Ардчилсан намаас 7 хоног бүрийн пүрэв гарагт хийдэг "4:11" хэвлэлийн бага хурал боллоо. Уг хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: "Эрх баригч МАН-аас Ардчилсан Намд Засгийн газарт хамтрах санал тавиагүй. Санал ирсэн ч Засгийн газарт хамтрахгүй.
Биднийг засаглаж байх үед буюу 2015 онд нэг их наяд төгрөг байсан Улаанбаатар хотын төсөв бараг зургаа дахин өсөж 5.8 их наяд болтлоо өссөн. 2025 оны НИТХ-ын хурлаар баталсан 16 мега төсөл, нийт 24 мега төслийн нийт өртөг улсын төсвийн зардалтай тэнцэж байгаа.
Ийм том төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн хүчин чадал байна уу? Иймээс эдгээрийг эрэмбэлж үе шаттай хийх ёстой гэж үзэж байгаа. Мөн эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх компани, боловсон хүчин байгааг эсэхийг ярих ёстой. Энэ том төслүүдийн цаана их хэмжээний авлига, хээл хахууль, хуулийн зөрчил байгаа гэдгийг УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, мэргэжилтнүүд илэрхийлж байгаа. Нийслэлийн өнгөрсөн хоёр жилийн төсвөөр УИХ-ын Төсвийн байнгын хороо нээлттэй сонсгол хийх гэж байна. АН-ын зүгээс энэ том төслүүд, утаа түгжрэлийн асуудлыг шийдэх нь зүйтэй. Гэхдээ төслүүд нь нээлттэй, авлига хээл хахуульгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэв.
М.Чой
Пүрэв - 05 сарын 21,
2026
Сэтгэгдэл4
Хужаагийн эрлийзүүд төрд гарч хятаддаа үйлчилж байна. Хужаагийн эрлийзүүдийн тархийг зад буудмаар байна.
Баярцогтыг дарга болгохгүй бол ална шүү гэж Хүсю данжаад хавь ойрынхноо дарамтлан заналхийлж байна.
Нямбаатай нийлээд Учралыг огцруул. Тэр нь дээр
Женко болон Бао Цай нар далдуур Хүрэлсүх ,Учрал нартай хуйвалдан хамтарч Бао данжаадыгаа зайлуулчихлаа.Одоо хотын даргаар Хү сю данжаадын том охины хаягдмал хүүхдийн эцгийг Бао данжаадын суудалд суулгаж залах гэж байна.