sonin.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Хэвлэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал АН-ыг Засгийн Газарт урьсан, урьж байгаа гэх илт худал мэдээлэл түгээгдсэн.


Үүнийг зориуд санаатай тараасан гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий Сайд байр сууриа илэрхийлсэн.


Ийм ямар ч үйл явдал болоогүй, Засгийн Газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Засгийн Газарт ямар нэг байдлаар халаа сэлгээ хийх, хамтрах асуудал огт байхгүй. Болоогүй байгаа асуудлыг болсон мэт, урилга ирээгүй байхад Засгийн Газарт орно, орохгүй гэж ярьж байна. Иймээс энэ асуудлыг тасалбар болгох нь зөв" гэсэн юм.


М.Чой