sonin.mn
Нийслэлээс ирэх оны төсвийн төсөл ямар байх талаар иргэдээс санал авч эхэллээ. Түүний явц байдлыг харж анзаарах нь ээ иргэдийн санааг зовоож буй нэг асуудал хог болж, гурван тэрбум төгрөгийн үнэтэй хогны уутны асуудлыг нийслэлийн оршин суугчид дахин хөнджээ.
 
Тодруулбал, гурван тэрбумаар хогны уут тарааснаас хогноосоо нэг мөсөн салах үйлдвэр барих нь дээр баймаар гэсэн санал давамгайлж байгаа гэнэ. Уг нь гурван тэрбум төгрөг гэдэг 10 цэцэрлэг, эсвэл дөрвөн дунд сургууль барьчих хөрөнгө.
 
Гэхдээ нэгэнтээ л зориулж буй зүйл нь хогноосоо салахад чиглэж байгаа учир удаан дуншсаар ирсэн хог боловсруулах үйлдвэр барьчих нь хамаагүй дээр гэж иргэд үзэж байна.
 
Эх сурвалж: “бизнес таймс” сонин