
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 5 /TASS/. АНУ-ын засаг захиргаа гадаадын кинонуудад 100 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэснийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу ням гарагт мэдэгджээ.
“Америкийн кино үйлдвэрлэл маш хурдан мөхөж байна. Бусад улс орон манай кино бүтээгчдийг, студиүдийг татахын тулд төрөл бүрийн урамшуулал санал болгож байна. Холливүүд болон АНУ-ын бусад олон салбар дампуурч байна.
Энэ бол улс орнуудын зохион байгуулалттай үйл ажиллагаа бөгөөд үүнээс шалтгаалан үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна. Энэ бүхнээс гадна, гадаадын улс орнууд манай улсад мэдээлэл, үзэл суртал түгээж байна. Тиймээс би манай улсад орж ирж буй болон бусад улсад үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулах үйл явцыг яаралтай эхлүүлэхийг Худалдааны яам болон АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгчид үүрэг болгож байна" гэж Д.Трамп мэдэгджээ.
Тэрбээр 185 улс, нутаг дэвсгэрээс АНУ-д нийлүүлж буй бүх бараанд татвар ногдуулна гэдгээ дөрөвдүгээр сарын 2-нд мэдэгдсэн билээ.
Үүнээс долоо хоногийн дараа татвар хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Ийм шийдвэр гаргасан нь улс орнуудтай худалдааны хэлэлцээ хийж буйтай холбоотой бөгөөд энэ хугацаанд 10 хувийн тариф түр хэрэгжинэ гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Америкийн ард түмэн монгол киног их үнэтэй үзэх нь. Хохь чинээ хохь чинь
монголд ануст үзүүлэх кино байгаа юмуу,соцын үеийн кино үзэл суртал таарахгүй,анархизмын "ардчилалын" үеийн кинонууд холливуудын муугаас муу хувилбар, хуулбарууд биз дээ???
Монгол киног тоож үзэхгүй оркоо.