ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Хирошима хотноо ирэх долоо хоногт болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож магадгүй талаараа үг цухуйлгажээ.
Ж.Байден Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай дефолтоос зайлсхийхийн тулд улсын өрийн дээд хязгаарыг өсгөх эсэх асуудлаар санал зөрөлдөх болоод байгаа юм.
Ж.Байден мягмар гарагт Конгрессын удирдлагуудтай уулзах үеэрээ хамтран ажиллахыг уриалсан байна. Гэвч уулзалтын дараа К.Маккарти, Засгийн газар өрийн таазыг өндөрсгөхийн хүсэж байгаа бол зардлаа үлэмж хэмжээгээр танах ёстой хэмээн хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хирошимаг зорихгүйгээр цахимаар оролцож магадгүй хэмээгээд, хэлэлцээний байдлаас хамааран ямар шийдвэр гаргахаа шийднэ гэсэн байна.
Тэрбээр нэг хоногийн өмнө хэлэхдээ, айлчлалыг цуцалж “магадгүй, гэхдээ ийм магадлал бага” гэж байв. АНУ зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй гэж тус улсын Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдсэн бөгөөд Ж.Байдены хувьд уг асуудлыг хамгийн чухал зүйл гэж тодорхойлоод байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Zunug bulai bolj baigaa haana baigaagaa ch medehgui tuuniig Ukraine nii dainiig hiihed l ashiglaj ba 2018 ond Ukraine g orosiin esreg ashiglah orosiig zadlah dollars ezediin tusul undsende butelguitsen
Америкийн засгийн газар ялангуяа ардчилсан намын засгийн газар банк санхүүгийн эздийнхээ үгээр инфляци өсгөж хүмүүсийг эх орноос нь дүрвүүлэх алхамыг хийж байна.