Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар өнөөдөр (2025.05.04) Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж, тус сумдын авто замын барилгын ажлыг эхлүүллээ. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотын хатуу хучилттай авто замын үргэлжлэл 15.6 км авто замын төсвийг энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ийнхүү өнөөдөр барилга угсралтын ажил эхэлж байна.
Тус авто зам нь аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих бөгөөд 2026 оны 8 дугаар сард ашиглалтад орох юм. Есөнбулаг сум доторх хатуу хучилттай авто зам нь 6 багийг хамарсан ба ашиглалтад орсноор сумын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Шинэ замаар иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд хүрэх боломж сайжирч, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбарууд ч сэргэх юм. УИХ-ын дарга уг авто зам нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус ирээдүйн хөгжлийн гарц, бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдгийг тодотгов.
Ирэх жилүүдэд Говь-Алтай аймгийн сумдыг аймгийн төвтэй холбох ажлын хүрээнд Алтай-Бургастай чиглэлийн авто замын зураг төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил амжилттай болсон байна.
Уг зам ашиглалтад орсноор Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв барих ажил ирэх жилүүдэд эхэлнэ. Ингэснээр Говь-Алтай аймаг авто зам, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбар хөгжих боломж нээгдэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл22
Шалгаж шоронд хийх ёстой. Монголд гэмт хэрэгтэн улс удирдаж байна.
УИХ-ын даргад хаа байсан авто зам ямар хамаа байнаа??? Төөрсөн балайг татаж аваач!
Говь-Алтай руу төмөр зам тавьж хурдан галт тэргээр удахгүй аялах болно гэж энэ нүүрсчин хулгайч сонгуулийн үеэр хуцаад явж байсан. Яасан бэ?
замгүй байсан ч болохоор сайхан тэгш газар байна доо.
Монгол Улсын төрийн дээд эрх барих институци йг удирддаг хүн ингээ л нэг орон нутгийн үасаг захирганы хорооны дарга шиг аашлаад явах юм доо !
Амарбаясгалангийн үг үйлдэл бүхэн нэг л сонин
Дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд монгол улс хиймэл оюунд хүссэн хүсээгүй орохоос өөр аргагүй. Шүүмж байж л байдаг
Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Хэрвээ хэрвээ гэж байсан бол утгагүй болно
Төмөр зам тавихгүй. Үнэ цэнэгүй боллоо
Онигоо болж дээрэлхүүлэхүү дээ.
Том хүн галт тэргээр явахаар буян барагддаг
Эрэгтэй хүн эрэгтэйгээрээ байвал тестостерон өндөр байгаагын шинж
Халхавч халх үндэстэн
Трассыг мэдрэмжгүй гаргахаар дор нь уур нь хүрээд ажлаас нь халдаг
Уб дарханы замын дархан явах хэсэг дандаа хурд сааруулагчтай ядаргаатай болгож
Бид тоомжиргүй амьдарснаас амьдралын нандин юмийг нүдээ аниж хайхралгүй өнгөрөөсөн байдаг.
Матрикс бол бурхан багшийн номлол
Казакстан гэж улс түүхэнд байгаагүй
Анхны уурын галт тэрэг явж эхлэхэд хүмүүс талархаж байсан
Нүгэл бага хий гэхээр огт нүгэл үйлдэхгүй бай гэсэн үг биш.
Нарийн юм
Фү яаогийн домог кинонд хүннү ёс гардаг