sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. “Twitter” компанийн шинэ гүйцэтгэх захирлыг олсон тухайгаа Илон Маск пүрэв гарагт мэдэгдсэн боловч түүний нэрийг дурдсангүй. 
“Х/Twitter-ийн шинэ гүйцэтгэх захирлыг ажилд авснаа мэдээлэхэд таатай байна. Тэрбээр зургаа орчим долоо хоногийн дараа ажилдаа орно” гэж И.Маск “tweet” хуудсандаа  бичжээ.
 
 
 
Түүнчлэн И.Маск удахгүй нийгмийн сүлжээнийхээ технологийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал болж бүтээгдэхүүн, програм хангамж, системийн үйл ажиллагааг хянана гэдгээ мэдээлсэн байна.
 
 
 
 
2022 оны 10 дугаар сарын 7-нд И.Маск 44 тэрбум ам.доллароор “Twitter” компанийг худалдан авсныхаа дараа тус компанийн гүйцэтгэх захирал болсон юм.  Тэрбээр удалгүй 12 дугаар сард “энэ ажлыг авах хүн олдсон даруй” гүйцэтгэх захирлын ажлаа өгнө гэж мэдэгдсэн билээ. 
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг