Энэ жилээс их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө тодорхой хэмжээнд нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Монгол улсын их сургууль сургалтын төлбөрөө баталсан байна. Тус сургуулийн төлбөр өмнөх жилийнхээс дунджаар 16,7 хувь буюу дараах байдлаар нэмэгджээ.
Шинээр элсэгчид,
-Эдийн засаг, бизнесийн хөтөлбөрүүд 2.177.000 төгрөг
-Мэргэжлийн хөтөлбөрүүд 1.877.000 төгрөг
-Суурь хөтөлбөрүүд 1.637.000 төгрөг
-Орон нутгийн сургуулиуд 1.280.000 төгрөг
Үргэлжлүүлэн суралцагсад,
-Эдийн засаг бизнесийн хөтөлбөрүүд 1.427.000 төгрөг
-Мэргэжлийн хөтөлбөрүүд 1.397.999 төгрөг
-Суурь хөтөлбөрүүд 1.367.000 төгрөг
-Орон нутгийн сургуулиуд 1.280.000 төгрөг байх гэнэ.
Энэ хичээлийн жилд тус сургуулийн оюутны байрны төлбөр 350.000 төгрөг болжээ.

Сэтгэгдэл0
MUIS jil bolgon surgaltiin tulburuus gadna suuri huraamj gej 100000 tugrug avdag ene yamar uchirtai huraamj yum boloo hariult avmaar bna
surgaltiin tulbur nemehee boliochee. Hen ene ih undur une tulj surah yum be? Zaluu surch bolovsroh ermelzeltei hun burt bolovsrol oloh erhiig ni olgoochee. Bidnii ireedui oyunlag baih tusmaa bidend saihan amidrah tsag ulam oirtono gedgiig uhamsarlan oilgomoor baih yum. Surgaltiin tulburiig usguj baigaa ni mongold surch bolovsrol ezemshih gej ermelzej bui zaluu humuusiin husel muruudluur naimaa hiij mungu oloh gesniig l haruulaad baina. Oyunlag setgelgee manai ih surguuliudiin udirdlaguudad dutagdaad baih shig. Tun haramsaltai baina. Oyutnuud handaj helehed uursdiinhuu erh ashgiin tuluu, uursdiin niigemd ezleh bair suuriinhaa tuluu uuniig eserguutseh heregtei!!!
төлбөр нэмсэн нь зөв. Тэгээд зөвхөн сурах чадалтай нь сурах хэрэгтэй. Сурах чадалгүй мөртлөө баян бол яаая гэхэв, 4 жил гиеүрнэ л биз. Сурч чадсан нь төлбөрөө эргүүлээд дор нь олчихно.
Хүүхдийн цэцэрлэг сард 350 мянга, жилд гурван сая. Эсвэл орон сууцны жилийн түрээс 7 сая. Гэтэл насаараа хоолоо олж идэх боловсрол яагаад ийм хямдхан байдаг юм бэ? Мэргэжлээрээ 4-8 сар ажиллахад л төлбөрөө төлчих юм байна. Хэрэв мэргэжлээрээ ажиллахгүй, чадваргүй юм бол яах гэж сургуульд сураад байдаг юм бэ?
Ter zuvui. Gehdee ganzhan surgaltiin tulbur unetei baigaa bish busad buh yum (huns, oron bair g.m) diilehiin argagui unetei baina. Mungutei neg ni surdag ch bai surdaggui ch bai tulburuu tulchih baih. Harin mungu tugrugnii bololzoogui humuus uneheer surch bolovsorch ulmaar amidral ahuigaa deeshluuleh gesen chin huseltei humuust bol ene ih undur tulbur daaj davahiin argagui. Niigem, ter tusmaa bolovsroliin salbar ene tal deer humuunleg, oyunlag bodlogo barih heregtei. Bis ireeduid tiim l niigem yos zuig bii bolgoh yostoi.
Энэ жил миний охин МУИС-ийн босгыг алхаж байна.Би тун их баяртай байгаа.Би жирийн л нэг төрийн албан хаагч.Охиныхоо сургалтын төлбөрийг яаж ийгээд төлнө.Боловсролыг төлбөргүйгээр олж авдаг тогтолцоог аль хэдийн халсан.МУИС Монголын үе үеиийн сэхээтнүүдийг, эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн,ном эрдмийн авшиг оршсон газар болохооор би охиноо чадал заан суралцаарай, гэж захисан. Чамайг үнэхээр сайн суралцсан тохиолдолд,энэ шинжлэх ухааны том мэргэжилтэн болох нь гэсэн итгэлийн нүдээр эрдэмтэн багш нар чинь хараад эхэлнэ..Энэ итгэлийг авч чадсан тохиолдолд миний охины ирээдүй гэрэлтэй байх болно гэсэн урмын үгийг би бас хэлж байгаа.Монголчуудын оюун санаа, эрдэм боловсролын эх уурхай шүтээн болсон энэ сүм дуганын үүд хаалганаас аав нь хүртэл адис авч явсан юм шүү.Монгол хүний багшийг дээдлэх нандин ёс, сургуул номын газраа хүндэтгэх ариун журам миний охинд ивээлээ хайрлах болтугай.