sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 6 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/-той учраа таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр унаснаар  тэд адилхан 5 даваатай болов.
Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Ичиножёо А.Ичинноров /М-2/-той барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар  3 даваа, 3 унаатай болсон бол Ичиножёо  адилхан 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
 
Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Ура /М-2/-тай учраа таарч түүнд ошидаши мэхээр давснаар тэр 5 унаатай болсон бол Ура 2 даваатай явна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Оношо /М-5/-той хүч үзэж түүнийг ёритаоши мэхээр давж,  3 даваа,  3 унаатай боллоо.
Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Окиноүми /М-4/-тэй барилдан түүнийг уватэнагe мэхээр давснаар  3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг