Албан тушаалтанд холбогдох авлига, хээл хахуулийн хэрэг эхнээсээ төгсгөл хүртлээ олны анхаарлын төвд байдаг. Гэсэн ч хэрэг эцэслэн шийдэгдэх хугацаа хэтэрхий урт үргэлжилж, сунжрах хандлагатай байдгаас ял завших асуудал гарахыг иргэд огтхон ч үгүйсгэдэггүй.
Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар (АТГ), Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-т шалгагдаж байсан хэргүүд эхнээсээ шувтарч дууссан ч УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл болон Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсэн хэвээр байна.
Түүнчлэн Монголын иргэний агаарын тээврийн тодотголтой, дайны эрсдэлийн даатгалаар дамжуулан онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт гэм буруутай нь тогтоогдож ял сонссон хуучин удирдлагуудын давж заалдах шатны шүүх хурал хойшлогдсон.
Мөн тэдний хэрэгт нэр холбогдоод байсан, Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг дээрх хэргээс тусгаарлан шалгахаар болсон.
Гэсэн ч өнөөдрийн байдлаар дурьдсан хэргүүдийн аль нь ч цэгцэрсэнгүй.
Энэ нь авлига хээл, хахуулийн хэрэг аалзны тор шиг хэрж, албан тушаалын байдал нь тушаа болж буйн шинж. Нөгөөтэйгүүр, мөрдөн байцаалтын явцад нэг албан тушаалтанд холбогдох хэргийн хүрээ тэлж, найз нөхөд, хамаатан садан нь дээрх хэрэгт холбогдох болсноор мөрдөн байцаалтын ажиллагаа удаашрахад тодорхой хэмжээгээр нөлөөлж буй.
Юутай ч, мөрдөн байцаалт, прокурорын шатанд байсан хэргүүдэд гойд өөрчлөлт орсонгүй. Харин ирэх намрын чуулганаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхой болно.
Түүнийг УИХ-ын дарга, З.Энхболдтой өнгөрсөн зургадугаар сард уулзаж, бүрэн эрхээсээ түдгэлзэх тухай санал тавьсан гэх мэдээлэл гарсан. Гэсэн ч З.Энхболд дээрх мэдээллийг албан ёсоор няцаасан юм.
Харин ирэх сарын 16-нд ээлжит бус чуулган хуралдана. Чуулганаар савлагаатай байгаа эдийн засгийн асуудлын эргэн тойронд гишүүд байр сууриа илэрхийлснээр төгсгөл болох нь дамжиггүй.
Тиймээс Ё.Отгонбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай асуудлыг аравдугаар сард хуралдах намрын чуулганаар чухалчлан ярьж, улс төрийн хүчнүүдийн дунд Ё.Отгонбаяр гэх хэрүүлийн алим мэндлэх нь тодорхой болоод байна.
Улмаар түүний гэргийг цагдан хорьсноор эхэлсэн дуулиант хэрэгт ирэх арван сараас хөдөлгөөнд орж, хэний эрх ашиг 26 дансанд “савлагдсан” талаарх мэдээллүүд цуврах учиртай. Ё.Отгонбаяр гишүүний хувьд чуулган эхлэхээр ёс зүйн хороогоор шүүгдэх болзлоо хэдийнэ хангачихаад байгаа.
Хэдийгээр улс төрийн хүчин, нам фракцууд өөрсдийн хүнээ өмгөөлж үлдэхийг зорьдог ч прокурорын байгууллагаас Ё.Отгонбаярт холбогдох хэргийн тухай албан бичгийг УИХ-д хэдийнэ хүргэчихсэн.
Түүнчлэн дээрх хэрэг иргэдийн анхаарлын төвд байгаа нь Ё.Отгонбаяр болон түүний гэргий О.Эрдэнэсолонго нарын хэргийг хийдүүлэх боломж олгохгүй байгаа юм.
Хууль хяналтын байгууллагаас ч гэсэн “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хууль бус үйлдлүүд шалгалтын явцад илэрсэн.
Тэрбээр иргэн Ч-г Энхтайвны гүүрэн дээр бүлэг этгээдээр зодуулаад машиныг нь авсан гэх баримт олдсон. Хамгийн ноцтой нь Ё.Отгонбаярыг бусдаас авлига авсныг гэрчлэх хэд хэдэн ноцтой баримт гарч ирсэн.
Тиймээс дээрх баримтуудыг үндэслэн түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авах гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болж байна” хэмээн тодотгосон юм.
Мөн О.Эрдэнэсолонго, Ё.Отгонбаяр гэх гэр бүлд үүсгэсэн хавтаст хэргийг нийтэд дэлгэх болсон шалтгаан нь нэг талаараа хууль, хяналтын байгууллага иргэдээс хүч гуйсны шинж.
Өөрөөр хэлбэл, төрийн өндөр, дээд албан тушаалтанд холбогдох хэргийг шалгахад хууль, хяналтын байгууллага, шүүх засаглалд нөлөөлөх гэсэн үйлдлүүд мэр сэр гардаг гэдгийг илэрхийлж буй.
Улмаар мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй аливаа үйлдлийг таслан зогсоож, иргэдийн хараат байдлыг тогтоохын тулд дээрх мэдээллийг олон нийтэд албан ёсоор зарласан байдаг.
Тиймээс хууль, хяналтын байгууллага нэгэнт Ё.Отгонбаярыг гэмт үйлдэл гаргасан гэдгийг батлах баримт олсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас ирэх намрын чуулган түүний хувь заяаг шулуутгах юм.
Хэрэв УИХ хэлэлцэж, түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлбэл тэрбээр цагдан хорих анги рүү “нүүж” өөрийн эхнэрийн хамтаар шалгагдах юм. Тиймээс Ё.Отгонбаярынх хаана төвхнөх вэ, гэх асуултыг хариуг УИХ гаргах нь. Дээгүүр албан тушаал, эрх мэдэлтэй байхын ичгүүртэй талын нэг нь энэ ч юм шиг.
Б.Ширнэн
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Huue ee!!!!!! Nuguu BAYRTSOGT hulgaichiig yagaad shalgaj,horihgui baigaan be??? Aaviin huuhduudiig alag uzehgui baildaa!!!! Elbegdorj hulgaich naraa shalguulaachee?!
Манкурт аа, гадаадын банкинд мөнгөтэй байх нь гэмт хэрэг биш түүнийг яажолсон гэдгээс л шалтгаалдаг юм.
АДОЛФ ГИТЛЕР “...тэдэнд ШУ-ны, улс төрийн болон бусад мэдлэг боловсролыг өөрсдөө бие даан олж авч эзэмших боломж олгохын оронд айл гэр бүрт нь цагаан хоолой байршуулж түүгээр шинэ зугаатай мэдээнүүд өгч тэднийг гол нь зугаацуулж байх нь хамаагүй илүү. Энэ эзлэгдсэн ард түмнүүдэд энэ радиогоор тэдний жинхэнэ түүхийг нь ярьж өгөх санаа хэнийч толгойд орж ирэхгүй байх хэрэгтэй. Зөвхөн хөгжим, хөгжим дан ганц хөгжим. Тэгээд шинэ зугаатай мэдээнүүдээс өөр юугч өгч болохгүй.” А.Гитлер. Манай “ардчилсан, эрх чөлөөжсөн, зах зээлжсэн” чөлөөт гэх хэвлэл мэдээлүүд маань энэ төлөвлөгөөг нь хэрэгжүүлээд байгаа юм бишүү.
Huue ee!!!!!! Nuguu BAYRTSOGT hulgaichiig yagaad shalgaj,horihgui baigaan be??? Aaviin huuhduudiig alag uzehgui baildaa!!!! Elbegdorj hulgaich naraa shalguulaachee?!
Жилд 2 тэрбумын орлого тариалангийн бизнесээр олж татвар телдег хvн яахаараа сая доллар дансандаа байж болохгуй гэж? Гол нь шударга замаар олж татвараа телж байхыг хуульд заасан байдаг. Отгонбаяр рекэтээр олсон юм шуу дээ
Ямар баян хятад вэ? Сайд дарга хийсэн хүн ингэж баяжиж байдаг
2 тэрбумыг тариалангаас олох болов уу
Huue ee!!!!!! Nuguu BAYRTSOGT hulgaichiig yagaad shalgaj,horihgui baigaan be??? Aaviin huuhduudiig alag uzehgui baildaa!!!! Elbegdorj hulgaich naraa shalguulaachee?!
Huue ee!!!!!! Nuguu BAYRTSOGT hulgaichiig yagaad shalgaj,horihgui baigaan be??? Aaviin huuhduudiig alag uzehgui baildaa!!!! Elbegdorj hulgaich naraa shalguulaachee?!
Huue ee!!!!!! Nuguu BAYRTSOGT hulgaichiig yagaad shalgaj,horihgui baigaan be??? Aaviin huuhduudiig alag uzehgui baildaa!!!! Elbegdorj hulgaich naraa shalguulaachee?!
Huue ee!!!!!! Nuguu BAYRTSOGT hulgaichiig yagaad shalgaj,horihgui baigaan be??? Aaviin huuhduudiig alag uzehgui baildaa!!!! Elbegdorj hulgaich naraa shalguulaachee?!
Авилгалтай биш Ардын нам, МАХН-тай буюу өрсөлдөгчөө л дарж авах улс төр явж байна. Юу улс орон. Бид нарын өмнөөс соногогдчоод бидэнд салаавч өгдөг ийм л бохир тогтолцоо байна даа
Эхний ээлжинд МАН болон МАХН-ны авилгагчдаас салж чадаж байвал болж л байна. Мэдээж хатуу тоглоомоор наадаад эхэлсэн улсууд өөрсдийнх нь ээлж ирнэ гэдгийг мэдэж байгаа.
Авилгачид нь ихэнх нь МАН-ын гишүүд учраас АТГ-ынхан МАН-тай тэмцээд байгаа юм шиг харагдаад байна л даа.
Хэрэв Ё.Отгонбаяр МАН-ын дарга болбол даргынх нь байр нь шоронд байрлах юм байна л даа.
АН-д мэдээж авилгагчид болон рецедиви гэмт хэрэгтнүүд байгаа хүн болгон л мэдэж байгаа. АН бол Баярцогтыг сайн шалгах л хэрэгтэй.
Путины арга барилаар өрсөлдөгчөө шоронд хийх айлган дарамтлах мэтээр аашилж байна даа АРДЧИЛСАН НАМ ийм байдлаар дахин төрийн эрхэнд сонгогдоно гэдэг горьдолтгүй боллоо өөрсдийн рейтенгээ дандаа ингэж унгаж байх юм даа хөөрхий хичнээн дэмжээд ч хэрэг арга
Chinii demjlegtei demjleggyi ard tymen demjij baigaa Duugaa tat!
ard tumnee taltsuulj ,toglohoo bolii l doo...bid chini zuvhun mongolchuud biz dee...
Ерөнхийдөө аль ч намын дарга нарын ажлын байр нь ирээдүйд шорон л байх болно гэдэг олон зүйлээс ил болчихлоо шүү дээ
МАН-ын дарга болж ганцад байрлах байх.
Tamiin togoo gej!
ene odo neg deeshee garaal neg dooshoo ordog ni hunii huwi tawilan l bdag bhdaa tegej bgaa l daraagiinx ni eelj bolox bhdaa naaduu l chineali ni sain humuus bish shudee hen ni ch edsen hamgiin etssiin ur dun ni mongold ashigtai bwal deediin zaya shiwdee
Ойлгомжтой, 2 дугаар эмнэлэгт л ялын хугацаагаа дуусгана. Барьсан ч бэлэн байна.
Хүн хэрээ мэдэх хэрэгтэй. Яаж боловсролын сайд хийх вэ. Сайдыг нь биш савладгийг нь хийнэ шүү дээ Энэ бол тодорхой
Bayartsogtiigoo Otgonbayartai ih hurlaar heleltsene biz de. Elbegdorjoo chi yasan ichdeggui novsh ve. Mongoliin ard tumen chamaig harj bgaa shuu.
Xvve ee, neeree martcan bn sh de, kkk....
Hulgaich hun ichsendee bolood zuramnii nuhend ordog gesen!
odoo deeshee yavdag bolson yum
Хатуу арга хэмжээ авч луйвардсан мөнгийг нь гаргуулж цэцэрлэг ясли барихад зориулах хэрэгтэй. Ийм улсуудаас болж монголын ард түмэн өнөөдөр ядуугийн туйл болсон.
bayrcogtoor mongoniixee xyydiig xaalguulsan xulgaichuud tyyniig argaa barxaaraa neteer l zyxex ymdaa
Энхбаяр ах нь эмнэлэгт ороо үлдээсэн. Айх юмгүй ээ.
нэг хэсэг хээл хахууль гэж баахан шуугисан. зүгээр сонгуулийн жүжиг бж дээ. отгоог яах ч үгүй. миатынхан удахгүй суллагдан. сугар суграад үлдэн;)
otgon-bayp chine gantsaarai hulgailna gej yu bhaw bas hulgailsan mungu hamtarsan hvnteige huwaaltsan shvvde, tedentein hamt shoron luu-n nvvlge.. tor-d mungu heregtei bhad ene muu hog toroos ih hemjeenii mungu zawshaad l aimshig yum...
Хэвлэлээр эхлээд намнадаг зэвүүн технологи бий болж дээ. Уг нь ямар ч логикгүй юм тулгаад байгааг хүмүүс анзаарахгүй л юм даа
ОТГОНБАЯР ОЛСОН МӨНГӨӨ АН-ЫНХАНД ХУВААЖ ӨГӨӨД ЯМАР ЯЛ ЗЭМГҮЙ ҮЛДЭНЭ . ТА НАР ХАРЖ БАЙГААРАЙ МӨНГӨ БҮХНИЙГ ДИЙЛНЭ.
Ene luivarchdiin mongiig ni huraaj ulsiin orlogo bolgoj tosovtoo niiluulbel taarna
Авилгалчдыг зоригтой шалгаж ард түмэнд өмчийг нь зориулах хэрэгтэй
Нөгөө гайхуулаад байдаг Булган аймгийнхан..Ийм луйварчин хулгайчыг сонгож л байдаг..Нөгөө анхдагч баатруудынхаа нэрсийн жагсаалтанд энэ хулгайчийн нэрийг бичих хэрэгтэй...
Удах тусмаа л ял завшдаг. Олон орооцолдох тусмаа аргалах магадлал ихсэнэ.Одоо төрд айгаад аил хийх хүн олдохгүй ажил гацаах хүн ихсжээ. Ялангуяа доод дунд шатанд. Бүгд хаяагаа манаад бөөрөнхий бичиг шидээд, хэрггүй бичиг шаардаад ямарч ажил явахаа байсан. Энэ нь ажил явахад бүр садаа болжээ. Угаасаа ажилд садаа болдог УМХЕГ, БОНХЯ бол бүүр дордсон. Дэр нь аймхай муу санаатай юу хийхгүйгээр улс төрд аргалаад байж байдаг БОНХЯ ёстой хэнч биш болсон.
Отгонбаяр сайд байхдаа өөрийн өөрийн хамсаатан Цэрэндулам гэдэг хүүхнийг боловсролын үнэлгээний төвийн захирлаар томилсон. Тэр хүүхэн бол бөөн шунал, Үнэлгээний төвийн захирал байхдаа баахан бизнес хийж мөнгө олсон до. Тэр хүүхэн бол эрүүл мэндийн их сургуулийн захирал асан Лхагвасүрэнгийн төрсөн дүү байгаа юм. Цэрэндуламыг шалгах хэрэгтэй
Отгонбаяр сайд байхдаа өөрийн өөрийн хамсаатан Цэрэндулам гэдэг хүүхнийг боловсролын үнэлгээний төвийн захирлаар томилсон. Тэр хүүхэн бол бөөн шунал, Үнэлгээний төвийн захирал байхдаа баахан бизнес хийж мөнгө олсон до. Тэр хүүхэн бол эрүүл мэндийн их сургуулийн захирал асан Лхагвасүрэнгийн төрсөн дүү байгаа юм. Цэрэндуламыг шалгах хэрэгтэй
Отгонбаяр сайд байхдаа өөрийн өөрийн хамсаатан Цэрэндулам гэдэг хүүхнийг боловсролын үнэлгээний төвийн захирлаар томилсон. Тэр хүүхэн бол бөөн шунал, Үнэлгээний төвийн захирал байхдаа баахан бизнес хийж мөнгө олсон до. Тэр хүүхэн бол эрүүл мэндийн их сургуулийн захирал асан Лхагвасүрэнгийн төрсөн дүү байгаа юм. Цэрэндуламыг шалгах хэрэгтэй
Otgonbayar songuuli duhuhuur nutagruugaa ochij humuustei huuramch dur esgej nuygarhaj yavdag, getel nutgiin busguid ni tuunees tuslamj husch ochihod daanch tus boloogui dee, uug ni Dalai bagshiin surgaali baidagsan herev chamd bolomj baival tuund tuslahiig bodooroi gesen ug bdg da ter uyed Bolovsroliin said baisan bi tuunii hariya baiguullagad ajillaj bsn yum tuhain uyed nadad chin setgeleesee tusalsan bol baidal iim deeree hurehgui l bsn bh da! Huuramch Muu Hun shuu, Odoo tanii idsen uusan mungu olon surguuli tsetserleg barihaar l mungu bh yum daa ter uyedee ta hiigmiin tuluu iim zuil hiihgui dee, Heterhii shunaj baij iim baidald hureh ch gej de
Ýíý ñàéä áàéõäàà ìîíãîë÷óóäûã á¿ð äààí ÷ íýã ÑÑ-í õîðèãäîëóóä íü þì øèã ¿çäýã áàéñàí þì ø äýý. Òýð òºñºë, èíîâàöè äýýð áàðóóí ñîëãîéã¿é õàìòàð÷ àæèëëàäàã õ¿ì¿¿ñ íü îäîî õ¿ì¿¿ñèéí àæëûã õèéëãýý÷ ýý, þìûã õýâýíä íü îðóóëàà÷ ýý.