sonin.mn
Энэ намар харьцангуй дулаан, урт болсон ч өвөл нь олон жилийн дунджаас хүйтэн байхыг цаг уурчид сануулсаар байгаа. Өвлийн эхэн сар гарчихаад байхад зарим аймаг өвлийн бэлтгэлээ бүрэн хангаагүй байгаа талаар ҮХААЯ-наас саяхан мэдээлсэн. Энэ талаар тус яамнаас ажлын хэсэг гарч ажиллажээ.
 
Одоо хэр нь бэлтгэлээ хангаагүй аймгуудад Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод, Төв, Дундговь орсон байна. Гэтэл дээрх аймгийн удирдлагууд болохоор бид өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан хэмээн яамны мэдээллийг үгүйсгэцгээж байна.
 
Тэр ч байтугай яамныхны яриад байгаа ажлын хэсэг хөдөө, орон нутагт ирээгүй гэж байна. Эндээс үзэхэд өвлийн бэлтгэлийн талаар ҮХААЯ-ныхан өрөөнөөсөө худлаа ярьж, бичиг цаасаар ажлаа амжуулж суудаг бололтойдог. Манай төр, захиргааныхны ажил нэг иймэрхүү...
 
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин