X зууны эхэн үед Украин Улсын өнөөгийн газар нутагт Украинчуудаас гадна еврей, орос, польш, немц, татар үндэстнүүд зонхилон аж төрдөг байсан бол XX зуунд Зөвлөлт засгийн хүн ам зүйн бодлогын үр дүнд үндэстний бүтэц өөрчлөгдөж оросууд нэмэгдсэн. 1920 онд хүн амын 10 хүрэхгүй хувь нь оросууд байсан бол 1980-аад онд 20 гаруй хувь болж нэмэгдсэн байдаг. 1992 онд 51.7 сая хүн амтай байсан тус улс 2022 он гэхэд 41.7 сая болж буурсан байдаг. Үүний гол үндэс нь хүн ам цагаачлалын асуудалтай холбоотой. Украины нийт хүн амын 43-46% нь орос хэлийг хэрэглэдэг. Тоон үзүүлэлтээр авч үзвэл, Крымд 97%, Днепропетровск 72%, Донецк 93%, Запорож 81%, Луганск 89%, Николаевск 66%, Одесс 85%, Харьков 74% нь тус тус орос хэлээр ярьдаг. Крым 2 сая, Донецкийн Бүгд найрамдах улс 4 сая, Луханскийн Бүгд найрамдах улс 2 сая, Харьков 2.6 сая, Днепрпетровск 3 сая хүн амтай.
Яагаад Крым, Донецк, Луганск гээд байгаа шалтгаан нь энэ.
1991 онд ЗХУ задрахад Украин, ОХУ нь өөр өөрсдийн бие даасан тустаар улсуудаа байгуулж, цаашдын хөгжлийн замаа сонгосон бөгөөд цөмийн зэвсгийн статусыг ОХУ хадгалж үлдсэн. Зөвлөлтийн орнуудын шилжилтийн бүхий л хүнд үеийг Орос ч, Украин ч туулсан. ОХУ- ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн орнууд болох Украин, Беларусь, Казахстан нь ОХУ-ын хувьд харилцааны амин чухал субъектүүд. Учир нь эдгээр улс нийлээд 200 гаруй сая хүн амтай зах зээл. Нэмээд Төв Ази, Кавказын нурууны улсуудыг оруулбал 250 гаруй сая буюу АНУ-д дөхөж очих хэмжээний Зах зээл. Эдгээр улсгүйгээр ОХУ нь маш хүндэвтэр байдалд орох болно хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг. Эдгээр улсуудыг өөрийн нөлөөнд, холбоотны хэмжээнд байлгах нь Оросын гадаад бодлогын нэн чухал асуудал. Үүнд нь 2004 оноос хойших Украины үйлдлүүд шууд болон шууд бусаар харшилж эхэлсэн. ЗХУ тэргүүтэй социалист систем задарснаар ОХУ, Өрнөдийн хоорондын жийргэвч бүс болох Зүүн Европын орнууд Өрнөд рүү хандаж НАТО-гийн гишүүн болцгоосон. Ингэснээр Өрнөд, Оросын хоорондын жийргэвч бүсийн тогтолцоог хуучин Зөвлөлтийн Бүгд найрамдах улс болох Молдав, Украин, Гүрж, Балтийн тэнгисийн ойр орчмын улсууд мөн Кавказын нурууны улсууд гүйцэтгэх болсон. Энэ л бүсэд Орос, Өрнөдийн орнууд хоорондын далд өрсөлдөөн эхэлсэн. Энэхүү өрсөлдөөн нь Украиныг өөр өөрсдөдөө зөөлөн жийргэвч байлгах нь улс төр, эдийн засгийн бодлогоор тодорч эхэлсэн. 2004 оноос Балтийн тэнгисийн орнууд НАТО-д элссэнээр жийргэвчүүд бүр ч асуудал дагуулж эхэлсэн ба ОХУ нь НАТО-той шууд хиллэх болсон. 2008 онд Украин болон Гүрж Улс НАТО-гийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамрагдах хүсэлтээ гаргасан юм. Энд хамрагдсан улс нь уг эвсэлд элсэх бүрэн боломжтой гэсэн үг. 2009 онд “Восточное партнёрство" (Дорнын түншлэл) хөтөлбөрийг боловсруулж, үүндээ Украин болон хэд хэдэн улсыг улс төр, эдийн засгийн хүрээнд хамруулах чиглэл гаргасан бөгөөд үүгээрээ Украинтай илүү дотно харилцааг бий болгосон. Энэ үеэс л Украин нуруугаа харуулах нь гэсэн ойлголт Орост бий болж эхэлсэн.
ОХУ болон Украин хоорондын дайн /ОХУ нь Цэргийн тусгай ажиллагаа ч гэж нэрлээд байгаа/ нь анх Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны 2 дугаар сарын 24-нд ард түмэндээ хандаж Украин Улсын Донбасс хотод тусгай байлдааны ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэнээр эхэлсэн юм. Уг ажиллагааны гол зорилго нь оросууд элэг нэгт ахан дүүсээ доог тохуу, хүчирхийлэл, хоморголон устгал, доромжлолоос хамгаалах байсан юм.
Өнөөдрийг хүртэл хэдийнэ нэг жил гаруй хугацааны турш тус ажиллагаа нь үргэлжилж байна. Энэ нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэлүүд улс орон бүрт харилцан адилгүйгээр нөлөөлөх болов. Харин манай улсын хувьд харьцангуй мэдрэг байна. Өөрөөр хэлбэл ОХУ нь Монгол Улсын хойд хөрш, гадаад худалдааны томоохон түнш орон тул шууд бус байдлаар нөлөөлөх үзэгдэл ажиглагдаж байгаа юм. Тухайлбал бараа, материал, түүхий эдийн олдоц муудах, тээвэр ложистикийн саатал гарах, гадаад төлбөр тооцоо гацах зэрэг шууд нөлөөлөл зах зээлд үүсэж байна. Ийнхүү түүхий эдийн хомсдол, тээвэрлэлтийн өртөг нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгаануудын нэг болов.
ОХУ-ЫН УКРАИН УЛСАД ЯВУУЛЖ БУЙ ЦЭРГИЙН ТУСГАЙ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН БЭ?
ОХУ-Украины дайн түүнээс үүдэлтэйгээр АНУ болон Европын улс орнуудаас тавьсан эдийн засаг санхүүгийн хориг арга хэмжээ нь дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх нийлүүлэлтийг бууруулж, үнийн өсөлтөд хүчтэй нөлөөлж байна. Экспортын хувьд ОХУ байгалийн хий, улаан буудайн 18 орчим хувь, газрын тосны 13, наран цэцгийн тос, бордооны тус бүр 15, хөнгөн цагаан болон зэсийн 10 орчим хувийг тус тус бүрдүүлдэг. Харин Украин Улс дэлхийн наран цэцгийн тосны экспортын 55, эрдэнэ шишийн 18, улаан буудайн 10 орчим хувийг дангаар эзэлдэг. Украинд эдгээр ургамлуудыг тариалдаг гол бүс нутгийн нийт тариалангийн 70 орчим хувь нь дайны хөлд өртөөд байгаа юм. Үүнээс улбаалж 2020 оны тариалалт муу, ургацаар дамжуулан эдгээр хүнсний нийлүүлэлт ирэх онд тааруу байхыг илтгэж, нөөцлөлт хүлээлтээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж байгаа юм. ОХУ нэг өдөрт 6,6 сая баррель газрын тос экспортолдог, ОХУ болон Украин Улс хамтдаа дэлхийн улаан буудайн зах зээлийн 30 хувийг бүрдүүлдэг. Мөн наран цэцгийн тосны худалдааны 70 хувийг эзэлдэг. Иймд дайнаас үүдэн ийм их хэмжээний нийлүүлэлт дэлхийн түүхий эдийн зах зээлд буурснаар үнийн өсөлт Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд огцом өсөж байна. Нийлүүлэлт буурснаас болж байгалийн хийн үнэ түүхэндээ хамгийн оргил үнэдээ хүрсэн бол үр тарианы үнэ сүүлийн 10 жилд байгаагүй өндөр үнэд хүрсэн юм. Ковид-19 цар тахлаас үүдэлтэй ложистик, тээврийн зардлын өсөлт дэлхийн үнийн өсөлтөд тусгалаа олоод байсан бол одоо дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдол дэлхий дахинд хүнд цохилт болоод байна.
УКРАИНЫ ХЯМРАЛ БА ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ
Украины үндэсний эрх ашиг гэдгийг том утгаар нь тус улсын тусгаар тогтнол баталгаатай, газар нутаг нь бүрэн бүтэн байх, үндэсний хэл соёл, шашин шүтлэгээ хамгаалж хөгжүүлэх, иргэдийнхээ аюулгүй, сайн сайхан аж төрөх нөхцөлийг хангах, дэлхийн олон улс оронтой энхийн харилцааг хөгжүүлэх зэргээр тоймлож болно. Эдгээрийг зөрчсөн аливаа үйлдэл нь Украины үндэсний эрх ашигт заналхийлсэн буюу хор хохирол амсуулсан хэмээн үзэж бүхий л аргаар, түүний дотор цэрэг, зэвсгийн хүчээр хамгаалах учиртай.
Гэтэл өнөөдрийн байдлаар уг цэргийн тусгай ажиллагаа (дайн) эхэлснээс хойш Украин Улсад хүн ам, цагаачлалын томоохон хямрал үүсгэсэн юм. Албаны хүмүүсийн хэлснээр 8 сая орчим иргэн эх орноосоо дүрвэж, 9 сая хүн дотоод шилжилт хөдөлгөөн хийжээ. Гадагшаа дүрвэгсдийн дийлэнх хувь нь Европын холбооны улсыг зорьсон.
Өнөөдрийн хямралын үндэс нь Крымийн аннекси. Учир нь Украины үндэсний эрх ашиг шууд зөрчигдсөн нь харагдаж байгаа. Яагаад Крымийн асуудал үүссэн бэ? Крымийн асуудалд тайлбар хийхийн тулд уг асуудал үүсэхийн өмнөх буюу тухайн үеийн олон улсын харилцаанд анализ хийх ёстой. 1997 онд Орос, Украины хооронд найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн тухай гэрээг байгуулж, 1999 онд хүчин төгөлдөр болгосон. 1994 онд ОХУ, АНУ, Их Британи нь Будапештэд болсон олон улсын уулзалтаар Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, батлан даахаа баталгаажуулсан. Түүнчлэн 2 улсын хоорондын хил хязгаараа хүлээн зөвшөөрсөн гэрээ ч бий. Эцэст нь дүгнэхэд Орос, Украины дайн эхэлснээс хойш албаны эх сурвалжуудын мэдээлснээр ойролцоогоор доод тал нь 5000 орчим энгийн иргэн амь насаа алдаж, 7000 гаруй энгийн иргэн шархдаад байгаа бөгөөд бодит хохирол үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай байгаа юм. ОХУ болон Украин Улс хоорондоо гурван ч удаа дайныг зогсоох уулзалт, хэлэлцээрийг зохион байгуулсан боловч хараахан үр дүнд хүрэхгүй байгаагаас авч үзвэл ОХУ болон Украинд өрнөж буй дайн нөгөө талаас цэргийн тусгай ажиллагаа нь ойрын хугацаанд дуусахгүйгээр үл барам цаашид улам ширүүсэх, сунжрах, олон улсыг хамрах магадлал өндөр байгаа юм. Мөн олон улс ялангуяа барууны орнууд болон томоохон аж ахуйн нэгжүүд дайныг шүүмжлэн эсэргүүцэж байгаа бөгөөд Украинд цэрэг зэвсэг, бусад төрлийн тусламж явуулахаас гадна ОХУ болон Беларусь Улсад эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа юм.
Ахлах дэслэгч Г.ИТГЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Ахлах дэслэгч хошногоны нүх
Ахалдаг дэслэгч г итгэлт сайхан бурдаг хэвээрээ л байнадаа,,,,
Багад нь сайн зодцон нохойн гөлөг шиг эзнийхээ өмнө сүүлээ шарвасан нөхдүүд их байхынмаа
Киёвийн хүн амын 30 хувь нь бас оросууд юм эд нар дайн эхэлсэнээс хойш хавчигдаад ихэнхи нь зайлсан ! Энэ дайн Путиныг алагдсаны маргааш л шууд зогсоно ! Бүх бурууг Путинд чихээд Орос Донбассаас цэргээ гаргана ! Бүгд л Путиныг үхэхийг хүлээгээд байна ! Путин минь үхэж болохгүй шүү !
яажччадахгүй болохоор Путинийг үхээсээгэж мөрөөдөх л үлдсэн дээ. Байгалийн хуулиар хэн хүчтэй нь илүү том орон зай эзэмшинэ. . сул орон зай баыхгүй бол өөр нэг хүчтэний эзэмшлээс схлгаж авах болно. тэгэхээр юу болохо вэ . дайн
Аз болоход чиний Халзаадай чинь тийм ч залуухан тугал биш юм даа. 70 гарцан Халзаадайд одоо сайндаа л 12 жилийн хугацаа байгаа биз. 12-15 жилийн хооронд 47 сая хүн амтай Укриан улс сөнөж устана гэж хэзээч үггүй.
Путлер минь хурдхан үхэж дэлхийг нэг амраагаач !!!
Энэ дайн бол хэзээч дуусахгүй далд үргэлжлэн ирсэн. Цаашид бүүр их дайн хийнэ. Цөмийн бөмбөг унагааж том том хотыг нь балгас болгоно. Японы хирошима шиг, нагасаки шиг болгох хэрэгтэй. Оросын өмнө олон зүйл ярихгүй. Америкийн хядаж байсан түүхийг мартаагүй бол цөмийн бөмбөг бол дайны зэвсэг мөн. Цөмийн зэвсэгээр дайн хий. Америкийг цөмдөх бэлтгэлээ ханга. Хар хүний төлөө шар хүн гэгчээр тэд амьд явах сонирхолтой бол украйныг дэмжиж чадахгүй болно. Америкийн ард иргэдийг аюулд оруулах эрх Байден мэтийн зөнөг өвгөнд байхгүй. Байденгийн гэр бүлийн төлөө америкийн татвар төлөгчид зовох ёсгүй. Таварынхан мөнгөөр украйныг тэтгэх ёсгүй. Дайн бол зүгээр л зодоон юм. Америкийг зодоод байгаа юм алга. Мангар биш бол америкийн мөнгөөр Байденийг тоглуулж болохгүй.
ХҮНИЙ МӨНГӨНД БҮҮ САНАА ЗОВ ККК ӨӨРӨӨ Л ОЛИГТОЙХОН МӨНГӨТЭЙ БАЙХАА БОД ККК МОНГОЛСКИЙ ДУРАК БАРАН ККК
герман японы молигууд: нэг порт артурт усан хаалга хаагаад ус агаар хуурай газраар бөмбөгдсөн молиго хоёр герман ленинтэй версалын гэрээ хийж молигодсон Гурав герман гитлер сталиныг найрамдлын гэрээ хийж молигодсон ДӨРӨВ ану англи дайн дуусч байхад хоёрдугаар фронт нээж крымийн ялтын гэрээ статусаар молигодсон ТАВ украйны тагнуул хрущев СТАЛИНЫ нэр хүндэд халдаж ЗХУКН тогтоол гаргаж дайнд СТАЛИН ялалААГҮЙ ЮМ ШИГ үгүйсгэж АӨШӨӨ ДУРСГАЛУУДЫГ буулгаж крымийг украйнд өгч молигодсон ЗУРГАА германы урвагч тагнуул горбачёв СТАЛИНЫ германыг баруунд өгч хүчирхэг болгож хэрэм нурааж берлингийн хэрэм шиг ЗХУ-ыг нурааж молигодсон ДОЛОО варшавын гэрээ устаж НАТО үлдэж балтийн улс грузий финлянд соц орнууд элсэж дорно зүгт тэлэхгүй гэж гэрээ хийчихээд тэлж өргөжүүлж молигодсон НАЙМ ёвроп америктай хамтран гадаад байгаа орсын хөрөнгө хүмүүст ба орос улсыг боймлон арав гаруй ЭЗ улс төр санхүү технологийн САНКЦ тавьж
ХАЖУУ АЙЛЫН ЧИНЬ ХҮН ХЭН НЭГЭНД МОЛИГДУУЛАХАД ЧАМД ЯМАР ХАМААТАЙ БОЛЖ БАЙНА АА ДУРАК МОНГОЛЬСКИЙ БАРАН МИНЬ ККК БЛЯДЬ
молигодсон ЕС украйн цөмийн зэвсэггүй хэзээ ч зэвсэглэхгүй оростой эрх тэгш орсын дэмжлэгээр хөгжинө гэж гэсэн төх засгийн эргэлтийг хийж арван дөрвөн онд нацистуу националистууд шовинистууд барууны сектор АЗОВ-чууд засгийн эрх авч орос хэлтэй доибаассын орсуудыг алж эхэлсэн улаан армийн хөшөө дурсгалуудыг хөнтөрч буулгаж молигодсон АРАВ герман орсоор байгалийн хийн хоолой хийлгэж мөнгийг нь бараад дэлбэлж их хохирол үзүүлж молигодсон АРВАН НЭГ герман украйн минскийн гэрээ гэдгээр орсыг найман жил хуурч домбаасыг окоп блиндаж бетон бункер командын байр нууц хоргодох далдлах байр зэвсгийн дхлд агуулах барьж зэвсэг хоол хүнсээр хэдэн жил байлдахаар цаг хожиж молигодсон АРВАН ХОЁР герман укранд НАТО зэвсэг өхгүй гэчихээд хас тэмдэгтэй германы танк бөмбөгдөгч огшоц сая сая ураны хольцтой сум дрон их буу ПВО пуужингийн довтолгооноос хамгаалах танк сөнөөгч өгч молигодсон ----------------ХОРЬ
УКРАЙН НЭГЭНТТУСГААР ТОГТНОСОН УЛСЫН СТАТУСТАЙ, НҮБ-ИЙН БҮРЭН ЭРХТ ГИШҮҮН ТУЛ ТОГТООСОН ХИЛ ХЯЗГААР, ГАЗАР НУТГАА ХАМГААЛАХ НЬ ШУДАРГА ЮМАА. ОРОС БУРУУТАЙ. ГАЗАР НУТАГ ДЭЭР НЬ ХЭН ЯМАР ХЭЛТЭН АМЬДАРЧ БУЙГААС ҮЛ ХАМААРЧ НЭГЭНТ ТОГТООЖ ГЭРЭЭ БАЙГУУСАН БОЛ ТЭРНИЙГЭЭ ХАМГААЛАХ НЬ НЬ УКРАЙНЫ ЗӨВ ШҮҮДЭЭ
НӨХДӨӨС асууяьяа. Яааг оросууд гэж хэнийг хэлээд бн. МЭДМЭЭР бн. Мундагууд хэлээд өгөөч.
ИДИ НА ХУЙ
Итгэлтэй хуцдаг илжиг байна,,,
Ийм балайнууд цэрэг хамаандалдаг байх нь байншдээ,,,энэ нөхөр итгэлт ,,,,зайлуул,,,энд тэнд энхийг сахиулах тусгай ажиллагаанд явж үзээгүй юм шиг байна,,,үзсэн бол жаахан нүд тайлагдсан дэслэгч байх байлаа,,,нөхөр ахлах дэслэгч итгэлтэд зөвлөхөд"""чи энд ингэж балайрч байхаар бахмутруу вагнэрын цэрэгт яваач,,,,гоожуураа,,,
Украин гэж улс байгаагүй.
СЛАВА УКРАИН
БХЯ-ны хэн нэгэн генерал хурандаагийн арын хаалганы хүүхэд л аавынхаа нөлөөгөөр ОХУ-д цэргийн сургууль төгсөж ирчихээд анги салбарт очихгүй БХИС болон БХЯ, ЗХЖШ-т л бүгэж үлдээд ажил хийсэн дүр эсгэж орос хэлнээс нэг юм орчуулаад л тавьсан байна.
ДУРАК МОНГОЛЬСКИЙ БАРАН ИДИ НА ХУЙ БЛЯДЬ СУКА
оросын фашизмаа өмөөрөөд наачихсан Ахлах дэслэгч шиг анализ хийдэг оросын генералуудаас болж дэлхийд 2т ордог оросын арми Украйны баатруудад хядуулаад дуусч байна Одоо Украйнчууд давшилтын бэлтгэлээ хангах гэж оросын ар талд цохилт өгч байна мөн оросын нутаг дэвсгэрт путиний эсэргүүцэгч партизанууд БХЯ ны чухал үйлдвэрүүдийг галдан шатаах цахилгаан шон дэлбэлэх төмөр замын царигийг тэсэлж эвдэж байна Украйны дронууд оросын нутагт цөмөрч шатахууны сав байрласан газаруудыг бөмбөгдөж шатааж байна Моксва хавиар украйны дронууд тагнуул нисч байна Ийм л юм болж байна Манай арми орос школоос хурдан салахгүй оросын армийн араас орж сүйрнэ шүү
ЧИ ЯГ ҮНЭН ХЭЛЛЭЭ ОРОС ШКОЛЬ ОДОО ЯВАХАА БОЛЬСОН ХҮНЭЭ ОРОСД СУРГАХ ХЭРЭГГҮЙ
Yamarch tohioldold Mongol uls undestenii erh ashig 1d baih yostoi busdiin asuudal 2t yorin sots setehuigeesee salah heregtei hen bidniig hogjuulne gej boddog yum bol bid oorsdool bugdiig biteene ukrainii huvid Yanakovichiig hurtel orosiin taliig barisan er baisan tuunees hoish ukrainuud ooroo oorsodiigee medej baruuntai ijil tuvshind ochihiig hussen enen orosod taalagdaagui harin manaid olonhin esregeeree busdaar tejeelgej hamgaaluulah bool buyu ulnii setehuitei