
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 дэх жилдээ шилжээд өрнөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс WhatsApp дахь Freeдом сайт, В.Зеленскийн мэдэгдэл, Путин ба Оросын талаар Трампын бодлого хувьсаж үнэнтэй эвлэрч эхэлсэн тухай, В.Зеленскийн Чех улсад хийсэн айлчлалын мэдээлэл, Орос нь ганц удаагийн агент-хорлон сүйтгэгч Европт ашиглаж байгаа тухай The Guardian сонины мэдээ зэргээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Цаг үеийн байдал түгшүүртэй. Фронт дээр үхэх сэхэхээ үзсэн тулалдаан үргэлжилсээр. Гэхдээ “Победа-80” баярын өмнө “Оросын Донецк”-оо бүрэн чөлөөлөөд Днепр мөрний нөгөө эрэгт хүрнэ гэсэн Путины шахуу төлөвлөгөө бүтэлгүй. Дайн сунжрахын хэрээр Украины батлан хамгаалах зэвсэгт хүчний туршлага дэлхийн цэргийн гүрнүүдийн анхаарлын төвд байсаар. “Хүйтэн дайн” гэдгээс хойш анх удаа ийм том, бүрэн хэмжээний дайн дэгдээгүй. Тэгээд бүр Европын зүрхэн тушаа. Европ АНУ-аас хол орших ч, тэгэх тусмаа Европоос нүүр буруулж буй Трампын өнгөн дээр АНУ армидаа маш том реформ хийхээр шийджээ.
Тэд Украины хуурай замын цэргийн байлдааны туршлагаас сургамж авлаа. Нисэгчгүй онгоц, дронтой тэмцэж буй туршлага. АНУ армидаа (хуурай замын цэрэг) 3 тэрбум долларын шинэчлэл хийнэ. Дрон ашиглах туршлага Францад үнэлэгдлээ. Ялангуяа тэнгисийн дроноор Оросын том флотыг номхруулсан туршлага гайхагдлаа.
2025 онд Украины зэвсэгт хүчин автоматчлал, роботчлолд гол анхаарлаа хандуулж байгааг дэлхийн улс орнууд анхааран ажиглаж байна. Украин нь 2024 онд дроны талаар цөмрөлт хийсэн ба 2.2 сая дрон, нисэгчгүй цохилтын онгоц 100 мянгыг бүтээснээрээ энэ салбарын глобал лидер болжээ. Жилдээ 10 сая хүртэл нисэгчгүй онгоц бүтээх хүчин чадалтай, одоо фронтод тэдгээрээ өргөн ашиглаж оросын армид хүн хүчний ба зэвсэг техникийн асар их хохирол амсуулж байна. Том савны ёроол дундрах тийшээ, гэвч Орост зэвсэг техник, цэрэг арвин их байгаа тулдаа тэсч байх бололтой.
В.Зеленский өнгөрөгч 7 хоногийн байлдаан ба түрэмгийллийг ингэж дүгнэжээ:–Орос нисгэгчгүй онгоцуудаараа манай орон сууцны хороололд цохилт өгсний дараа Киев хотын онцгой байдлын багийнхан шөнөжингөө гал түймэртэй тэмцлээ. Харамсалтай нь шархадсан, гэмтсэн хүүхэд, томчуул олон байна. Хүн бүр шаардлагатай тусламж авсан. Черкасск хотод жирийн нэгэн дотуур байр шатлаа. Шөнө дунд Оросын арми Харьков, Николаев, Киев мужуудыг шахедаар онилон дайрав. Нэг шөнийн дотор нийтдээ 165 нисэгчгүй нисэх онгоц хөөргөсний ихэнхи нь ираны шахедууд. Донецк, Сумы мужид агаарын онилсон бөмбөгдөлт өглөөжин үргэлжлэв.
Оросууд өдөр бүр Украинд ийнхүү цохилт өгөхдөө 5 дугаар сарын 9-нд гал зогсоохыг уриалан дуудаж байна. Энэ бол дээд зэргийн увайгүйтэл юм. Орос нь зөвхөн энэ 7 хоногт гэхэд л Украины эсрэг нисэгчгүй 1180 гаруй цохилтын онгоц, залуурт удирдлагатай 1360 бөмбөг, янз бүрийн төрлийн 10 пуужин ашиглан дайрлаа.
Тэгвэл жинхэнээсээ гал зогсоох хэрэгтэй. Ямар ч өдрийг нам гүм чимээгүй эхлүүлэхэд Украин бэлхэн байна. Тэгээд нэг сараас доошгүй хугацаанд дайныг дуусгая. Хэрэв нам гүм чимээгүй юм бол өдөр бүр тийм байхын төлөө байх ёстой. Хэрэв гал зогсоох гэж байгаа бол тэдний баяраар биш, харин өдөр бүр. Украиныг дэмжиж, Орост шахалт үзүүлсээр байгаа бүх түншдээ баярлалаа гэжээ. Орос-Украины дайны өнөөгийн дүр төрхийг Украины Ерөнхийлөгч ийнхүү томъёолсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Та Путинд итгэж байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад:–Гурван зүйл онцолж хэлье.
- Путин засгийн эрхэнд 25 жил суулаа.
- Украиныг эзлэн авах ажлаар тэр 11 жил дагналаа.
- Путинд итгэж болох уу, болохгүй юу гэдгийг ийм хугацаа өнгөрчихөөд байхад хэн нэгэн хүн ойлгохгүй байлаа гэж үү дээ, гэхдээ би хоёр 7 хоног өнгөртөл нэмж юу ч хэлэхгүй гэжээ. Бас нэг ярилцлагадаа Трамп “Яагаад гэвэл Орос нь Украиныг бүхэлд нь хүсч байна.
Хэрэв би саад хийгээгүй бол өнөөдөр тэд нийт Украиныг байлдаад авчихсан байх биз. Орост өнөөдөр эзлээд авчихсан тэр нэгээхэн хэсэг нь хэрэггүй. Орос бүх Украиныг эзлэхийг хүсч байна. Хэрэв би байгаагүй бол тэд үргэлжлээд л дайрах байсан байх” гэжээ.
Зеленскийтэй уулзсан талаараа Трамп: –Бид маш сайхан уулзалт хийлээ, гайхамшигтай уулзалт гэж хэлж болно. Тэр маш их хүсэл эрмэлзэлтэй юм. Тэр эх орондоо сайн зүйл хийхийг хүсч байна. Би түүнийг сайн ажил хийдэг, шаргуу ажилладаг гэж бодож байна. Энэ сайхан ажил, сайхан санаа юу болохыг харцгаая! Илүү их зэвсэг хэрэгтэй гэж тэр надад хэлсэн, гурван жил үүнийгээ давтаж байна. Түүнд илүү их зэвсэг хэрэгтэй, харин бид юу болохыг нь харах болно гэжээ. Тэгснээ Трамп өмнөх Ерөнхийлөгч рүүгээ буруу тохох санаатай “Крым бол 12 жилийн тэртээ болсон үйл явдал. Ерөнхийлөгч Б.Обама Крымыг ганц ч удаа буун дуу гаргалгүй үг дуугүй өгсөн. Тиймээс надтай Крымын талаар битгий ярь. Обама, Байден нартай ярь. Ингэвэл ойлгомжтой” гэжээ.
АНУ-ын БНН-ыг төлөөлсөн сенатч Жон Кеннеди хэлж байна:–Путин Трампад өгсөн бүх амлалтаа зөрчсөн. Тэр биднийг өөрөөс нь айж байна гэж бодож байна. Путин бол эзэлсэн бүх газар нутгаа өөртөө үлдээж, Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх л хүсэлтэй. Путин алхам тутамдаа Трампад худлаа хэлж байна. АНУ түүнийг болон эх орныг нь загасны хоол болгоход бэлэн гэдгийг Путин ойлгож ухаарах ёстой. Путин биднийг үл хүндэтгэсэн учраас би цөмийн зэвсэг гэхгүйгээр нефтиэс нь эхлээд хориг тавих саналтай байна гэжээ.
Трамп ийнхүү түүхэн үнэнтэй эвлэрэхийн босгон дээр зөрчилдсөн мэдэгдлээ хийж байх хойгуур ганцхан 5 дугаар сарын 9-нд гал зогсооё гээд байгаа ОХУ “Энх тайвныг зохицуулах” шинэ нөхцөл гэдгээ дэвшүүлжээ. Шинэ гэж өөрсдөө нэрлэх боловч өмнө ярьдаг тулгадаг шаардлагуудаа жагсаажээ.
- Украиныг Оростой хэлэлцээ хийлгүүлэх гэж байгаа бол өмнө тавьсан хоригуудаа цуцлах.
- Украиныг цэрэггүй болгох, нацистгүй болгох.
- Украин НАТО-д хэзээ ч элсэхгүй.
- Крым, Донецк, Луганск, Херсон, Запорож мужуудыг Оросынх гэж олон улсад хүлээн зөвшөөрүүлэх.
- Оросын эсрэг хоригуудыг хуу цуцлаж, битүүмжилсэн хөрөнгийг нь буцаан олгох.
- Орос улс нь НАТО болон Европын Холбооны дайсагнасан үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул заналын эсрэг аюулгүй байдлын найдвартай баталгаа эрэлхийлэх болно гэжээ.
Трампын тусгай төлөөлөгч генерал К.Келлог зөрчилтэй зүйл яриад эхэллээ. Эсвэл Путинд итгэж болохгүй гэсэн үнэн рүү ойртож байгаа бололтой. “Орос улс энэ дайнд ялахгүй, жил хагасын хугацаанд ноцтой амжилт олоогүй. Тэд Киевийг аваагүй, Днепрээс баруун тийш урагшлаагүй, Одессыг ч аваагүй. Тэд хэдэн зуун мянган цэргээ алдсан. Фронт бол метр метрээр бус харин бээр бээрээр урагшлах ёстой. Орос өөрийгөө ялж байна гэж хэлдэг. Гэвч үнэн чанартаа тийм биш байна. Хэрэв ярьснаараа болдог бол тэд аль хэдийнээ ялах байсан. Одоо оросууд бодит байдалтай нүүр тулах цаг болжээ. Украины байр суурь хүчтэй байна. Европчууд үнэхээр дэмжлэгээ нэмэгдүүлсэн гэдэгт би итгэж байна” гэжээ.
Дөнгөж сая В.Зеленский Чехэд айлчиллаа. Чехийн Ерөнхийлөгчтэй хэлэлцэн тохирсны дагуу 2025 оны турш их бууны гурван сая сум авах тухай хэлэлцээр байгууллаа. Гурван өдрийн гал зогсоох тухай Путины санал бол Украиныг доромжилсон хэрэг бөгөөд зөвхөн Майн сарын баярт зориулж тэгэх гэж байгааг хүлээн авахгүй, гал нэг зогсоовол 30 хоногоор зогсоох хэлэлцээр байгуулъя гэдгээ дахин сануулжээ. Чехийн Төрийн тэргүүн бэлтгэл генерал Петр Павел цэргийн өнцгөөс Орост ийм дүгнэлт өгчээ. “Байлдааны талбарт Орос хэзээ ч амжилт олохгүйгээр, Оросыг ялуулахгүйгээр бид Украинд бүх талаар туслах болно. Зэвсгээр хангах болно” гэжээ.
Хэдийгээр ийнхүү Европ эв нэгдэлтэйгээр Украины талд зогсож, хэрэв Украиныг алдвал (Орост эзлүүлбэл) дараа нь маш их өртөг европчууд төлөх болно гэдэг дээрээ санал нэгтэй байгаа боловч тэдний эсрэг Оросын гибрид дайн өдөр, цаг, минут зогсохгүйгээр үргэлжилнэ.
Оросын ганц удаагийн туршуул агент-хорлон сүйтгэгчид олноороо Европын эсрэг далд нууц террор үйлдэж байдаг тухай британийн The Guardian сонинд ноцтой нийтлэл тавигджээ. Европын аль ч улс орон, хотуудад оросын ийм хорлон сүйтгэгчид чөлөөтэй зорчиж яваа, тэд ганц удаагийн үйлдэл хийнэ–хорлон сүйтгэх, шатаах, гэнэтийн аваарь осол, аллага, хакер, цагаачдыг тухирах, дээрэм тонуул, авто машины осол гээд олон хэлбэрийг нэрлэжээ. Одоо Балтийн орнуудад оросын тусгай албад элсүүлэх ажлыг орос хэлт хүн амын дунд хийж, диверсантаар бэлтгэж байна. Тэд Орос руу ганц нэг удаа зорчих төдий хараанд өртөнө, дараа нь Telegram сувгаар харьцаж байгаад элүүлэн авна. Үзэл санааны шалтгаанаар, эсвэл мөнгө, шантаажийн дор элсэгдэнэ. Европын орнуудад ихэнхдээ Тelegram-аар элсүүлж ашиглаж байна. Цалин багатай, элдэв дарамттай мигрантууд бол элсэгдэх сайнхан бай нь болно. Telegram-аар агент элсүүлдэг байнгын ажиллагаатай албад ажиллана. Захиалга өглөө, хөлсөө авлаа, ганц удаагийн террор. Гэхдээ элсэгдсэн олон хүн улс хоорондын хорлон сүйтгэх, үймээн дэгдээх үйлдлийн зэвсэг болон ашиглагдаж хожим хуулийн цээрлэл амсах болно гэдгээ мэддэггүй–The Guardian.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл24
украйны фреедом орос хэл дээр уншаад худал суртал ухуулгыг үнэн гэж ойлгоод орчуулж оронцоглоод нийтлүүлээд байгаа номуун дарь ичихгүй юмаа нүүр хийх газар алгаа
Сайхаан сайхан,,,,украины ард түмэн,,,оросын фашизмыг бут цохин ялаад,,,мандан бадрах нь,,,,өглөө наран зүүнээс мандаад,,,,орой баруунаа жаргах нь гарцаагүйн ҮНЭН мэт,,,СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,
Өөрөө очоод буу бариад тулалдуул тэр алиалагчид тус болнодоо
“””Гүйх нохойд баах нохой саад””””гэж,,,би украинд очиж украины ард түмэнд төвөг болоод яахавдээ,,надтай надгүй оросын фашизмыг бут цохиж чадаад зогсохгүй орос орныг сүйрүүлж байгаа юм,,,чи харин хойшихноо гарч оросгахайнохойнууддаа булшны нүх ухахад нь туслалцаач,,,,чадал чинь хүрээд чамайг голохгүй бол ганц нэг орос эм хээлтүүлж,,,бөгспутин бууны мах бэлдэж өгөөч,,,за,,,чи ч дээ,,,чааваас,,,,,чадахгүйлдээ,,,,баран чуркагаараа дуудуулаад л барлаг дворник хийх байлгүйдээ,,,
ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЭЛБЭГ ХИЧНЭЭН ШАЛЬЧИГНААД ХЭРЭГГГҮЙ БИЗ ДЭЭ, ОРОС БОЛ ИХ ГҮРЭН
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРЛЯМ,,,,
Энэ хүүхэн мэдээллийн тэнцвэртэй байдал гэж оросын эсрэг бичигч.Украйн нөгөө тал нь биш юм шиг.
Чи өөрөө,,,,орос агаагынхаа тухай бичээч,,,
Одоо энэ ялалтын баярын парадан дээр нэг юм болж магадгүй ! Намайгхолоос буудчих аавын хүү бүхэл баруун болон укрианд байхгүй юм чинь гээд Путин цээжээ дэлгээд суугаад байна ! Хажууд нь Си дарга Лукашeнко хоёр сууна сум ирсэн ч хааж магадгүй хоёр ! Хойноос ирэх сумыг нь хойно нь суух Хүрэлсүх хаачих байх ! Яг үнэндээ Трамп золиг Укрианы талд байна гэдгийг Путин сая мэдэж авсан ! Одоо Трампад найдаж болохгүй бөгөөд зальдах л асуудал үлдсэн ! Эцэстээ цөмийн цохилт л өгч ухаан оруулахгүй бол өөр ямар ч юмаар ухаан орохгүй хүмүүс байгаа юм энэ укрианууд чинь ! Үүнийг Путин одоо л ойлгож эхэлж байна !
Сум бус дрон, нисэгчгүй онгоц шүү дээ
Эх орон гэдэг агуу зуйл. Эхорноо хамгаална гэдэг гавьяа. Оросын тер засаг "Агуу их эх орны дайны ялалт" гэж ярьдаг бичдэг. Эх орны дайн 1941-06-22 эхэлсэн. Гэтэл Дэлхийн 2-р дайн аль 1939 онд эхэлсэн. Тэгвэл негее "Аугаа эх орны дайны ялалт" 1944 оны дундуур дууссан. Харин дэлхийн 2-р дайн Европ-д 1945-05-09-нд, харин Дэлхийд еренхийдее 1945-09-03-д дууссан. Манай туухчид хеерхий дее.
Орост дайныг эсэргүүцсэн шүүмжилсэн хуулиар 5000 орчим хүүхэд хорих орос шүү ялаар шийтгэгдээд бна өөрсдийн ойр тойрны ах эцэгээ алдсан хүүхдүүд тэрүүгээр юу харагдаж бнаа гэхээр хүүхэдээ хүртэл матаж байгаа багш захирал нар манайд хэрэв тийм хууль хэрэгжвэл энэ бадарч тахар чойр ман өвгөн гээд маш олон мэдээлэгч нар ямар их хүн барьж өгч алдар гавьагаа дуурсгах бол оросын харгис цагдаа түүнийхээ дарга нь болно гээд хоорондоо маталцаад явж бхдаа тоохгүй шүү хүүхэдүүд нь эсрэг байгаа дайнд энд ийм улс байхч гэжүеийн үед ийм л хүмүүс монголчуудаа алж хядсан юм шүү орчин үеийн ногоон малгайтнууд эд хаанаас төрдөг яаж амьдарч чаддаг бнаа
Краснов жүжиж байна
Энэ зөнөг өвгөнийхөө учрыг олчих шийртэй орос залуучууд уул нь байгаа даа. Дэлхийг сүйрүүлж байгаа энэ оросыг буудчих юмсан.
bolj l ba8 2 taliin medeellee tawih
Цөмийн зэвсэгтэй тоталитар дэглэмтэй улстай муур хулгана болж тоглоод хэрэггүй харин Путин байгаа тулдаа цөмийн зэвсэг хэрэглэхгүй байж байна гашуун ч гэсэн бодитой үнэн шүү дээ
Цөмийн дайны хэнээтэн.
интернет сошиал платформууд. нэг хүн үхүүлсэн нэг хүн дээрмдэхэд тусласан бол дууслоо л доо.
барууны дотоод хорлон сүйтгэгчид колонийх нь цагаачид бүгдийг оросд тохох.
нөгөө роса чинь хаа байнаа л гээд нэхээд шаардаад байх шиг
Өөрсдөө украйн оросын хооронд яс хаясаар байгаад, фашистуудыг нь дэмжсээр байгаад дайн үүсгэчихээд одоо болохоор дайнаа зогсоо ч гэх шиг. АНУ ын дур зоргоор дайн үүсгээд эсвэл дайныг зогсоогоод байдаг юм гэж юу байдаг юм.
Битгий шаа
эх орны аугаа дайны гамшгийг биеэр туулсан өвөө, эмээгийн охид, хөвгүүд байгаа цагт орос хэзээ ч украйнд битгийн хэл тэдний холбоотнуудад ч ялагдахгүй.
Балай минь ээ,,,чиний эх орны дайн гээд байгаа,,,,дайнд,,,,бялрус украин улсууд хамгийн их хохирол амссан юмшүүдээ,,,тэртээ 80 жилийн өмнө болсон дайны ялалтыг нь яахаараа оросууд өмчилдөг билээ,,,,казак киргиз якут бураид нь яацын,,,зүгээр хэвтэж байгаа юу,,,чечень дагестан башкир мордвачууд яацын,,,,монгол тува яацын,,,оросоос бусад үндэстэн ястнууд нь байлдаагүй юмуу,,,