Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаан 2022 оны 8-р сарын 26-ны өдрөөс эхэлж, өнөөдөр /2022.08.29/ үргэлжиллээ. Тус хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэв. Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшсэн. Нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжлээ.
Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгож, тэрбээр анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд ахлан ажилласан. Харин одоо тус бодлогын чухал хэсэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл болон бусад стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байна.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд захирамж гарган Засаг даргаар батламжлах юм.
Сэтгэгдэл0
Түүх мэдэхгүй худлаа мэдэмхийрч байна. 1931 онд Засаг захиргааны шинэчлэлтээр Цэцэрлэг мандалын уулын аймаг Архангай аймаг болон өөрчлөгдөн байгуулагдахад Чоймболын Ханд гэдэг эмэгтэй Архангай аймгийн анхны даргаар сонгогдон ажилласан. Ч.Ханд хожим нь НТХ-ны Эмэгтэйчүүдийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Яах вэ .Сүүлийн 30 жилд шинэ хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм бгуулсаны анхных бж яагаад болохгүй гэж Харин ч урдах зуслан дарга нараас илүү ажиллах нь тодорхой бна даа.Амжилт хүсэн ерөөе Болормаа даргад
Архангай гээд л нэг юм хуцаад байх юм, тэгээд яадаг юм, тийм чухал юм уу
Зөв Амжилт
БАЯР ХҮРГЭЕ
Оюукагийн үёд эмэгтэйчүүд мандан бадарна л да !
Kovidiin vaktsin oruulj ard irgeded turshilt hiihed golloh uureg guitsetgesen uchraas aimgiin zasag darga bolgoj baigaliig suitguuleh ih uureg huleelgejee gej oilgoloo.
za ajilaaa gaylalzuulaad ogoorei anhnii bvhen saihan shvv
Энэ шинэ дарга хир зэрэг агуулгатай хүн бол оо, хэрэв Монголынхоо түүх соёлоо ёс уламжлалаа мэддэггүй зөвхөн хэлбэр хөөгч бол түүнээс нэг их юм гарахгүй дээ.
Баяр хүргэе. Анхны юм болгон адармаатай, таатай, гайтай, бэрхшээлтэй байдаг даа. Бүхнийг амжилттай давахыг ерөөе.
Hobdod manai nytgiin eryyl mendiin said baisan Punzag gyai 1925n ond ochij baij bilee!!!!aimagiig ni tohinuulan gegeereliin yamanaas tomilolttoi?....
ЭМЭГТЭЙ АЙМАГ?
Амьдрал мэдэхгуй, барууны хэдэн диплом цаастай улаан шоучид хэтэрч бнаа!!!
Нуруунд нь газрын зураг байна лээ
Ха ха эмэгтэй аймаг гэнэ ээ