Эрх баригчдыг ямбыг нь эдэлж байгаа шигээ ялыг нь үүрэх учиртай хэмээн сөрөг хүчнийхэн том дуугарч байна. Ах намыг Засгийн эрхийг атгаж байхад өсөлттэй байсан эдийн засаг уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь гадаад хүчин зүйлээс гэхээсээ илүүтэй өнөөгийн эрх баригчдаас үүдэлтэй гэнэ.
Иймээс нэр бүхий хүмүүст хариуцлага тооцож, хар толгойтой нь ярих хэрэгтэй гэж МАН-ын бүлгээс мэдэгдэж байгаа юм. Ийнхүү Н.Алтанхуягийг унагах төлөвлөгөөг ах намынхан хугацаанаасаа эрт хэрэгжүүлж эхлэх нь бололтой. Түүгээр зогсохгүй түүний багийн зарим нөхрийг энэ удаагийн компанит ажлаараа татан буулгах мастер төлөвлөгөөг боловсруулжээ.
Уг нь Н.Алтанхуяг болоод түүний багийнханд намрын чуулган хүртэл хугацаа өгөхөөр шийдвэрлээд байсан билээ. Хаврын хавсарганаар хүчтэй яригдсан намын даргынхаа асуудлыг намжаахын тулд АН-ын зарим нөхөр ч үүнийг үг дуугүй дэмжсэн.
Ингэснээр Н.Алтанхуягийн танхимынхны ирээдүй ирэх аравдугаар сарын дундуур хөндөгдөж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнүүлж, дүнгээ тавиулах учиртай байлаа. Гэвч нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал гэнэт муудаж эхэлсэн нь Н.Алтанхуягийг "нас"-ны амралтаа эрт эдлэхэд нь туслах бололтой.
Сөрөг хүчнийхний шахан шаардаад байгаа ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь мэдээж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал. Энэ сэдвийг хөндөхдөө МАН-ын гишүүд 2008-2009 оны эдийн засгийн хямралын үеийг яах аргагүй дурсана.
Тухайн үед Засаг барьж байсан МАН-ынхан эдийн засгийн хямралын нэг жилийн дотор даван туулж -1.6 хувиас 2010 онд эдийн засгийн өсөлтийг 6.4 хувь болгож, улмаар эдийн засгийн өсөлтийг дэлхийд тэргүүлэх жилийн 17.5 хувьд хүргэж, жилд дөрвөн тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, ядуурлыг 39 хувиас 26 хувь хүртэл бууруулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үндэс суурийг тавьж ажилласан гэдгээ нэн тэргүүнд цохон тэмдэглэнэ.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлттэй Монгол Улсыг шинэчлэлийн Засгийн газарт хүлээлгэн өгснөө бататгах нь гарцаагүй. Энэ бүхнийг тодотгон ярьсны дараагаар ганцхан " жилийн дотор эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орох, амьжиргааны түвшин эрс доройтох, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсох, улсын өр эрс нэмэгдэх, экспорт унах, төсвийн орлого тасарч, хоосон мөнгөөр зах зээлийг дүүргэхэд хүргэсэн ялыг Н.Аптанхуягаас асууна.
Ганц түүнээс бус Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг ч эрүүдэн шүүх шаардлагатай болно. Нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, хямрал харанга дэлдэж байгааг эдийн засагчид сануулсаар байтал шуурхай хянаж зохицуулаагүй бурууг дээрх эрхмүүдэд тохно.
Тэдний өнгөрсөн хугацаанд тууз хайчилж байгаа олон бүтээн байгуулалтын суурь эхлэлийг өмнөх Засгийн газар тавьсан тул шоудахаа болих хэрэгтэйг ч хариуцлагатайгаар сануулж, хар толгойтой нь хатуухан ярихаа олны өмнө тунхаглах биз.
Шулуухан хэлэхэд, Н.Алтанхуяг болоод түүний багийнхныг гарах гарцгүй болтол нь ухаж, төнхөх их зүйлийг ах намынхан атгаж байна. Энэ удаад АН-ын зарим нөхөр ч сөрөг хүчнийхэнтэй хүч хавсрахаа мэдэгдээд амжсан гэх мэдээлэл бий.
"Алтан гадас"-ынхан л амттай болгоныг авдаг гэх ундуйцлыг сэтгэлдээ тээж явдаг цөөнгүй хүн эрх баригчдын багт бий. УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас эхлээд намын даргаа хэмлээд эхэлжээ.
Тэрбээр "Манай эдийн засгийн хямралын бодит шалтгаан бол "зуун ямаанд 60 ухна гэдэг шиг гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол оронд 16 яам, 18 сайд, 21 аймаг, 330 гаруй сум, 130 мянга гаруй төрийн албан хаагч тэжээдэг үр ашиг муутай, үрэлгэн, социалист хэв маягийн захиргааны тогтолцоо юм.
Өнөөдрийг хүртэл ний нуугүй хэлэхэд манай төсвийн зардлын 50 орчим хувийг захиргааны зардал эзэлсээр л байна. Гэтэл хямрал биднээс төсвөө хэмнэхийг, үрэлгэн бодлогоо зогсоохыг, захиргааны зардал, тансаг хэрэглээгээ хумьж, төрийн удирдлагын системээ цомхон оновчтой болгохыг шаардсаар байна.
Бид хямралын шалтгааныг гаднаас бус дотроосоо хайх нь илүү зөв байх" гэжээ. Мөн төсвөөс гадуурх мөнгений хууль бус урсгал, зарцуулалт хэрээс хэтэрч, эдийн засгийн аргаар бус захиргааны аргаар бизнесийн орчныг удирдах гэж хичээх нь өөрөө тэнэглэл гэдгийг тодотгожээ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд хямрал танд алдаагаа засах, амьдралаа эргэн харах боломжийг олгож байна гэж онцолсон нь олны анхаарлыг татаж буй юм. Дээрх түшээгээс гадна баярын бялуунаас амсаагүй эрхмүүд ч энэ хүрээг тэлэх иь гарцаагүй биз.
Цаашлаад Н.Алтанхуягийн сэнтийг сэтгэлдээ тээж яваа фракцийнханд ч энэ бүхэн хамааралтай. Дээр нь Еренхийлөгч Ц.Элбэгдоржийн улс төрийн нүүдэл ч оновчтой орлон тоглогчийг гаргаж ирэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болов уу. Дээр нь эрээвэр, хураавар Засгийн газрын баганыг арай ядан тогтоож байгаа МАХН-МҮАН-ынхны сэтгэл санаа нэг л тогтворгүй болчихоод буй.
Иймээс энэ удаад шинэчлэлийн Засгийн газар оршин тогтнож үлдэнэ гэхэд тун хэцүү бололтой. Нөгөөтэйгүүр, сөрөг хүчний зүгээс өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгуулах хүсэлтэй албан тоотыг АТГ-т илгээж байсан нь энэ удаад гарцаагүй хөндөгдөх болов уу.
Ах намынхны албан бичигт гэмт хэргийн шинжтэй зүйл байгааг АТГ-аас мэдэгдэж, прокурорт шилжүүлсэн учраас буруутгах үндэслэл болж дурьдагдах нь гарцаагүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүний тухай "ховлосон" тэрхүү албан бичигт Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн тендерт ах, дүү нараа оролцуулан, ашиг сонирхолын хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хэд хэдэн баримтыг хавсаргасан байдаг.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард барилгын дотоод засал чимэглэлийн "Говь повер" компанийг Г.Уянга нэг сая төгрөгөөр худалдан авч нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчилж нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болгож тендерт оролцжээ.
Улмаар долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр 17.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялалт байгуулсан байна. 28-хан настай энэ бүсгүйг ийм хэмжээний амжилт гаргахад нь нагац ах нь, хамтран амьдрагч нь тусалсан гэж ах намынхан үздэг.
Учир нь Тавантолгойн тендерт ялалт байгуулсан "Говь повер" компанийн захирал Д.Гэрэлхүүгийн Уянга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, "Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнгийн гэргий, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн охин юм.
Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцэд хэд хэдэн удаа дуудагдаж, гаргасан шийдвэрээ өөрийи гараар цуцалдаг гээд АН-ын даргыг тойрсон элдэв асуудал тасрахгүй. Мөн улсаа барьцаалан байж босгосон "Чингис" бондыг чихний хажуугаараа өнгөрөөхгүй биз.
Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан бондын хэмжээ ниийтдээ хэд болсон, хүүнд нь Монгол Улс өдөрт хэдий хэмжээний мөнгийг төлөх, эргээд энэ нь ямар хүндрэл үүсгэх сөрөг талтай талаар ах намынханд хангалттай асуудал бий. Тэр дундаа эрх баригчдыг хэлэх үггүй болтол нь сөхрүүлэхээр энэ талаар хангалттай судалгаа хийчихсэн. МАН-ын гишүүдийн хэлж байснаар 1.5 тэрбум ам.долларын бондын хүүгийн өр нь өдөрт 270 орчим сая төгрөг.
Нөхцлийн хувьд "Чиигис бонд"-ын 500 тэрбумынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол нэг тэрбумыг нь 10 жилийн хугацаанд багтааж төлөх учиртай. Гэтэл өдгөө эл мөнгө бүтээн байгуулалт нэрийн дор зам засварт зарцуулагдаж буй.
МАН-ын бага хурлын гишүүи Н.Ганбямба хүртэл "...Бондын гэх 1.9 их наяд гаруй төгрөгийг төсөл хөтөлбер хэрэгжүүлэх замаар дотоодын зах зээл рүү орж ирэхээр түүний 70 хувь буюу 900 гаруй сая ам.долларын эрэлт бий болж, ханш өсчихлөө. Дотоодын хүчин зүйлийн нөлөө гэдэг нь энэ юм. Уг нь төр засаг бодлогоо зөв зангидах хэрэгтэй.
Бондын мөнгө гэх хоёр их наяд шахам төгрөгийг Монгол Улсыг цаашид хөгжүүлэх гол хөшүүрэг, механизмууд руу чиглүүлж чадвал ашигтай. Гэтэл зүгээр "гал унтраах" арга хэмжээ, энд тэндэхийн замын уулзвар, сурагчийн дүрэмт хувцас гэх мэт зүйлд зарцуулж байгаа нь утгагүй.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг зохицуулаад, болгоод л ирсэн. Сурагчийн дүрэмт хувцасны материалыг авахын тулд Хятад руу л мөнгө гаргаж таарна. Өнөөдөр манай зах зээлд орж ирсэн гэх бондын хоёр их наяд төгрөг одоо хаана байна вэ гзж амтай болгон нь асууж байна" хэмээжээ.
Эргэн төлөгдөх учиртай энэ мөнгийг түргэн хугацаанд эргэлдэх зүйлд зарцуулсан бол илүү үр дүнтэй байхсан гэж эдийн засагчид өнөөдрийг хүртэл амаа барьдаг. Зам засч байгаа нь сайхан ч түүнд зарцуулсан хөрөнгийг хэнээс, хаанаас авах вэ. Тэр замаар зорчсон гэж жолооч бүрээс хураах уу.
Наад захын бизнес сэтгэлгээгүй Н.Алтанхуягийг ах намынхан огцруулах гээд байгаагаа олон шалтгааны зөвхөн ганц нь энэ. Цаашлаад улс төрийн хэт их захиргаадалт, төрийи дарамт, татварын ачаалал эрс нэмэгдэж ДНБ-ийн 39 хувьтай тэнцэх түвшинд хүрсэн, хэрэгжүүлэх гэж байсан томоохон хөрөнгө оруулалтын төслүүд, тухайлбал улсын аюулгүй байдлыг хангахад нэн чухал, улсын эрчим хүчний систем, Улаанбаатар хотыи хөгжлийг шииэ шатанд гаргах хувийн хэвшлийн санхүүжилттэй 1.4 тэрбум ам.долларын ТЭЦ-5-ын ажил бүрмөсөн зогсож, Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замын ажлыг үндэслэлгүй хувийн хэвшлээс булаан авч авч татвар төлөгч^ нарын нуруунд үүрүүлсэн гээд олон шалтаг, шалтгаан тоочих биз.
Хэт улс төржсөн, популист ур амьсгалыг бий болгож, бизнөсийи орчныг муутгасны үр дүнг яах аргагүй Н.Алтанхуягаас асууна. Ууланд гарч төөрж будилж, улсын хөрөнгийг үрдэг гэх хачиргүй мэдээлэл ч нэрмээс болох биз. Ай даа, Н.Алтанхуягийн багийнхан дараагийн ээлжийнхэндээ зайгаа тавьж өгөх л үлдэж дээ.
Д.Дорж
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Битгий горьд.
xynii aldaan deer duruulux saixaan...zytgeed bai.zytge ,zytge bas daxin bas daxin zytge!
Orgui bol bayan ovchingui bol jargal!
битгий мөрөөд МАН ы хувалзнуудаа
Монголын ЭЗ-ийг аврах зам ба Д.Бямбасүрэн. Саяхан ерөнхийлөгч улс оронд нүүрлээд байгаа ЭЗ-ын хямралаас гарах арга замыг олох зорилгоор үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг цуглуулж саналыг нь сонсжээ. Энэ бол яах аргагүй ерөнхийлөгч хүний яаралтай хийх ёстой тулгамдсан асуудал байлаа. Харамсалтай нь Бямбасүрэн мэт нь өнөөхөл улс орноо мөхөөдөг, туйлширсан, өөрийгээ дөвийлгөх гэсэн арчаагүй арга нь хэвээрээ. Аливаа нэг “СИСТЕМ”-ийг нураахийн тулд уг систем тогтож байгаа тулах баганыг нь олж нураах хэрэгтэй болдог. Нийгмийн системийн хувьд тэр багана нь нэг бол үндэсний задрал буюу мөхөл, эсвэл ЭЗ нь байдаг.Түүх ийм. Үүнийг түүхэн баримт дээр тулгуурлавал ойлгоход тийм ч хүнд биш. АНУ-ын 40 дахь Ерөнхийлөгч Р.Рейган ЗХУ-ыг устгана гэж хэлж байхад тухайн үед хэнч үнэмшээгүй. Гэвч Рейган үүнийгээ нэг их зардал гаргалгүйгээр хийж чадсан. Энэ нь “Ододын дайн” зэрэг арга хэмжээнүүд. Энэ бугуйлд нь бугуйлдуулсан ЗХУ-ын удирдлага ододын дайнд бэлэн байхын тулд ЭЗ,санхүүгийн бүх нөөцөө цэрэг зэвсэглэлд төвлөрүүлсэнээс хэрэглээний аж үйлдвэрүүд зогсолтод,улмаар уналтад орсон. Ганц жишээ гэхэд сөнөөгч онгоцны хамгийн сайн хөдөлгүүр хийж чадаж байсан хирнээ автомашины хөдөлгүүр нь 50-иад оныхоо түвшинд л үлдсэн. Энэ нь улмаар ард түмний амьдрал аж байдалд нөлөөлж соц системд итгэх итгэл алдарч эхэлсэн.Үнэн чанартаа Рейган ододын дайнд тэгж эрчимтэй бэлтгээгүй, харинч улс орондоо нийгмийн чанартай олон арга хэмжээ авч ард түмний амьдрал нь доройтох биш дээшилж кап. системд итгэх итгэлийг улам уламаар нэмэгдүүлж байснаар эцсийн дүндээ ЗХУ, соц системийг задалж чадсан юм. ЗХУ задарсаны дараа энэ бодлого цааш үргэлжилсээр сөрөг хүчнээ ЭЗ,санхүүгийн баазгүй болгохын тулд өмч хувьчлал нэрийн дор хэдэн тэрбумын ашигтай үйлдвэрүүдийг үнэгүй шахам хувьчилж, олон тэрбумын эзэн болсон шинэ баячууд Б.Ельцинийг дэмжсэнээр сонгуульд ялсан боловч БНХАУ-аас 5 дахин том ЭЗ-тай байсан Орос орны ЭЗ,санхүүгийн чадавхи 15 дахин бага болж буураад зогссонгүй чанарын хувьд асар том уналтад орж зөвхөн түүхий эдийн экспорт дээр тулгуурласан ЭЗ-тай болж ойрын олон арван жилд сэхэж чадахааргүй болтол унагасан байна. Оросууд Америктай өрсөлдөх хэмжээнд, зарим үзүүлэлтээр давах хэмжээнд хийж чаддаг байсан цэргийн зэвсэг техник технологоороо хүртэл хол хоцорсон. Одоо Оросууд АНУ-г гүйцэх тухай санах ч хэрэггүй болж. Одоогийн хоцрогдол, хоцрогдолоо нөхөх гээд хамгийн багаар бодоход 100-аас доошгүй жил хэрэгтэй гэж үзэж байна. Рейган нэг сумаар олон туулай бууджээ. Рейган, Ельцин гэдэг хоёр улс төрч хүний төрийн бодлого улс орныхоо хувь заяанд яаж нөлөөлсөнийг үүгээр харж болно. Миний дээр бичсэн” намын эрх ашиг гэж байдаггүй, улс орон үндэсний эрх ашиг л гэж байдаг” гэдгийн утга учир энэ. Бямбасүрэн ерөнхий сайд байхдаа Монгол улсад өмч хувичлалыг яг ямар зорилготой явуулсаныг мэдэхгүй юм. Харин арга хэлбэр үр дүн нь Оростой яг адилхан байсан.70 жилд бүтээн байгуулсан өнгөтэй өөдтэй бүгдийг устгасан. Түүгээрч зогсохгүй, Монгол банкинд байсан бүх алтны нөөцийг диллер тоглох нэрээр бүгдийг гадагш зувчуулан гаргаж, монгол орныг ард түмэнтэй нь хамт элгээр нь хэвтүүлж дэлгүүрт шороотой давснаас өр юмгүй болгож бах таваа хангасан “ олон мянган хувьсагчтай тоо боддог аугаа том ЭЗ-ч” бол Бямбасүрэн билээ. Дээрхи уулзалтад оролцсон Бямбасүрэн шинэчлэлийн засгийн газар сайн ажиллаж байна, даанч урд нь бүх тохиргоо нь алдагдачсан байсан учир болохгүй байна гэж Алтанхуягийн засгийн газарт нялганан долигнож зүүдээ ярих гээд хулгайгаа тоочиж орхив. Гэвч зангилаа нь амархан задарч байх шигээ. Ямартайч монгол орон, монголын ард түмнээр хамтран тоглож олон жилийн зовлон зүдгүүрт унагасан Да.Ганболдыгоо Эрдэнэс Оюутолгойг захирлаар тавиулж авлаа. Гадаадад гаргасан 4 тонн алт нь бас багадаад байгаа хэрэг үү? Монголчууд минь энэ буурал толгойтой, улаан хамартай бирднээс болгоомжлогтун.
Ингээд байна тэгээд байна л гэж юм яг тэр фактуудаа тоо баримттай нь гаргаад ирээчээ. Энэ МАН-ын бага хурал яагаад удирдлагааа огцруулаагүйг одоо л ойлгож эхэллээ. Энэ удирдлага нь энэ Засгийн газрыг тарааж өгөхөөр тохиролцсон юм байна л даа.
nogoo shinchlel n ene ym bailgvidee
Төрийн мөнгө идэж тэрбумтан болсон хүмүүсд эдийн засгийн уналт нөлөөлөл багатайг олон хүн мэднэ. харин ядарсан ардын нуруу ачаагаа даахгүй сөхрөх нь улс төрчдийн зорилго юм бол наад ЗГ-аа унагаа.анхнаасаа буруу гольдролоор явсан шүү дээ манай улсын эдийн засаг. эдийн засгийн яриад байгаа тэр том өсөлт чинь ядуу ардын гэрийн үүдийг шагаасан юм болов уу бодоорой. орох нь байтугай шагаагаагүй байх шүү. Ардын амьдрал улам доройтож дээдсийн амьдрал улам өнгө нэмсэн байх даа тэр эдийн засгийн өндөр өсөлт чинь. дээдс нь суудлаа олохгүй байгаа юм биш. гагцхүү эд хөрөнгө эрх мэдлийн төлөө ядуу ардаа золиосолж байгаа юм шүү та нар
Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гээч болох байхдаа. МАН тийм сайн байсан юм бол 5 дугаар цахилгаан станц, засмл зам, төмөр зам, уул уурхайгаа урагшлуулчих нь яасан юм бэ? Юм хийж байгаа нь гэж улс орны эрх ашгийн эсрэг хандсан зүй л хийхдээ сайн. Чалка-тай хийсэн гэрээг хар. Арван жилийн хүүхэд ч тийм гэнэн юм хийхгүй. Гэтэл энэ гэмт хэрэг хийсэн хүмүүс сайшаагдаж, шагнагдах нь холгүй явна. Засгийн эрхийг ямар ч үнээр хамаагүй барьж байх зорилгоор эх орны хишиг нэрийн дор хөлс хүчээ шавхаж байж олсон мөнгийг залхуу, архичин, хулгайч, худалч, уулаасаа хэзээ ч засрахгүй "хүн-хүгнуудад" бэлнээр тарааж та нар юу ч битгий хий, бид мөнгө тараагаад байя гэснээс өөрцгүй бодлго явуулсаыг бүгд мэдэж байгаа. Залхуу, архичин, хулгайч зэрэг нийгмийн илүүдэл хүмүүсийг уулаасаа цэвэрлэгээнд оруулах хэрэгтэй. Барууныхны ярьдаг тэр хүний эрх, амьдрах эрх гэх мэт чальчаа үг падлийгүй зүйл. Ямар ч чадваргүй болгож эрхэндээ оруулах л арга. АН мөн ялгаагүй. Хүмүүсийг нам, фракцаар н ялгаж айл гэрүүдийн амьдралыг бусниулах л юм хийж байна. Нам нь дэмжиж элдэв албан тушаалд очсон хүмүүс нь боловсрол, чадвартай, улс орны эрх ашгийг дээдэлдэг бол бас яахав. Даан ч хоосон толгойнууд. Харин УБ-ыг тохижуулах, хууль дүрмийг баримталдаг болгох талаар хийж байгаа ажлын эхлэлийг үгүйсгэж болохгүй. Дэд бүтцийг хөгжүүлэх талаар бас ч гэж юм хийх гэж байна.
Битгий горьд экс коммунистуудаа!!!
Энэ долоо хоногт Шинэчлэлийн засгийн газрын нэг жилийн ой тохиож байна. Аль ч оронд ямар, ч Засгийн газар 100 хоног, 1 жилийн ойгоо тэмдэглэдэг. Шинэчлэлийн засгийн газар ч 100 хоногоо сүртэй тэмдэглэж байсан даа. Олон арга хэмжээ зохион байгуулаад л Харин нэг жилийнхээ ойг таг чимээгүй өнгөрөөх гэж байна. Ямар нэгэн баяр ёслолын сураг ажиг алга. Албан ёсны хурал цуглааны арга хэмжээ ч дуулдахгүй нь. Ажилдаа дарагдаад Шинэчлэлийн засгийн газрынхаа нэг жилийн ойг мартсан юм болов уу? Нэг жилийнхээ ойг дэлгэр тэмдэглэ гавьяагүй гэж өөрсдийгөө үнэлж байгаан болов уу? Бүр эсвэл нэг жилийнхээ ойг сүртэй тэмдэглэж төсвийн хөрөнгийг үргүй зарцуулахгүй гэж шийдсэн юм болов уу? Улс орныхоо түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй явсан эдийн засгийг нэг жилийн хугацаанд самарчихаад ичээд байгаан болов уу? Үйл явдлыг саная! Одоогоос яг нэг жилийн өмнө Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсан. Сүүлийн 20 гаруй жилд Засгийн газрыг дангаараа болон хамтарч тэргүүлсэн МАН-ынхан хоёр дахь удаагаа Засгийн газрын гадна үлдсэн юм. АН-ынхан гол хүчин МАН-тай биш гуравдахь хүчинтэй Засгийн газраа байгуулж улс орныхоо бүхий л салбарт шинэчлэлт явуулна гэж зарлан тунхагласан. Нийгмийн салбарт бүрт шинэчлэлт хийх зорилт нь нэг жилийн дараа юунд хүрээд байгааг хүн бүхэн харж байна. Яг нэг жилийн өмнө! Шинэчлэлийн хэмээх супер нэртэй Засгийн газар байгуулагдаж АН-ынхан баяраа олон хоног тэмдэглэсэн дээ. Намрын найр, айрагтай хамтраад. Бас Энхбаярын нэрээр гарч ирсэн "Шударга ёс" эвслийнхэн Засгийн газарт орсондоо хязгааргүй баяртай байсан. Тэд АН-ын "нүдүүр" болж МАН-ынхныг мөн ч их балбасандаа. Ингэж сагаж байхдаа, Засгийн газарт хэнийг оруулах вэ гэдэг тохироонд хүрч чадахгүйгээсээ болоод МАХН,МҮАН салан тусгаарлах эхлэл тавигдсан. Одоо ч тэдний хагарал дахин эвлэрэхгүйгээр гүн цуурч байх шиг байна. Яг нэг жилийн өмнө! Харин МАН-д юу болж байлаа. Ихэнх гишүүд нь бурууг Сү.Батболд, Хүрэлсүх хоёрт хаяглаж байв. Нөгөө хоёр нь байдлыг мэдрээд албаа хүлээлгэж өгөхөө мэдэгдчихсэн юм. Тэгсэн мөртлөө МАН-ынхан Засгийн газарт орчих нууцхан мөрөөдөлтэй явсан. Яг нэг жилийн өмнө! Үнэндээ МАН хэтэрхий назгайгаасаа болоод ялагдчихсан. Тухайн үеийн байдлаар бол МАН, АН хоёрын авсан суудлын тоо 2-3-аар л зөрсөн. Өнгөрсөн хугацаанд АН-ынхан элдэв аргаар суудлын тоогоо нэмсээр одоо хол зөрүүтэй болгож өөрсдийн нэр дэвшигчидээ хүчээр л гишүүн болгоцгоосон. Яг нэг жилийн өмнө! МАН-ын УИХ-дахь бүлгийг хүлээн зөвшөөрсөнгүй. Хуулийн хугацаанд МАН-ынхан хурлаа хийгээд ялагдлын буруутанг хайгаад ухаангүй байсан юм. Ингээд МАН бүлэггүй болж эцэстээ "буйдантай суулт" хийх дээрээ тулсан даа. Яг нэг жилийн өмнө! МАН-ын гишүүдийг оролцуулалгүй УИХ-ын даргаар З.Энхболдыг бараг л хууль бусаар томилчихов. Учир нь УИХ-ын дэгийн тухай хуулиар тухайн УИХ-ын анхны чуулганыг бас УИХ-ын даргыг томилох хурлыг хамгийн ахмад гишүүн удирдахаар заасан байдаг. Ахмад гишүүн, өмнөх УИХ-ын дарга Дэмбэрэл МАН-ын бүлгийг зөвшөөрөөгүй цагт хурлыг удирдах нь хууль бус гэж гүрийв. Ардчилагчид Л.Цогоор УИХ-ыг удирдуулаад З.Энхболдыг даргаар нь томилчихов. УИХ-дахь сөрөг хүчний төлөөлөлгүй үйл явдал болж өнгөрөв. Яг нэг жилийн өмнө! МАН-ын бүлэггүй байдлыг ашиглан АН-ынхан Засгийн газрын гишүүдээ амархан томилж дөнгөв. МАН-ынхан Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үйл явц дээр улс төр хийж чадсангүй. Яг нэг жилийн өмнө! Цомхон чадварлаг байна гэж мэдэгдсэн Шинэчлэлийн засгийн газар харин ч хэлснийхээ эсрэг үйлдлийг эхний өдрөөсөө хойш хийж эхлэв. Өмнөх Засгийн газрын зарим нэг яамыг гурав салгаж сайдуудынхаа тоог нэмэв. Яг нэг жилийн өмнө! МАН-ын харьяалалтай төрийн албан хаагчдыг хоморголон халах их ажлыг эхлүүлэв. Бүх яамны төрийн нарын бичгийн дарга нарыг бүтцийн өөрчлөлт нэрээр чөлөөлөв. Мэдээж ихэнхи яамдын газрын дарга нарыг өөрчлөв. Жирийн төрийн албан хагчид ч халагдаж эхлэв. Энэ тоо одоо 10000 давж гарсан гэж яригдах болов. Оронд нь төрийн албыг төрлийн алба болгох их аянг эхлүүлсэн юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу болж өнгөрөв. Хөөр баяр, хүчирхийлэл, өс хонзонгоор эхэлсэн нэг жилийн хугацаанд олон зүйл болж өнгөрөв. Хамгийн харамсалтай нь бид эдийн засгаа унагаачихлаа. Тавантолгой дампуурав. Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсов. Гадны хөрөнгө оруулагчид Монголыг орхив. Үр дүнд нь гадаадын хөрөнгө оруулалт 60 хувиар буурав. Тэц-5, төмөр зам болоод бусад салбарт хэрэгжүүлэх гэж байсан төслүүд зогсов. Улсын төсөв сүүлийн 13 жилийн түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч тасалдаж эхлэв. Нүүрсний экспорт 50 хувиар буурч, инфляц 8.8 хувьд хүрэв. Хөрөнгийн зах зээл уналтад орж үнэт цаасны гүйлгээ 80 орчим хувиар буурлаа. Монголын ард түмний нэрээр 1.5 тэрбумын бондын зээл аваад зарцуулалт нь тодорхойгүй байдалд хүрэв. Бүх иргэд дахин их өртэй болов. Төгрөгийн ханш унаж, доллар тэнгэрт хадав. Цахилгааны үнийг нэмсэн мөртлөө тэтгэвэр тэтгэмжийг нэмж чадахаа болив. Малын хорогдол 2.3 дахин өсч, гэмт хэрэгт 15.6 хувиар нэмэгдэв. Энэ мэтээр Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийн хугацаанд олон гавьяагүй үйлдэл хийлээ. Тэгээд л нэг жилийнхээ ойгоо сүртэй тэмдэглэж чадахгүй байгаа юм биш үү? Нөхцөл байдал ингэж хурцадсан учир Алтанхуягийн Засгийн газрын нэг жилийн ойн босгон дээр баярын урилга биш ээлжит бус чуулганы зар түгж байна. Нэг жилийнх нь ойг тэмдэглэх гэж ээлжит бус чуулганыг зарлаагүй байх. Алтанхуягийн Засгийн газар яг нэг жилийн өмнө ам булаасан агсам морь шиг л ажлаа эхэлж байсан даа. Харин одоо нэг жилийнхээ барианд их л тамирдаж ирлээ дээ.
Угаасаа боловсрол мэдлэг муутай Ардчилсан Намынхан тэгээд хамгийн муу будилуу Алтанхуягаар толгойлсон засгийн газар яаж оршин тогтнох вэ
КОММУНИСТУУД 96-2000 ОНЫ ҮЕЭЭ ДУРСАН ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХ ГЭЖ ГОРЬДОЖ БАЙХ ШИГ БАЙНА. ОДОО АН ЧИНЬ ХАШИР БУРХИ БОЛСОН ШҮҮ. ТЭГЭЭД Ч МАН-Д ЭНХБАЯР ШИГ УЛС ТӨРӨӨР ШАТАР САЙН НҮҮДЭГ ЛИДЕР АЛГА ДАА
Zasgiig tsuunh bish olonh unagaadag yum gedgiig cham shig malnuud yaj oilgoh ve dee.
YOSTOI ICHMEER ULSUUD SHYY DEE ENE AH-IINXAN CHIN DOROI GEXED ARAI L DENDYY DOROI ULSUUD TSUGLASAN NAM DAA...ED XICHNEEN XICHEEGEED CH TOLGOI MUUTAI BOLOVSROLGYI ULSUUDAAS YU XARAX BILEE DEE...
АН Алтанхуягаасаа эхлээд том толгой авилгачид ихтэй нам. Элбэгдорж авилгачдыг бөхийлгөнө гэж гарч ирчихээд АН-н авилгачдыг хаацайлж,хамгаалж ирсэн.Хамар дороос нь Баярцогт,Алтанхуяг нарын авилга,өлбан тушаалын ашиг сонирхлын хэрэг илэрсэн.АТГ газар нь шударга биш байгаа учраас энэ мэт хэргийг мэдэхгүй,шалгахгүй, шалгахыг ч хүсэхгүй байна.Авилга АН-д бугшсан байна.
Altan huyag aria l jijigdeed baina. Gehdee MAN- nii hulgaich nariig bodvol ulaan tsaim hulgai hiihgui hun
Hiichiheer tuuniigee oligtoihon nuuj ch chadahgui ter doroo barigdaad baigaa gar shuu dee.
МАН-ын сэруун зууд,ард тумэн ч хэн нь хэн бэ гэдгийг энэ нэг жилийн дотор ойлгочихсон шуу дээ
Tegeed ymar hun zasag barih yum be. Neg n joohon ajil yvuulah gej zutgej baihad tuslaad demjihiin orond shuud unagaadag mongol gaj zan duusahgui nohtsold manai ulsad oiriin heden jild hogjij uragshlana gedeg yu l bol. Hamgiin gol n negniigee ingej ynz bureer boikotloj baigaad l unagaadag muuhai. Odoo boloo yum bishuu . Altankhuyg saidaa ajilaa sain hiigeeree taniig ikh hicheej baigaag harj bgaa ard tumen chin amjilt. Guih nohoid saad boloh yum bishguidee l garna bitgii shantraarai gej husie. Tomorlogiin uildvertee gol anhaarlaa handuulaarai. Bid tomoroo etsesiin jijig boolt , shurup hurtel bolovsruulj chaddag bolchihvol hogjil bol sanaaniih shuu. Hogjil bol huvi hunees l ehlne. Uhamsartai amidartsgaay mongolchuudaa .
олон хүнийг ажил амьдралгүй болгосон хүн одоо ээлж нь өөрийн толгой дээр ирж дээ
Чацарганы аж ахуйн хэмжээгээрээ сэтгэдэг хун яаж улс орныг авч явах вэ