ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 3 /Reuters/. Иран улс Ормузын хоолойг хаасан бөгөөд уг хоолойгоор дамжин өнгөрөхийг оролдсон бүх хөлөг онгоц руу гал нээнэ гэж Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлагчийн зөвлөх Эбрахим Жабари мэдэгджээ.
Энэ бол Техраны хамгийн хатуу анхааруулга гэдгийг тэрбээр дурдсан байна. Иран улс газрын тосны экспортын энэ чиглэлийг хаахаар төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм.
Ормузын хоолой бол дэлхийн газрын тосны экспортын гол “нарийхан гарц” бөгөөд экспортын 20 орчим хувь нь дайран өнгөрдөг тул газрын тосны зах зээл, нефтийн үнэд нөлөөлөх нь тодорхой.
Уг хоолой зүүн өмнөд хэсгээрээ Оманы буланыг баруун өмнөд хэсгээрээ Персийн булантай холбодог стратегийн ач холбогдолтой хоолой юм. Хойд эрэг нь Иранд, өмнөд эрэг нь Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Оманы Мусандамд харьяалагддаг.
Иймээс Ормузын хоолой бол Персийн булангийн газрын тос олборлогч орнууд, тухайлбал Ирак, Кувейт, Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улсуудын хувьд амин чухал гарц юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 03 сарын 03,
2026
Сэтгэгдэл2
Ёрдөө 3 км өргөнтэй хоолой шүү дэ ! Иран хоолойг нам хаах хэрэгтэй ! Хаахгүй тэнэгтвэл элэг доог болно Нёфтийн үнэ хоёр гурав нугараад өсөөд ирэхээр тэр давилуун онгироо өвгөн юу гэж хэлэхийг нь харах хэрэгтэй ! 1 сар нам хаах хэрэгтэй !
панамын ормузын грийн ландын балтийн тайваны хоолойг америкад өхгүй байх хэрэгтэй бас төв азийн хуурай замын хоолойг өгч болохгүй ормузыг танкер онгоцны оршуулгын газар болгоод хаясан ч ядаг юм минжүүлэх хэрэгтэй