sonin.mn
Зарим аймгуудад малын гоц халдварт боом өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. 
 
Одоогийн байдлаар Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг “Шар толгой” хэмээх газарт нутагладаг малчин 47 настай Д нь боом өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн аж. 
 
Тэрбээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эх сурвалжийн хэлснээр өвчтөний биеийн байдал сайн байгаа гэнэ. Түүнчлэн Өгийннуур сумын Өгий багт нутагладаг 31 настай Б боомоор өвчилжээ. 
 
Эх сурвалж: