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Китанака Такэфүми захиралд хандаж, шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсээд яамны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ олон улсын нисэх буудлын талаар олон нийтийн зүгээс Япон маягийн чанартай үйлчилгээг хүсэн хүлээж байгаа гэдгийг хэлж анхаарч ажиллахыг хүсээд удахгүй болох Японы улсын Гадаад хэргийн сайдын Монголд хийх айлчлалтай холбогдуулан зарим бэлтгэл ажлыг өндөр түвшинд ханган ажиллахыг чиглэл болгов.
Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэж төмөр замын бүтээн байгуулалт хийгдэхийн зэрэгцээ аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж шинэ суурьшлын бүс, тээвэр логистикийн том төв болон хотжилт явагдах шийдвэр гарсныг танилцуулав.
Китанака Такэфүми нь өмнө нь олон улсын нисэх буудал дээр ажилласан туршлагатай тул Чингис хаан нисэх буудлыг аюулгүй, тохь тухтай буудал болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Цаашид нисэх буудлыг эдийн засгийн хувьд амжилттай ажиллуулахад нислэгийн тоог нэмэгдүүлэх явдал чухал ач холбогдолтой болохыг хэллээ. Иймд нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахын төлөө Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл0
Япончуудад хэнээс ч хамааралгүй, аливаа улс төрчдийн нөлөөлөлгүй, бие даан ажиллах бололцоог нь бүрэн дүүрэн олгох ёстой, ХААН, Голомт банк, Мобиком компанид япон захирлууд ажилладаг бол одоо нисэх буудлыг удирдаж ажиллах нь, үйлчилгээ сайжрах нь зайлшгүй, та бүхэнд амжилт хүсье. Цаашид МИАТ компаний хувьцааны 30-50%-г япон компанид зарах хэрэгтэй, тэгвэл МИАТ-ын идэж уудаг, завшдаг, хулгайлдаг байдал үгүй болно гэж бодож байна.
Энэ доорхи коммэнтийг бичсэн нөхөр нэг бол тэнэг нөгөө бол манай дураакуудын гар хөл цүнх баригч нар,,, . Жинхэнэ япончууд бол биш шүү луйварчид л байдийн . Монгрл улсын олон улсын онгоцны буудлыг цаашид гое ажлуулах ямар ч туршлагагуй новшнууд бнлээ
Тийм ээ, би тэнэг үйлдвэрлэгч байна, бид өөрсдөө онгоцны буудал барьж чадахгүй япончуудыг гуйж бариулсан, тэгчихээд япончуудыгаа муулна гэнэ шүү, ер нь бид нисэх буудлаа хэр авч явж чадаж байгаа юм? Гаднаас ирээд өөрийнхөө буудлын үйлчилгээг харахаар ичмээр, гутмаар, ачаагаа авах гэж юу болдог бил ээ? Монгол гэх стандартыг бүр үгүй болгоод олон улсын түвшинд нийцсэн стандартыг мөрдөх хэрэгтэй. Аяга, халбагаа ч хийж чадахгүй байж бас японыг муу гэнэ шүү, муулаад байгаа хүн нэг приус унадаг л баагий байгаа биз.
монголчууд орсын боол болчихлоо гээд байсан японы боол боллоо орсууд японыг газартай номхон далайтай тэгшлэх нь гарцаагүй дэлхийд фашизмыг үндсээр нь бүрэн устгах хэрэгтэй
Монголын сайд дарга нар дундаас нь ууж идээд япончуудыг хашраасан учир нисэх буудал тэдний мэдэлд байх нь зөв.Дээр нь нисэхийг хөгжүүлэх естой олсон орлогыг нь монголын төр хурааж аваад юу ч үлдээдэггүй учир нисэхийн хөгжил энэ тэр гэж ярих ч хэрэггүй.Монголын төр энэ мөнгөөр ЖДҮ.Банк байгуулж ууж идэцгээдэг..
МАН-н дарваан хар авгай япончуудын хөрөнгөнөөс хулгай хийж намдаа мөнгө тушаах даалгавартайгаар томилогдож очсон.. Хаянхярваа бас ийм даалгавар гүйцэтгэж байгаад гэнэдэж баригдсан.
Xaltar ogtsor!!!
Халтар гэж улаан цагаандаа гарсан луйварчин сайдаа Оюун-Эрдэнэ зайлуулмаар байна шүү. Авгайгийнхаа компаниар бүгдийг дамжуулна, болохгүй бол гацаана, ийм өлөн сайдтай байхаар ямарч тээвэр явахгүй! У.Хүрэлсүх нь баахан хахууль Халтраасаа авчихаад үг хэлж чаддаггүй юм уу? Шуналын дэв болсон гайнууд засагт байгаа цагт ямарч ажил явахгүй, авилгалдаа идэгдсээр энэ улс хэцүүдлээ, МАНгарууд аа!!!!
монгол хүн түүнээс дор яртай тэмбүүтэй бичиг үсэггүй хар урцтай байсан орсын харяат монголоос япончууд хол бай үнэн хэл байна шүү одоо гуравдахиа япон байхгүй болно шүү
Niseh buudaliin ajillagsadiin 80 huvi ni shahaanii nuhud baidiim daa. Iim uzegdel zuvhun mongold l b.a daa
нисэх буудлын норм зөрчин их мэдэгч ерөнхий сайд оронсууц барьсаар байгаад нэг өдөр л онгоц буух боломжгүй болчих вий дээ.онгоцны буудал гэж тусгай дүрэм, журамтай бие даасан байгууламж болохыг ойлгоосой билээ.
Одоо бол Монгол ганцхан энэ буудлаар л гадагшаа харьцах боломжтой байна. Иймд энд онцгой анхаарах,Зайлшгүй хэрэгтэ йэм тариа зэрэг өөрсдийн хийж чаддаггүй юмаа онгоцоор зөөх нь зөв. Хүнсний бараа энэ тэр бол яах вэ? Монголд турж үхтэл хол шүү дээ.
чингэс хаан гэж хаанахын шээс нь мэдэгдэхгүй монголын төрийн үүдэнд сүлд болгон залсан хүний түүхийг хүчээр нууц товчоо гэж болгосан нь улам илэрсээр байна чингэс гэж хүн байгаагүй гэж нэг хэсэг эрдэмтэн батална нөгөө хэсэг нь монголчуудын тархийг угаагаад гадагшаа эх орноос нь холдуулж харийнхнаар алуулсан гэж байна алтан улс гэсэн манжтай сүлбэлдэж байжээ
Чингэс хаан гэж байгаагүй ч гэх шиг…Энэ хүмүүс Монгол улсад яагаад өширхөж, доош нь хийн, ямагт муучилж,ертөнцийн адагт тооцдог юм бэ? Дэлхийн хөгжил, үйлдвэржилт,орчин үеийн техник технологи, шинжлэх ухааны хувьд хоцрогдолтой болохоос биш манай орон тийм муухай газар биш шүү дээ! Хүмүүсийн оюун ухаан, сэтгэхүйн хөгжил, боловсрол, ёс суртахуун төдийлөн сайн биш байж магадгүй. Гэхдээ олон зууны хоцрогдлоос салахын тулд хэр хэмжээгээрээ л зүтгэцгээж байна. Зохих хэмжээний ололт амжилт гарч байгаа. Гэхдээ цаашид хийх ажил (эдийн засгаа өргөжүүлэн тэлэх, шинэ технологид суурилсан үйлдвэржилт буй болгох, дэлхийтэй мөр нийлүүлэх, цахим дижитал технологи гэх мэт) их байгаа нь тодорхой. Бид өөрийн орноо тэгтлээ нүд үзүүрлээд байж болохгүй! Монголыг муу муухай байлгах хүсэл сонирхолтой, дайсагнасан үзэл бодолтой, харь сэтгэлтэй, тийм хүмүүсээ л танин мэдэж, сэрэмжлээд, цаашдынхаа замаа зөв чиглүүлэн урагшаа тэмүүлэх учиртай юм биш үү?
hujaa danjaadiin shees zailaach tuuhend chamaig hench dursahgui ni unen!
sain baina Haltar saidad ajliin amjilt husie!
Халтар ууж идэх хулгай хийх юм юу байна шиншилж очсон хэрэг.Одоо болтол удаан тогтоод байгаа нь ууж идсэнээсээ Данкад долоолгодог гэсэн үг..
Халтар арвай