sonin.mn

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.


Хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: " Эх орноо хамгаалахаар хугацаат цэргийн албанд томилогдсон цэрэг амиа алдах нь хэвийн үйл явдал болж байна. Ийм сэдвээр долоо хоног шуугиад л өнгөрдөг байж болохгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд 144 хугацаат цэргийн алба хаагч эрүүл мэндээрээ ноцтой хохирч, 46 цэргийн алба хаагч амь насаа алдсан байна.


Гэвч энэ асуудалтай холбоотойгоор улс төрийн болон салбарын түвшинд хэн ч хариуцлага хүлээгээгүй нь нөхцөл байдлыг улам даамжруулж байгаа гэж үзэж байна.


Иймээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутад улс төрийн хариуцлага хүлээж, огцруулахыг Ерөнхий Сайдаас шаардана. Мөн хоёрдугаарт, цэргийн алба хаагчдын эрх, эрх чөлөөтэй холбоотой бодлогын асуудлыг хөндөн тавьж, Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлнэ." гэв.


Н.Отгончимэг