sonin.mn
Галт тэрэгний цонхоор харж явсан 24 настай хүү:
 
"Ааваа, ард хоцорч байгаа моддыг хараач"гэж орилох шахам хэллээ. Үүнийг сонссон аав нь, мөн зэргэлдээ сууж явсан залуу хосууд 24 настай залуугийн гаргаж буй хүүхэд шиг аашийг өрөвдөнгүй харж инээмсэглэлээ.
 
Залуу гэнэт "Ааваа, үүлс бидэнтэй уралдан жирэлзэж байгааг хараач" гэж уулга алдлаа. Үүнийг харсан залуу хос өвгөнд "Та яагаад хүүгээ сайн эмчид аваачдаггүй юм бээ" гэв.
 
Өвгөн инээмсгэлээд "Тэгсээн, бид дөнгөж эмнэлгээс буцаж явна. Миний хүү сохор байлаа. Дөнгөж хараа орчихоод явж байгаа нь энэ." гэлээ.
Сургаал- Хүн болгон өөрийн туулаад ирсэн замтай. Жинхэнэ учрыг нь мэдэхгүй байж тэднийг битгий дүгнэж бай.
 
Эх сурвалж: “Ганзам” сонин