Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэхэд Цэрэг, агаарын цэргийн атташегаар томилогдож буй хошууч генерал П.В.Петрунин, албан үүргээ хүлээлгэн өгч буй хурандаа П.Г.Анисов нарыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ЗХЖШ-т хүлээн авч уулзсан юм.
Уулзалтаар ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба хурандаа П.Г.Анисовт Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа бидэнтэй үр дүнтэй хамтран ажиллаж, түүхэн найрсаг харилцаатай Монгол, Орос хоёр орны цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн бүх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, цаашдын албанд нь амжилт хүслээ.
Хошууч Б.ЗОЛЖАРГАЛ
Сэтгэгдэл0
Хөрш улсууд уулзаж байхад яахав, болж байна. Харин хуучны зөвлөлтийн буу сум сэмээр өгч хэрэгт холбогдохгүйгээ мэдэж байгаа байлгүй
Хөрш оронтойгор эвтэй найртай байхаа бодолгүйл яахав,,,гэхдээ л гэнэт бөмбөгдөж пуужиндаад алж хядаад эхэлдэг тун ч хэцүү хөршдөө,,;
F Russia
Манайд хадгалагдан үлдсэн танк, хуягт, их бууг сумны хамт өгчихөөч гэж гуйж байгаа биз.