sonin.mn

ОТТАВА. /ITAR-TASS/. Украины хилийн ойр орчмын Оросын цэргийн хөдөлгөөний талаарх мэдээлэл Канад улсын сэтгэлийг зовоож байна гэж Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэрд мэдэгджээ.

Украины хилийн бүс нутаг ч гэлтгүй тус улсын газар нутгаас цэргээ татахыг болон Минскийн тогтоолыг биелүүлэхийг тэрбээр Орост уриаллаа.

Украины нөхцөл байдлыг Канад байнга хянаж, Орост дарамт шахалт үзүүлэхээр холбоотон улсуудтайгаа хамтарч ажиллахаа амлажээ.

Орос их хэмжээний цэргээ Украины газар нутгаас татлаа гэж холбоотон болох НАТО-гийн төлөөлөгч хурандаа Жей Женсен мэдэгдсэн тухай өмнө нь Ройтерс мэдээлсэн.

Үүний хариуд, Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков энэ эх сурвалж баттай гэдэгт эргэлзэн, “албан ёсны мэдэгдэл”-ийг энгийн нэг ажилтан томоохон мэдээллийн агентлагт цахим шуудангаар илгээсэн гэжээ.

НАТО-гийн төв байрны дэргэдэх цэвэрлэгээний үйлчилгээний компанийн төлөөлөгч нар НАТО-гийн нэрийн өмнөөс зурвас илгээж Орост дарамт шахалт үзүүлж байгааг харахад гайхах зүйл алга гэж Конашенков мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: