sonin.mn
Шинэ оны эхэнд төрийнхөн буюу төсвийнхний цалин нэмэгдэх дуулдана. Дуулдана гэдэг нь МҮЭ-үүдийн Холбоо цалинг нэмэх саналаа Засгийн газарт тавьж, түүнийгээ шаардсаар буй. Үүнийг нь Засгийн газар хүлээн авсан боловч яг хэзээ нэмэхээ хэлэхгүй гэдгээ кабинетын тэргүүн нь мэдэгдсэн.
 
Цаг хугацаа заагаад хэлчихвэл тэр нь инфляцид улам нөлөөлчихнө гэж учирлаж байгаа. Энэ нь уг нь үнэн бөгөөд зах зээлд шилжсэн орнуудад ийм арга хэрэглэдэг. Засгийн газар мөн цалинг хэдэн хувиар нэмэх нь тодорхой бус байгаа. Үйлдвэрчнийхэн болохоор 10 хувиар нэмэх санал тавьсан.
 
Үүнийг өнөөгийн өсөн нэмэгдсээр байгаа инфляцийн түвшинтэй "уялдуулж" тооцон, үнийн нэмэгдлийг нөхөх хэмжээнд нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Ядаж эхний ээлжинд багш, эмч нарын цалинг нэмэхийг нэхэж байгаа юм.
 
Цалинг нэмэх Үйлдвэрчнийхний үндэслэл нь ийнхүү өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотой юм. Төсвийнхэн ч яахав, цалингаа нэмэгдүүлж гэж бодьё.
 
Тэр цалинг бүрдүүлэх татварыг улсад төлж, элдэв олон дарамт дор үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаагаа яаж нэмэгдүүлж, илүү гарснаар нь ажилчдаа цалинжуулах гэж чармайж яваа бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэнд л харин хүндхэн байна.
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин