sonin.mn
Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн буудлага, цэрэг-спортын цогцолбор зуны олон төрөлт,саадын зурвасын тэмцээний нээлт өнөөдөр буюу 5 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний Хужирбулан дахь сургалтын төвд боллоо.
 
Нээлтийн үйл ажиллагаанд ЗХЖШ-ын СБГ-ын дарга бригадын генерал Г.Болор, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат тэргүүтэй хүндэт зочид, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудын удирдлагын төлөөллүүд, тэмцээнд оролцох Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн тамирчин дайчид оролцлоо.
 
Энэ үеэр өнгөрсөн жилийн эл тэмцээний аваргууд болох Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах дэслэгч Б.Төвжаргал, 256 дугаар ангийн ахмад Г.Цэнд-Аюуш нар Монгол Улсын төрийн далбааг мандуулж, хүндэт зочид, тамирчид дайчдадаа хүндэтгэл үзүүллээ. 
 
May be an image of 11 people and text
Энэ жилийн цэрэгжлийн спортын аварга шалгаруулах тэмцээнд 40 орчим нэгтгэл, анги, байгууллагын 600 гаруй офицер, ахлагч, цэргийн хугацаат болон гэрээт албаны дайчид оролцож цэрэгжлийн буудлага, цэрэг-спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвас гэсэн гурван төрөлд хурд хүч, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээ сорин өрсөлдөх юм. Мөн уг арга хэмжээг тохиолдуулан цэрэгжлийн цол зэргийн болзол хангасан цэргийн алба хаагчдад ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ цол зэргийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.
 
 
May be an image of 4 people and textMay be an image of 7 people and textMay be an image of 12 people and textMay be an image of 10 people and text