Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Б.Энхбаяр өчигдөр НИТХ-ын хуралдаанд очин, Х.Нямбаатарыг чөлөөлсөн Ерөнхий Сайдын шийдвэрийг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид тамгыг нь гардуулан өгсөн билээ.
Үүнийхээ дараа тэрээр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ: "“Ийм том толгой гаргаж, яриад байгаа төслийг нь бүрдүүлж, хуулийг нь баталж өгсөн байхад УИХ, Засгийн газрынхаа өөдөөс салаавч өгөөд зогсож байдаг ийм зохисгүй зүйл хэрхэвч байж болохгүй. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэдэн жилийн өмнө баталсан. Тухайн үед нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төсөв 90 тэрбум төгрөг байсан. Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, тэр дундаа миний бие оролцож, “энэ арай бага байна, нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй байна” гэдэг асуудлыг тавьж байсан.
Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд эрх зүйн орчныг үе шаттай бүрдүүлэх ажлуудыг бид нам харгалзахгүйгээр хамтдаа хийж ирсэн.
Энэ асуудал дээр дүгнэлт хэлэхэд, цаашдаа улсын төсвөөс хэрэгжүүлэх том хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө хараа хяналт, бодлогын хүрээнд авч явахгүй бол болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Их мөнгө, хяналтгүй их төсөв хүнийг яаж галзууруулж болдгийг бид энэ өдрүүдэд харж байна.
Улсаасаа давсан нэг ч дарга, сэтэртэн байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиас давсан ямар ч дарга Монгол Улсад байхгүй.
Тийм учраас сая ажлаа хүлээлцүүлэхдээ би зориуд хэлсэн: Монгол Улс нэг төртэй, нэг ард түмэнтэй, нэг Ерөнхийлөгчтэй улс. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд захирагдаж, нэгдсэн төвлөрсөн удирдлагатай явдаг. Монгол Улс холбооны улс биш. Энэ нь цаашдаа олон асуудлаар бидэнд томоохон сургамж, сануулга өглөө.” гэв.
Н.Отгончимэг
Мягмар - 05 сарын 19,
2026
Сэтгэгдэл6
их мөнгө хулгайлж идэж амташсан хүн хүн алдаг болдог. Бао данжаад хүн алах хэмжээнд очсон байсан. Хоёрын хоёр хүнийг алаад баасаа хүнд идүүлж комон бэби гэж орилон бүлэг хүчин хийсэн хүн танай засгийн газарт сайд болж дархлагдаад байгааг юу гэж үзэх вэ. Чи тэр алуурчны баасыг идэж амташсан уу
Mongoloo olchihood golon heed hoochooldoid bna gnee.Mongoloo olood hoocholdood bush men

Zoohon mungu Mongolchuudiig diaper bag run around diaper bag .Comic and fat chicks and old pussy over me .Comic story of another mongol story to see world
Zoohon mungu Mongolchuudiig diaper bag run around diaper bag .Comic and fat chicks and old pussy over me .Comic story of another mongol story to see world