sonin.mn
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байлдааны сөнөөгч онгоцны эскадриль, байлдааны сөнөөгч онгоцны засварын төв, нислэгт үйлчлэх батальоны бие бүрэлдэхүүн нислэг, нислэгийн аюулгүй байдал, нислэгийн урьдчилсан бэлтгэлийг хангаж, “Буянт-Ухаа” районд сургууль дадлагын нислэгийг гүйцэтгэлээ. 
 
Тус өдөр Батлан Хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон албаны бусад бүрэлдэхүүн нисгэгч, инженер техникч, нислэгт үйлчлэх бие бүрэлдэхүүнтэй уулзаж, нислэгийн үйл явцтай танилцан сөнөөгч онгоцны үзүүлэх нислэгийг үзэж сонирхсон юм.       
         
Байлдааны “МиГ-29” сөнөөгч онгоцны нисгэгчид агаарт нислэгийн дасгалуудаас чадварлаг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа ахиулсан сургууль дадлагын нислэгүүдийг амжилттай гүйцэтгэлээ. Ташрамд дуулгахад Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисгэгчид Монгол Улсад “Нисэх хүчин” үүсэж хөгжсөний 98 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үзүүлэх нислэгүүдийг гүйцэтгэх юм. 
 
ХОШУУЧ А.БААСАНПҮРЭВ
 
 
May be an image of 2 people and aircraftMay be an image of 5 people and aircraftMay be an image of 3 people and helicopterMay be an image of 3 people, helicopter and text